Ц.Чанцал: 1072 хувьцааны данс нээхийг ямар нэгэн хугацаагаар хязгаарлаагүй, хэзээ ч нээлгэж болно

Эрдэнэс-Таван толгой компани ногдол ашиг тараахтай холбогдуулж иргэд үнэт цаасны данс нээлгэх нь эрс нэмэгдэж, энэ талаар ч иргэдийн дунд олон эргэлзээтэй асуудлууд гарч, зарим брокерийн компанийн гадаа урт дараалал үүсч байна. Мөн 1072 хувьцаагаа бэлэн мөнгө болгон авах гэсэн хүсэлтэй хүмүүс ч байгаа төдийгүй иргэд хөрөнгийн зах зээлийн болон санхүүгийн мэдлэг дутмагаас үүдэж, цахим орчинд худал мэдээлэл тарж байгаа юм. Тиймээс бид  хөрөнгийн зах зээл, үнэт цаас хувьцаа гэж чухам юу болох үүнийг иргэд хэрхэн зарцуулах боломжтой байдаг болон 1072 хувьцаатай холбоотой зарим асуудлыг Гаүли ҮЦК-ийн санхүүгийн шинжээч Ц.Чанцалаас тодрууллаа.

Юун түрүүнд хувьцаа гэж чухам юуг хэлдэг юм, түүнийг эзэмшигч иргэн хэрхэн захиран зарцуулах ёстой талаар мэдээлэл өгөөч?

Хувьцаа гэдэг бол биет бус хэлбэрээр байдаг үнэт цаас. Энэ хувьцааг  иргэн брокерийн компаниар дамжуулаад  үнэт цаасны төвлөрсөн төв дээр данс нээлгээд, нээлгэсэн дансаараа хөрөнгийн бирж дээр арилжаалагдаж байгаа 200 гаруй компаниас сонголтоо хийгээд авах боломжтой. Хувьцааг эзэмшсэнээрээ ногдол ашиг хүртэх боломжтойгоос гадна ханшийн зөрүүнээс ашиг хүртэх боломжтой байдаг. 

Ногдол ашгийг хувьцаат компани хэзээ, хэрхэн яаж тараадаг вэ?

Компаниуд жилийн эцсийн тайлангаасаа 10 хувийн юм уу 20 хувийг тараана гэж шийдвэр гаргасны дараа нийт гаргасан үнэт цаасныхаа тоо ширхэг хуваагаад тараадаг. Ханшийн зөрүүнээс ашиг хүртэнэ гэдэг өнөөдөр таны 100 төгрөгөөр авсан хувьцаа сарын дараа, жилийн дараа 150, 200 гээд үнэ нь өсөх үед  та үүнээс ашиг хүртэх боломжтой юм. Гаргасан хувьцаа болгон өсөөд байх биш эсрэгээрээ унах ч тохиолдол байдаг.  Мөн одоо нээж буй Эрдэнэс-Таван толгойн дансаараа дамжуулж хөрөнгийн бирж дээр зарагдаж буй бусад компанийн хувьцааг авч, ногдол ашиг хүртэх боломжтой.

Иргэдийн дунд Эрдэнэс-Таван толгойн 1072 хувьцаатай холбоотой нэлээд төөрөгдөл байна. Зарим хүмүүс энэ хувьцаагаа хэрхэн зарцуулах, яах талаараа мэдэхгүй байгаагаа ч хэлж байна. Энэ талаар мэдээлэл өгөөч?

Эрдэнэс-Таван толгой 1072 гэдэг бол өөрөө хувьцаа хэлбэрээрээ байгаа. Бэлэн мөнгө биш. Үүнийгээ зарж борлуулах эрхийг нь Засгийн газраас нээлттэй болгож өгвөл зарж бэлэн мөнгө болгон ашиглаж болно. Мөн та энэхүү дансандаа мөнгө нэмж хийгээд хүмүүсийн зарах гэж буй хувьцааг худалдан авч болно. Үнэт цаасны хадгаламжийн төв дээр нээгдсэн байгаа энэ дансаараа дамжуулж АПУ, СҮҮ, ГОВЬ гэх мэтчилэн хөрөнгийн бирж дээр арилжаалагдаж байгаа хувьцаануудаас авах боломжтой.

Иргэд зөвхөн 1072 хувьцаанд зориулж шинэ данс нээлгэнэ гэсэн ойлголттой байгаад байна. Хэрэв өмнө нь үнэт цаасны данстай байсан иргэд дахин данс нээлгэх шаардлагатай юу?

Тийм. Өмнө нь үнэт цаасны данс нээлгэчихсэн хэрнээ дахин 1072 хувьцаанд зориулж данс нээлгэх ёстой гэсэн хүмүүс  их ирж байна. Нэг л данс байгаа. Өмнө нь данстай байсан бол одоо данс нээлгэх шаардлагагүй.   Дансгүй хүмүүс нь эхлээд хувьцааны дансыг нээлгүүлээд  дараа нь энэ компани хөрөнгийн биржийн листэд орсоны дараа арилжаа нь эхлэнгүүт арилжаагаа хийж эхэлнэ. Дараа нь төлөөлөн удирдах зөвлөлийн шийдвэрээр ногдол ашиг тараах уу, үгүй юу гэсэн шийдвэр гарна.

Бас нэг чухал зүйл нь иргэд хувьцаагаараа хөрөнгө оруулалт хийхдээ ямар компанийг сонгох вэ гэдэг.  Танай компанийн хувьд зах зээлийн судалгаа хэрхэн хийдэг вэ?

Энэ бол иргэдийн өөрсдийнх нь сонголт. Хөрөнгийн бирж дээр бүртгэлтэй байгаа 200 гаруй компаниас сонгоно. Компаниудын хувьцааны үнэ  ханшийн хувьд 35 төгрөгөөс эхлээд 100 мянган төгрөг хүртэл янз бүрийн үнэ ханштай байгаа. Брокерийн компанийн хийсэн судалгаа шинжилгээтэй танилцаад, брокерийн компанийн шинжээчийн тусламжтай хувьцаагаа захиран зарцуулах боломжтой. Манай компанийн зүгээс хувьцаат компаниуд дээр судалгаа хийчхээд энэ компани цаашид өсөх магадлалтай, энэ буурах магадлалтай, ийм хүчин зүйлээс болж өсөж, буурч байна гэсэн судалгаа гаргаж өгдөг. Харилцагч өөрөө эцсийн сонголтыг хийж  хувьцаа авах захиалгаа брокерт өгнө. Брокер түүнийг  програмд шивж өгнө.  

1072 ширхэг хувьцааны дансыг зөвхөн энэ есдүгээр сардаа багтааж нээлгэхгүй бол ногдол ашиг хүртэхгүй гэх мэдээлэл иргэдийн дунд байна. Энэ хэр бодит мэдээлэл вэ?

Огт тийм зүйл байхгүй. Хүмүүс Ард даатгалын IPO-той андуурч ойлгоод байх шиг байна. Үүний хугацаа есдүгээр сарын 26-нд дуусаж байгаа. Түүнээс 1072 хувьцааны данс нээхэд ямар нэгэн хугацаагаар хязгаарлаагүй. Хэзээ ч нээлгэж болно. Магадгүй Ард даатгалын IPO хаагдахаас өмнө үнэт цаасны дансаа нээлгэж амжсан байвал Ард даатгалын хувьцааг худалдан авах боломжтой л гэсэн үг. Үүнийг л хүмүүс буруу ойлгоод их яарч брокерийн компаниудад урт дараалал үүсгээд байх шиг байна.

1072 ширхэг хувьцааныхаа 300,200,100-д ногдох хэсгийг Засгийн газарт зарсан байдаг. Одоо тэгвэл энэхүү хувьцаагаа бэлэн мөнгөөр авах мөн нас барсан хүний хувьцааг өвлүүлж болох уу?

Засгийн газрын 2012 оны 181 дүгээр тогтоолын 2-т заасны дагуу “Эрдэнэс –Таван толгой ХК-ийн хоёр дахь зах зээлийн арилжаа эхлэх хүртэл хугацаанд хувьцааг саналын эрхгүй, аливаа хэлбэрээр захиран зарцуулахгүй байх нөхцөлтэйгөөр иргэд, АН-д эзэмшүүлсэн тул хөрөнгийн биржид зарж борлуулах, бэлэглэхийг түр хугацаагаар хязгаарласан байгаа.  Харин нас барсан иргэдийн хувьцааг өвлүүлэх эрхийг нээх эсэхийг хэрхэн шийдэвэрэлхийг хэлэлцэж байгаа гэсэн мэдээллийг Эрдэнэс-Тавантолгой компанийн зүгээс өгсөн.

Хувьцааны үнэ 2016 онд 300 мянган төгрөг олгоход 933 төгрөгөөр арилжаалагдаж байсан. Үнэ өөрчлөгдсөн үү?

Энэ хувьцаа ямар нэгэн хэлбэрээр арилжаанд орж эхлээгүй байгаа болохоор одоогийн байдлаар Засгийн газрын 2017 оны 154 дүгээр тогтоолын дагуу үнэ 933 төгрөг хэвээр байгаа.

Ард даатгал анхдагч IPO-гоо гаргаж гаргаж байгаа. Сая Мандал даатгал гаргасан, цаашлаад Таван толгой компани гаргана. IPO гаргана гэх ойлголт болон анхдагч, хоёрдогч зах зээлийн харилцааны талаар  мэдээлэл өгөөч?

IPO гэдэг нь олон нийтэд анх хувьцаагаа санал болгох гэсэн үг. ХХК байж байгаад олон нийтэд хувьцаагаа санал болгоод нээлттэй компани болохыг хэлж байгаа юм. Анхдагч гэдэг нь компаниас нь анх удаа хувьцаа худалдан авч байгааг хэлж байгаа хэрэг. Өөрөөр хэлбэл компанийнхаа хувьцаагаар дамжуулж олон нийтээс хөрөнгө босгоод төлөвлөсөн бизнесээ явуулж буцаагаад ногдол ашиг тараах үйл явц. Хоёрдогч зах зээлийн харьцаа гэдэг нь анхдагч буюу компаниас авсан хүмүүс хоорондоо арилжаа хийхийг хоёр дахь зах зээлийн арилжаа гэж нэрлэж байгаа юм. Тэгэхээр Ард даатгал захиалгаа есдүгээр сарын 26 хүртэл авч дуусаад анхдагч захиалгаа хаадаг.  Тэгээд энэ тухай тайлан мэдээгээ хөрөнгийн биржээс аваад санхүүгийн зохицуулах хороонд хүргүүлж, санхүүгийн зохицуулах хороо үүнийг хянаж үзээд амжилттай болсон гэж үзвэл хоёрдогч зах зээлийн харилцааг нээх зөвшөөрлийг өгдөг. Ерөнхийдөө сүүлд IPO гаргасан компаниудаас харахад санхүүгийн зохицуулах хороо хоёроос гурван өдөр хянаж шийдвэрлээд хоёрдогч зах зээлийн харилцаа хийх зөвшөөрлийг олгож байна.

Хувьцаа эзэмшигч, хөрөнгө оруулагч байснаараа иргэдийн хувьд ямар давуу тал бий болох вэ?

Хүмүүс мөнгөө хадгалах арга зөвхөн банкны хадгаламж гэж ойлгох нь түгээмэл. Тэгвэл хувьцаагаар хөрөнгө оруулж хөрөнгө босгох боломж байдаг. Энэ талаар иргэдийн мэдлэг нэлээд дутмаг байдаг. Манай санхүүгийн салбарын 95 хувийг банк дангаараа эзэлдэг 0,5 хувийг нь даатгал, банк бус санхүү, хөрөнгийн зах зээл эзэлдэг.  Одоо энэ ойлголт өөрчлөгдөж хүмүүс хувьцаа, хөрөнгийн биржийн талаар мэдлэг мэдээлэлтэй болох хэрэгтэй. Хэрэв та ашигтай ажилласан компанийн хувьцааг сонгож хөрөнгө оруулалт оруулж чадвал ногдол ашиг болон ханшийн зөрүүнээс ашиг хүртэх боломжтой. Мэдээж хадгаламжтай байх   нь чухал. Хаана яаж илүү сайнаар хадгалдаг болох вэ гэдэг тооцоолол санхүүгийн боловсролоо дээшлүүлэх хэрэгтэй. Ямар ч бэрхшээл тулгарахад бэлэн байж даатгалтай, хуримтлалтай байх хэрэгтэй.

 

 


avatar
    • .Mrs VICTORIA JOHNSON
    • 162.158.159.*

    Та 10,000 еврогоос 10.000.000 еврогийн (бизнес, аж ахуйн нэгжийн зээл, хувийн зээл, моргежийн зээл, автомашины зээл, өр нэгтгэх зээл, венчурын хөрөнгө, эрүүл мэндийн зээл гэх мэт) зээлийг олгох ШАЛГАЛТТАЙ САНХҮҮГИЙН КОМПАНИ хайж байна уу? )) Эсвэл та ямар нэгэн шалтгаанаар банк, санхүүгийн байгууллагаас зээл авахаас татгалзсан уу? Одоо өргөдөл гаргаж, 3 хоногийн дотор боловсруулж, баталж, санхүүгийн бодит зээлийг аваарай. ПАСИФИК САНХҮҮГИЙН ЗЭЭЛИЙН ЗЭЭЛИЙН ЗЭЭЛИЙН ЗЭЭЛИЙН ЗЭЭЛИЙН ЗЭЭЛИЙН ЗЭЭЛИЙН ЗЭЭЛИЙН ЗЭЭЛИЙН ЗЭЭЛИЙН ЗЭЭЛИЙН ЗЭЭЛИЙН ЗЭЭЛ байна. Зээлийн төлбөрийг зээл хүлээн авснаас хойш 1 (нэг) жилээс эхэлж, зээлийн хугацаа 3-35 жил байна. ХӨДӨЛМӨРИЙН ХАРИУЦЛАГА, ХҮРГЭЛТ ХЭРЭГЖҮҮЛЭХГҮЙ ажлын 2 өдрийн дотор ХУРАЛДАА, Энэ захидлаар бидэнтэй шууд холбоо бариарай: [email protected] Дараахь мэдээллийг бидэнтэй холбоо бариарай. Бүтэн нэр: ____________________________ Зээл авахад шаардагдах хэмжээ: ________________ зээлийн хугацаа: _________________________ Зээлийн зорилго: ______________________ Төрсөн өдөр: ___________________________ Хүйс: _______________________________ Гэр бүлийн байдал: __________________________ Холбоо барих хаяг: _______________________ Хот / шуудангийн хаяг: __________________________ Улс: _______________________________ Мэргэжил: ____________________________ Гар утас: __________________________ Нэн даруй хариу авах хүсэлтээ [email protected] хаягаар илгээнэ үү баярлалаа Гүйцэтгэх захирал ноён ВИКТОРИЯ ЖОХНСОН

Авторууд

Санал асуулга

Нийт санал: 5413

2020 оны УИХ-ын сонгуулиар аль нам ялах вэ?

13%
МАН
17%
АН
69%
Шинэ гуравдагч хүчин
  • 13%
  • 17%
  • 69%