Нийтлэл 04 сарын 26, 2019

АМЬДРАЛ САЙХАН: 23 насандаа 23 улсаар

Амьдрал сайхан булангийн энэ дугаарт Дэлхийгээр аялагч групын модератор, аялагч Н.Намуунтөгстэй ярилцлаа. 

 

Би багаасаа дэлхийгээр аялахыг мөрөөддөг хүүхэд байлаа. Өдөр бүр өөрт тохиолдсон зүйлсээ бичиж тэмдэглэхээс гадна өөрийнхөө ирээдүйн амьдралыг мөрөөдөн бичдэг байсан. Тэгээд тэмдэглэлийнхээ төгсгөлд үргэлж “Би дэлхийг тойрно” гэж бичээд гарын үсгээ зурдаг байлаа. Үнэхээр бодол биеллээ олно гэдэг үнэн юм билээ. Бодсон, төлөвлөсөн бүхэн минь эхнээсээ биелж байна. Анх би Европын хотуудаар аялж ирээд гоё утас авах төлөвлөгөөтэй байсан юм. Гэтэл бас Зүүн Өмнөд Азийн улсуудаар аялмаар байдаг. Тэгээд би утсаа авахаа болиод 3 сая төгрөгөөрөө 9 улсын 14 хотоор аялаад ирсэн. Тухайн үед 3 сая төгрөгөөр ийм их хотоор аялна гэж бодоогүй. Магадгүй миний хэмнэснээс ч илүү хэмнээд, илүү олон хотоор аялсан хүн ч байгаа байх. Ямартай ч аливаа зүйлд тууштай, төлөвлөгөөтэй, бүтээлчээр хандаж сурах дадлыг би энэ аяллаас л олж авсан. Аялал надад маш их зүйлсийг өгсөн. Хүсэх л юм бол үнэхээр боломжгүй зүйл гэж байдаггүй. Ганцаараа тэр бүхнийг үзээд явж байхад бас маш их зүйлийг ойлгож ухаардаг юм билээ. 

 Аав ээжийнхээ тухай, өөрийнхөө тухай, Монгол улсынхаа хөгжил цэцэглэлтийн тухай. Монгол улсаа гаднын олон оронтой харьцуулахад бид тийм ч муу санагдаагүй. Биднээс дор нөхцөл, хавчигдаж, шахагдаж байгаа ч   маш жаргалтай амьдарч байгаа хүмүүс ч байсан. Өөрт байгаа бүхнээ боломж гэж хардаг боломжоо маш зөв ашигладаг гайхалтай ард түмнийг ч харсан. Хэрэв би тэр үед аяллыг сонгоогүй, утас худалдаж авсан байсан бол тэр гайхалтай мэдрэмжүүдийг мэдрэхгүй л байх байсан.

 

 

 

Сэтгэгдэл бичих

    • nomin
    • 2019-04-29

    ymar mundag uhaalag ohin be

    • Наранцэцэг
    • 2019-04-27

    Хятадаар дамжаад явах азийн орнуудын хямд маршрут хэлж өгөөч..

    • Зочин
    • 2019-04-26

    Sain eej aawtai shvv bas

arrow icon