Нийтлэл 08 сарын 31, 2018

Драмын театрын ард байрлах авто зогсоолын үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийг цуцаллаа

Сүхбаатар дүүргийн нэгдүгээр хорооны нутаг дэвсгэр дэх Улсын Драмын нрдмийн театрын хойд талд болон тус дүүргийн наймдугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Bluemon үйлчилгээний төвийн зүүн талд байрлах тээврийн хэрэгслийн төлбөртэй зогсоолын үйл ажиллагааг  зохих журмын дагуу дуусгавар болгож иргэд амарч зугаалах, ая тухтай нөхцлийг бүрдүүлэн орчин үеийн архитектур төлөвлөлтийн дагуу тохижуулахаар болжээ. Тус ажлыг 2018 оны есдүгээр сарын 20-ны дотор зохион байгуулах юм байна.

Сэтгэгдэл бичих

arrow icon