АЛТАН АЛИМ: Агаарын бохирдлыг анхааруулагч буюу утаа сорогч цамхагийн тухай хэдэн үг

Хятадын Ши’анд том оврын агаар цэвэршүүлэгч гадаа байршуулаад агаарын бохирдолтойгоо сайтар тэмцэж байна гэх ikon.mn сайт 12 сард орчуулж нийтэлжээ. Өмнөх долоо хоногт Монгол инженерүүд утаа сорох цамхаг байршуулах талаар medee.mn сайтад бичив. Олон жилийн хувийн туршлагаас харахад нэг сэдвээр ингэж сэвээд эхлэхээр л цаана нь юу болдгийг мэддэг тул шагшин магтан яриад байгаа Хятадын Ши’ань,Тянжин, Бээжин, Энэтхэгийн Делид барьсан агаар цэвэршүүлэгч цамхагуудын талаар уншсан дуулснаа бичье.

1. Анх Голландын “уран бүтээлч” Дан Руузгард гэгч Бээжин, Тянжинд агаар ионжуулагч цамхаг барьжээ. 2016 онд утааны асуудал ид яригдаж байхад энэ талаар сайтар уншиж судалсан төдийгүй манай төр засгийнхнаас ч асуулга явуулж байсан. Сорж авсан агаараасаа нүүрстөрөгчийг ялгаад алмаз гаргаж авч бөгж хийнэ гэсэн реклам явуулж ихэд нэрд гарсан сэргэлэн нөхөр билээ. Энэхүү ионжуулагч агаар цэвэршүүлэгчээс санаа аваад манайхан ч бас туршиж үзсэн Яагаад ионжуулагчаар агаар цэвэршүүлж болохгүй вэ гэдгийг доор тайлбарлана

 2. Нэг бүр нь сая долларын үнэтэй энэхүү цамхгийг Хятад Энэтхэгийн улстөрчид ард түмэндээ утаатай тэмцэж буйгаа нотлохын тулд худалдан авч тавьсан гэж үзэх үндэслэлтэй. Учир нь уг цамхаг огт салхигүй үед эргэн тойрондоо 10 метрт л агаарын чанарыг 20% сайжруулах дизайн шийдэлтэй гэдгийг эрдэмтэд нотлоод тавьчихаж.

Тэгээд Бээжин хотын засаг захиргаа энэ цамхгаа  “агаар цэвэршүүлэгч” биш “агаарын бохирдлыг анхааруулагч” цамхаг гэж нэрлэж албан ёсны баримт бичигт ашиглах болжээ. (Хайран мөнгө!!!!)

3. Ши’ан хотод барьсан цамхгийн ажиллах зарчим арай өөр. Цамхгийн сууринд хүлэмж маягийн дулаан хуримтлуулагч бариад нарны илчээр халсан бүлээн агаар дээш дэгдэн шүүлтүүрээр дамжин цэвэрлэгдэнэ.

Яндангийн өндөр нь 100 метр, хамрах хүрээ 10 км гэсэн тооцоотой юм байна. Манай инженерүүдийн яриад байгаа цамхаг энэ зарчимд тулгуурласан бололтой юм.

Гэвч агаараа бүлээсгэж дэгдээхийн тулд нарны тусгал хүчтэй, сайн байх ёстой. Утаан хөшиг татсан, агаар арай цэвэршдэг “цонх үе” энэ жилээс эхлэн алга болчихсон дэлхийн хамгийн хүйтэн нийслэлийн хувьд энэ шийдэл боломжгүй, ядаж л тэр цамхагийн дулаалгад маш их хөрөнгө шаардана. Дулаалга хийхгүйгээр төмөр хоолойд конденсац үүсээд бүлээн агаар дээшээ хөөрөх байтугай юм болно. Үүнээс гадна бохир агаарын хөндлөн урсгал нэмэгдэхгүй зөвхөн 10 км радиуст байгаа 100метр өндөр агаарыг цэвэрлэнэ гэж бүдүүн тоймын тооцоо хийхэд энэхүү цамхгийн цэвэрлэх чадал (хоногт 10 сая м3) нь нийт агаарын бохирдолд нэгхэн хувь нөлөөтэй аж.

4. Ионжуулагчийн ажиллах зарчим нь сөрөг цэнэгтэй ион агаарт байгаа тоос, тоосонцортой наалдан хүндрүүлж, гадаргуу дээр буулгана. Агаарт буй тэр их тоосонцрыг барихын тулд маш хүчтэй ионжуулагч хэрэгтэй. Хүчтэйг хийе гэхээр агаарт озон (NOx+VOC) үйлдвэрлээд эхэлнэ. Озон эрүүл мэндэд хортой ч тэвчээд ашиглая гэхэд агаар бохирдуулагч тоосонцрыг зөвхөн гадаргууд буулгана. Машин байтугай хүн явахад л тоос босч эргээд агаартаа дэгдэнэ. Тэгэхээр үр дүн ТЭГ. Монголд өрөө, тасалгаанд ашиглах ионжуулагч их зарах юм. Бүр N1H1 вирус устгана гэж рекламдаад зарах юм билээ. Бодно биз...

5. Энэтхэгийн Делид өнгөрсөн оны есдүгээр сард Wind Augmentation Purifying Unit (WAYU) гээч эргэн тойрныхоо 500 квадрат(!) метр агаарыг цэвэрлэх өөрсдийнхөө зохион бүтээсэн төхөөрөмж байрлуулжээ. Тус бүр нь 850 орчим ам. долларын үнэтэй энэ 54 ширхэг агаар цэвэршүүлэгчийг сарын дотор суурилуулна гэж Шинжлэх ухаан, технологийн холбооны сайд нь мэдэгджээ. Ачаалал ихтэй уулзвар дээр бохирдлыг 40-60 хувь бууруулна гэж зохион бүтээгчид нь үзэж байгаа гэнэ. Ажиллах зарчим нь агаарыг сэнсээр сорж аваад титаны дан ислээр бүрсэн идэвхтэй нүүрстөрөгчөөр ашиглан исэлдүүлэх гэнэ. Исэлдүүлэх явцыг хоёр нил ягаан туяаны чийдэнгээр хурдасгах юм байх. Тэгээд цэвэрлэсэн агаараа буцаагаад Энэ видеог үзээд өөрсдөө дүгнэлтээ хийнэ биз дээ.

Эцэст нь хэлэхэд би, бид өөрсдөө мэдээлэл, мэдлэгтэй, өөрөөр хэлбэл ТҮМЭН БОДИСТОО сайн байж байж өөрийнхөө эрхийг хамгаалдаг нийгэмд амьдарч байгаа гэдгээ ойлгож, аливаа ил, далд сурталчилгаанд автахгүй байх хэрэгтэй. Тэгэхгүй болохоор шуналын микробуудад үндэстнээрээ бариулаад ирээдүй хойчоо өвчний үүр, нийгмийн халамжаар амьдрагчид, өөрсдөө Хавдар судлалын үндэстний төвийн үйлчлүүлэгч болгоод дуусах нь. 

 

 

 

 

 


avatar
    • зочин
    • 162.158.90.*

    Хятадын цамхагийн талаар харлаа. 10 км радиуст биш ээ, 10 км квадрат буюу 1.8 км тойрогтай радиуст л ажиллах юм байна. Чи ч бас сайн ойлгож унш л даа

    • Teneg Mongol
    • 172.69.254.*

    Би сүүлийн үед бодоод байхад нийгэмд сайн үйлс бүтээх гэж яваа нэгнээ шүүмжилж доош нь хийж өөрсдөө од болох гэсэн хүмүүсийг нэг нь энэ хүүхэн юм шиг байна . Сая Оюун Эрдэнэ гишүүнтэй халз мэтгэлций гээл бас од болох гэсэн нөхөр гарч ирсэн арай арай арай!!! Ер нь энэ атаархуу зан бол цус ойртолтын нэг шинж гэж байгаа шүү хүүхэн гуай

    • мгл
    • 172.69.254.*

    сайн байна,ингэж л ул бутэх юм ярьж рекламдагчдыг байранд нь тавьж байх естой.Хэдэн мянган эрдэмтэн нэртнууд нь таг сууж байхад энэ жаахан бусгуй унэнииг гаргаад тавьлаа

Авторууд

Санал асуулга

Нийт санал: 4485

2020 оны УИХ-ын сонгуулиар аль нам ялах вэ?

12%
МАН
17%
АН
69%
Шинэ гуравдагч хүчин
  • 12%
  • 17%
  • 69%