Ц.Доржханд: ШХАБ-ын асуудлыг хэдхэн улстөрчид хаалттай хуралдаад шийдмээргүй байна

Монгол улс ШХАБ-д ажиглагч гишүүний статусаа хэвээр хадгалаж үлдэх үү, жинхэнэ гишүүнээр элсэн орох уу гэдэг асуудал хөндөгдөж, энэ талаар холбогдох албаны хүмүүс болон олон нийт өөр өөрсдийн үзэл бодлоо илэрхийсээр байгаа. Тэгвэл өнөөдөр энэ асуудлаар Хөдөлмөрийн Үндэсний Намаас  мэдээлэл хийж ШХАБ-д элсэх асуудлыг ард нийтийн санал асуулгаар шийдье гэсэн санал дэвшүүллээ. 

ХҮН-ын дарга Б.Найдалаа: "Та бүхэн мэдэж байгаа сүүлийн үед Монгол Улс ШХАБ-д элсэх эсэх, энэ шийдвэр нь зөв үү буруу юу гэх маргаан мэтгэлцээн өрнөж байна. Энэ асуудал дээр бид удаан хугацаанд ажиглалт хийсний үндсэн дээр уриалга гаргаж байна. Бидний зүгээс ШХАБ-ын үйл ажиллагааг дүгнэх, сайн муу гэж ялгах зорилгогүй. Мөн Монгол Улсын гадаад бодлого тийм, ийм байх ёстой гэх маргаанд оролцохгүй. Хамгийн гол нь Монгол Улсын 50 магадгүй 100 жилийн хөгжлийн замыг тодорхойлох энэ асуудлыг маргалдсаар байгаад, үндэсний зөвшилцөлд хүрч чадалгүй цөөхөн улстөрчид хаалттай хуралдаанаар шийдвэрлэх нь осолтой. Яаж ч шийдсэн байсан цаашдаа үндэсний эв нэгдэлд нөлөөлж, маргааны сэдэв болохгүй гэх баталгаа хаана байна.  Тиймээс Үндсэн хуульд заасны дагуу ард нийтийн санал асуулгыг хийе" хэмээн уриалж байна.

ШХАБ-ын хөтөлбөр тодорхойгүй байгаа. Энэ нь бодлого тодорхойлдог манай хоёр хөрштэй холбоотой. Нэг хөрш маань улс төр цэргийн асуудал дээр хамтрах сонирхолтой бол нөгөө нь эдийн засгийн салбарт хамтаръя гэдэг. Ийм зарчмын зөрүүтэй ойлголтууд байгаа. БНХАУ-ын Гадаад хэргийн сайд саяхан "Нэг бүс, нэг зам" санаачилгыг цаашид хэрэгжүүлж явах хамгийн том платформ бол ШХАБ байна хэмээн зарласан. Ингээд хоёр хөршийн сонирхол зөрчилдөөд байгаа. 

ХҮН намын Удирдах зөвлөлийн дага Ц.Доржханд: ШХАБ-ын хүрээнд 2050 он хүртэл эдийн засгийн хамтын ажиллагаа байхгүй гэж заасан ч түүнээс цааш нөхцөл байдал  өөрчлөгдөх магадлалтай. Тэр үед Монгол Улсын эрх ашиг юу байх вэ, бид ШХАБ-д орсноороо ямар эдийн засгийн давуу талуудыг бий болгох вэ.

Манайх шиг байгалийн баялаг, эрдэс ихтэй орны хувьд түүнийгээ яаж гаргах гэдэг асуудал маш чухал байгаа. Тэгэхээр эдийн засгийн боломжууд нээгдэнэ гэвэл бид цааш нь судалмаар байна. 

Иргэн хүний хувьд бид Монгол Улсад ШХАБ-д элссэнээр ямар үүрэг хүлээх, ямар эрсдэл байгаа гэдгийг эхний ээлжинд мэдэж, дүгнэлт хиймээр байна. Ингээд олон нийтийн санал асуулгаар асуудлыг шийдье гэж байгаа юм. Энэ бол чухал шийдвэр тиймээс цөөн тооны улстөрчдөөр шийдүүлмээргүй байна.

Бидний судалснаар яг одоогийн байдлаар бол тодорхой төсөл хэрэгжсэн зүйл байхгүй. 2025 он хүртэл эдийн засгийн чиглэлээр хамтарч ажиллахгүй гэсэн тохиролцоотой ч цаашдаа магадлалтай.

Өмнөх Засгийн газруудын хувьд эдийн засгийн чиглэлээр хамтарч ажиллая. Харин улс төр, цэргийн асуудлаар ажиглагчийн байр суурьтай байх бодлогын залгамж халаа байсан. Одоо гэнэт энэ асуудал сөхөгдөөд ирмэгц ЗГ ганц өдөр хуралдаж шийдвэр гаргаад, түүнийг нь Ерөнхийлөгч барьж очоод санал тавих нь зохисгүй юм. 

 


avatar

Авторууд

Санал асуулга

Нийт санал: 4669

2020 оны УИХ-ын сонгуулиар аль нам ялах вэ?

12%
МАН
17%
АН
69%
Шинэ гуравдагч хүчин
  • 12%
  • 17%
  • 69%