Нийтлэл 12 сарын 13, 2018

Хойд туйлд 300 км газар нохой чаргаар туулах уралдаанд Монгол залууг оролцох эсэхийг та шийдэх боломжтой

Дэлхий дахинд Монгол дээл хувцастайгаа аялж, үндэсний өв соёлоо сурталчилж, Эх орныхоо болон Дэлхийн байгалийг хамгаалахад уриалдаг Энхсайханы Энхсаруул энэ жил Хойд туйлын эрс хүйтэнд 300 км газар нохой чаргаар туулах “Fjallraven polar 2019” олон улсын уралдаанд оролцохоор өрсөлдөж байна. 

Э.Энхсаруул ялагч болоход тун ойрхон байгаад бөгөөд өрсөлдөгч нь 1.3 сая хүнтэй  Эстон улсын оролцогч бүсгүй юм. Сонирхуулахад Эстон улсын ард иргэд, төр засаг бүх түвшинд өөрийн улсын оролцогч бүсгүйг дэмжиж байгаа юм байна.


Саналын зөрүү ердөө гурван мянга гаруй л байна. Санал хураалт өнөөдөр 17 цагаас дуусах тул  хүн бүр яараарай. Санал өгөхөд 10-хан секунд хангалттай. 

Таны нэг санал маш бодит дэмжлэг болох болно. 

Энэхүү тэмцээнд та урьд нь “цэнхэр үст” Цэрэн нийт Монголчуудынхаа саналаар ялан тус уралдаанд оролцох эрхийг авч байсан билээ. 

Энэ удаа Монгол залуугаа дэмжин Хойд туйлд Монголынхоо далбааг Мандуулахад бүгд нэгдэцгээе.

Тус уралдаанд 60-аад орны мянга гаруй оролцогч өрсөлдөж байгаа байгаа юм байна. Та Энхсаруулд санал өгөхдөө энд дарж, түүний фэйсбүүк хуудсаар зочилохыг хүсвэл энд дарна уу. 

  

 

Сэтгэгдэл бичих

arrow icon