Нийтлэл 07 сарын 03, 2018

Үе үеийн их хурлын хэлэлцэн баталсан хууль тогтоомжийн харьцуулалт

Өнөөдөр УИХ-ын дэд дарга Л.Энх-Амгалан УИХ-ын хаврын чуулганаар хэлэлцсэн асуудлуудын үр дүнг танилцууллаа. 2018 оны хаврын ээлжит чуулганы хугацаанд нэгдсэн чуулган 27 удаа, Байнгын хороод болон Дэд хороод нийтдээ 101 удаа хуралджээ. Хуралдаан саатсан, ирц хүрээгүйгээс хойшилсон тохиолдол гараагүй байна. Улсын Их Хурлын нийт гишүүд энэ ээлжит чуулганы хуралдаанд 7877 цаг хуралдсан бөгөөд энэ Улсын Их Хурлын гишүүдийн бүрэн эрхийнхээ хугацааны эхний дөрвөн ээлжит чуулганы хугацаанд нийт 32.763 цаг хуралдсан байна.

Харин 2018 оны хаврын чуулганы хугацаанд нийт гишүүдийн таслалт 233 цаг, дөрвөн чуулганы байдлаар нийтдээ 1245 цаг таслалттай байгааг танилцуулсан. Эдгээр тоон мэдээллийг өмнөх парламентуудын мөн үеийн тоон мэдээллүүдтэй харьцуулж харвал энэ удаагийн Улсын Их Хурлын гишүүдийн идэвх, ирц харьцангуй сайн байгааг харж болох юм байна. Тэгвэл үе үеийн улсын их хурлын бүрэн эрхийн хугацааны дөрөв дэх чуулганыг эхний дөрвөн чуулганы нийлбэртэй харьцуулсан судалгаа, тоон мэдээллийг хүргэе.

2018 оны хаврын чуулганы хугацаанд нийт гишүүдийн чуулганы ирц нэмэгдсэн.

Ээлжит чуулганы хугацаанд эдийн засгийн өсөлтийг дэмжсэн томоохон бодлогын арга хэмжээг хэрэгжүүлэх шийдвэрийг Улсын Их Хурал гаргасан.

 

Эх сурвалж: Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

 
 
 

Сэтгэгдэл бичих

arrow icon