Зогсох эрхгүй уул уурхай ба Монголын эдийн засаг

 Монгол улсын  төсвийн орлогын дийлэнхийг бүрдүүлж, Монгол Улсын “саалийн үнээ” –ний үүрэг гүйцэтгэдэг уул уурхайн салбар ердөө 1 секунд зогсоход 67,000 төгрөгийн орлого орж ирэхгүй. Нэг өдөр буюу 24 цагт улсад 8.1 тэрбум төгрөгийн орлого тасарна.

Уул уурхай 24 цаг зогсоход улсын төсөв 8.1 тэрбум төгрөгөөр тасарна

 Манай улсын нийт хүн амын дийлэнх нь буюу 1.7 сая хүн улсын төсвөөс шууд хамааралтай амьдарч байна. Уул уурхайн салбар зогсвол төсвийн ажилчид, ахмад настнуудын тэтгэвэр тэтгэмж, цалин орлого шууд тасалдах, эмнэлэг, сургууль гэх мэт төсөвт байгууллагууд зогсох бодит эрсдэлтэй. 

Энэхүү бодит байдлыг үнэн зөвөөр ойлгуулах зорилготой “ЗОГСОХ ЭРХГҮЙ 24 ЦАГ” хөдөлгөөнийг Монголын Уул Уурхайн Үндэсний Ассоциациас  өрнүүлж  уул уурхайн салбарт тулгамдаж буй асуудал, хэрэгжүүлэх бодлого төлөвлөлтийг танилцуулах зэрэг ажлуудыг зохион байгуулж байна.

 

 


avatar

Авторууд

Санал асуулга

Нийт санал: 4669

2020 оны УИХ-ын сонгуулиар аль нам ялах вэ?

12%
МАН
17%
АН
69%
Шинэ гуравдагч хүчин
  • 12%
  • 17%
  • 69%