ШУДАРГА ЁС: МАН-ын хоёр фракц хоёулаа ЖДҮ-чин болохыг батлах нь

Жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сан болон бусад төрийн тусгай санд холбогдох дуулиан үргэлжилж байна. Үүнийг дагаад УИХ-д 64 суудалтай эрх барих Монгол Ардын Нам доторх зөрчил ч гүнзгийрч байна.  МАН-ын бүлгийн дарга асан Д.Хаянхярваа гэнэт ЖДҮ-гийн эсрэг тэмцэгч болж хувирсан бол М.Энхболд ЖДҮ сангаас зээл авсан гэгдэх Ерөнхий аудитор Д.Хүрэлбаатарыг өмнөө суулгаж байгаад ажлаа өгч хариуцлагаа хүлээ гэж загнах улстөр хийв. Түүнчлэн экс Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатыг үгүйлэн санана гэх утгатай мэдээ хүртэл гарч ЖДҮ сангийн эсрэг тэмцэгчид өдөр тутам шинээр тодорсоор байна. Харин МАН-ын удирдах зөвлөл МАН-ын бүлгийн даргаас Д.Хаянхярвааг огцруулж, Ерөнхий сайд УИХ-ын дарга болон хотын дарга Су.Батболдыг огцруулах асуудал хөндсөн. Эдгээр нь улстөрийн эрх мэдлийн төлөө тэмцэл болохоос аль нэг нь ждү-чид, нөгөө тал нь ард түмний төлөө тэмцэгчид биш гэдгийг баримтаар өгүүлье. 

trends.mn-ийн редакцаас Watchdog хуудаснаа П.Сэргэлэн сайдын үед 40 тэрбум төгрөгийн хүүгүй тендерийн зээл гаргасан "Тариалан Эрхлэлтийг Дэмжих Сан" гэхэд Сү.Батболд Ерөнхий сайд Т.Бадамжунайг ХХААХҮ сайд байх үед яамны сайдын шийдвэрээр зээл олгохоор болгож өөрчилсөн баримтыг танилцуулсан(энд). Яамнаас шууд зээл олгох эрхзүйн боломж нь банк ба хөндлөнгийн хяналтгүй зээл гарах, улмаар танил тал албан тушаал дагасан төсвийн завхрал гарах нөхцлийг бүрдүүлдэг. Үүнтэй адил ЖДҮ хөгжлийн дэмжих сан ч мөн М.Энхболд МАН-ын дарга, Ж.Эрдэнэбат Ерөнхий сайд, П.Сэргэлэн ХХААХҮ сайд байхад батлагдсан тусгай журмын дагуу шууд яамнаас шийдэж олгохоор болсон баримтыг та харж байна. Эх сурвалж: Эрх зүйн мэдээллийн нэгдсэн систем Legalinfo 

Өөрөөр хэлбэл Б.Батзориг сайд нь ЖДҮ-н хөгжүүлэх сангийн хөрөнгийг лусын эзэн мэт цацсан У.Хүрэлсүхийн фракц ч, П.Сэргэлэн сайд нь Тариалан эрхлэлтийг дэмжих сангийн хөрөнгийг мөн л Ерөнхийлөгч Х.Баттулга тэргүүтэй улстөрийн өндөр албан тушаалтнуудын гэр бүл, танил талын компанид хуваарилаад зогсохгүй ЖДҮ-г хөгжүүлэх сангийн хөрөнгийг  өөрсдийн дураар зарцуулах боломж бүрдүүлсэн Ж.Эрдэнэбат буюу М.Энхболдын фракц ч ижилдээ ижил годилдоо годил жидүүчид юм. Иргэд олон нийт зөв ойлголттой, баримт мэдээлэл сайтай байх нь иргэдийн шударга ёсны төлөө тэмцлийг аль нэг нам бүлэг фракц өөрсдийн улстөрийн явцуу эрх ашгийн төлөө ашиглахаас сэргийлнэ. ЖДҮ сан болон бусад сан, төсвийн асуудал нь МАН болон АН, эсвэл МАН доторх аль нэг фракц биш МАНАН-д бүхэлд нь хамаарах ужиг асуудал болохыг бид үргэлжлүүлэн хөндөх болно.

 

 

Авторууд

Санал асуулга

Нийт санал: 4993

2020 оны УИХ-ын сонгуулиар аль нам ялах вэ?

12%
МАН
17%
АН
69%
Шинэ гуравдагч хүчин
  • 12%
  • 17%
  • 69%