Ш.Раднаасэд: ҮАБЗ-ийн ажлын алба иймэрхүү ажил хийх потенциалтай алба биш

 Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах асуудлаар УИХ-ын гишүүн хууль зүйн байнгын хорооны дарга Ш.Раднаасэд дараах  тайлбарыг өглөө. 

 

"Энэ хуулийн төсөл яг энэ хэлбэрээрээ явбал шүүх эрх мэдлийг ганхуулж мэднэ. ҮАБЗ-ийн  гурван  хүн  бурхан биш. ҮАБЗ эсвэл ажлын албыг тогтоох юм уу? Шүүгчдийг түдгэлзүүлдэг, ерөнхий прокурор түүний орлогч, авилгатай тэмцэх газрын дарга, дэд даргын гэм буруутай эсэхийг тогтоодог. Эсвэл хариуцлага тооцох ёстой юм байна гэж дүгнэлт гаргадаг.

 Энэ зүйлүүдийг  нь харахаар дандаа өнгөрсөн цаг дээр бичигдсэн байна. Шүүгчийн мэргэжлийн хүндэтгэх шалтгаанаар түдгэлзүүлсэн, эмчилгээ хийлгэхээр болсон, ерөнхий зөвлөл рүү шилжсэн байна гэх мэт. Үүнийг хэн тогтоох юм.

Энэ маш аймшигтай байдалд хүрч байна. Тийм учраас үүнд тодорхой хүрээ, хашаа барьж явахгүй бол. Ямар ч байсан ҮАБЗ-ийн ажлын алба бол иймэрхүү ажил хийх потенциалтай газар биш. Тийм учраас үүнд өөрчлөлт хийхээс өөр аргагүй.

Үнэхээр хууль бусаар үйл ажиллагаа явуулдаг энэ хүмүүстээ хариуцлага тооцдог механизмаа сайжруулж шүүхийн ерөнхий зөвлөлдөө өөрчлөлт оруул. 

Одоо хилс хэрэгт хэлмэгдсэн гээд түмэн хүн  гарч ирнэ. Хамгийн түрүүн тэр авилгатай тэмцэх газрын дарга Санга-Рагчаа Сундуйсүрэн гээд хоёр хүн гарч ирнэ энэ бол цэвэр хэлмэгдүүлэлт байсан. Прокурорын дэргэдэх мөрдөн байцаах албаар дамжиж хэрэг үйлдсэн гэж ажлыг нь хүчээр авсан. Энэ бол хянадаг шалгадаг тогтолцоог өөрийнхөө гарт байлгах гэсэн санаархал. Үүнийг бид том хүрээнд өөрчлөх хэрэгтэй. Одоо хийж байгаа шиг энэ мэт өөрчлөлтүүд өнөөдөртөө сайн байж магадгүй ч алсдаа маш том хохирлыг дагуулна."  

 

 

 


avatar

Авторууд

Санал асуулга

Нийт санал: 4472

2020 оны УИХ-ын сонгуулиар аль нам ялах вэ?

12%
МАН
17%
АН
69%
Шинэ гуравдагч хүчин
  • 12%
  • 17%
  • 69%