Нийтлэл 08 сарын 07, 2018

УИХ-ын 42 дугаар тойргийн нөхөн сонгуульд нам эвсэл, нэр дэвшигчээс зарцуулах зардлын дээд хэмжээг тогтоолоо

Үндэсний аудитын газраас УИХ-ын 42 дугаар тойрогт явагдах нөхөн сонгуульд нам, эвсэл, нэр дэвшигчээс зарцуулах зардлын дээд хэмжээг тогтоожээ. Одоогоор Хэнтий аймгийн 42-р тойргийн нөхөн сонгуульд 5 нам оролцох хүсэлтээ сонгуулийн ерөнхий хороонд хүргүүлсэн бол өнөөдөр МАН сонгуульд оролцох хүсэлтээ хүргүүлэх юм. 

Дээрх тойргийн нөхөн сонгуульд зарцуулах зардлын дээд хэмжээ нам, эвсэл тус бүр 102.0 сая, нэр дэвшигч 92.0 сая төгрөг байхаар Монгол Улсын Ерөнхий аудиторын тушаал гарсан байна.

Зардлын дээд хэмжээг нутаг дэвсгэрийн хэмжээ, байршил, сонгогчийн тоо болон 2016 оны Улсын Их Хурлын сонгууль, 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуульд оролцсон нам, эвсэл, нэр дэвшигчээс зарцуулсан сонгуулийн зардлын гүйцэтгэл, тухайн үед Төрийн аудитын байгууллагаас тогтоосон зардлын дээд хэмжээ зэргийг харгалзан тооцоолжээ.

Сэтгэгдэл бичих

arrow icon