Д.Сумъяабазар: Эрдэнэс тавантолгой компанийн хувьцааг ирэх онд багтаан гаргана

Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамнаас сар бүрийн “Ил тод, хариуцлагатай уул уурхай” Хэвлэлийн бага хурлын үеэр цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.

 “Энэ оны эхний 7 сарын байдлаар 26.3 сая тонн нүүрс, 764.4 мянган тонн зэсийн баяжмал, 9.2 тонн алт, 3.1 мянган тонн молибдений баяжмал, 1.7 сая тонн төмрийн хүдрийн баяжмал, 40.6 мянган тонн хайлуур жоншны баяжмал, 46.8 мянган тонн цайрын баяжмал, 3.9 сая баррель газрын тос, 8.4 мянган тонн катодын зэс үйлдвэрлэсэн байна. Мөн Эрдэнэс Тавантолгой ХК-ийн эрх үүргийг манай яаманд шилжүүлсэн. Хувьцаа эзэмшигчийн эрх үүргийг төлөөлж ийм шийдвэр гарсан. УИХ-ын 73 дугаар тогтоолын дагуу үе шаттай хийж байгаа ажил. Компанийн засаглал олон улсын хөрөнгийн зах зээлд IPO гаргахад хангах ёстой шаардлагын дагуу л олон улсын стандарт, хууль эрх зүй, санхүүгийн талаас нь бие даасан байдлыг бий болгохоор ажиллаж байна. Хувьцааны үр шимийг хүртэх хугацаа ойрхон ирсэн гэж хэлж болно. Компанийн 30 хувийг IPO гаргах асуудлаар ажлын хэсэг байгуулан, бэлтгэл ажлыг хийж байна. Энэ ажлын хүрээнд авто зам, төмөр зам, усан хангамж, техникийн хэсгийн шинэчлэл, нүүрс угааж, баяжуулах үйлдвэрийн ТЭЗҮ-г хийж байна"

гэлээ.


avatar

Авторууд

Санал асуулга

Нийт санал: 4669

2020 оны УИХ-ын сонгуулиар аль нам ялах вэ?

12%
МАН
17%
АН
69%
Шинэ гуравдагч хүчин
  • 12%
  • 17%
  • 69%