URBAN ХӨДӨЛГӨӨН: Хот төлөвлөлтөд иргэн таны оролцоо чухал

Улаанбаатар хотод амьдарч буй иргэдийн ая тухтай амьдрах эрхэд халдсан хотын удирдлагуудын маш олон шийдвэрүүд гардаг.  Иргэд тэр бүрт  эрхийнхээ төлөө нэгддэг ч амжилт олохгүй, одоог хүртэл газрын маргаантай байгаа тохиолдол олон билээ. Иймээс хот төлөвлөлтөд иргэдийн оролцоог нэмэгдүүлж, хамтарсан шийдвэр гаргаж,  эрүүл, аюулгүй амьдрах сайхан хотын төлөө Улаанбаатар Иргэдийн Форумаас санаачлан “Urban Хөдөлгөөн” форумыг 08 сарын 10-ны өдөр зохион байгуулах гэж байна

Тус форумын хүрээнд иргэдэд хот төлөвлөлтийн талаар мэдээлэлтэй болгох, өөрсдийн оролцоог нэмэгдүүлэх дадалтай болгох зэрэг нөлөөлийн ажлууд хийх юм. Тухайлбал  хот гэж юу болох, иргэдийн оролцоо шийдвэр гаргалтад хэрхэн нөлөөлдөг болон хотын түүх, хариуцлага, хотын соёлын талаар ярих энэхүү "хөдөлгөөн"-д таныг ч бас  нэгдэхийг уриалж байна.

 


avatar

Авторууд

Санал асуулга

Нийт санал: 5004

2020 оны УИХ-ын сонгуулиар аль нам ялах вэ?

12%
МАН
17%
АН
69%
Шинэ гуравдагч хүчин
  • 12%
  • 17%
  • 69%