Гүйхээ мартсан эмэгтэй бид хоёр

Өнөөдөр гэгч өдөр нийгмийн эд эс ч юм уу ямар нэгэн зүйл болж буй миний хувьд байдаг л нэг 24 цагийн хэлхээс гэлтэй. Нар манддаг, бас жаргаад дуусдаг. Ийм өдрүүд мөнчиг олон удаа давтагдах үед миний бие ихээ залхаж билээ. Тэр үед өөр нэгэн зүйлийг амьдралдаа оруулан ирж гэрэл нэмье гэж олонтой бодогдсон сон. Тэрхүү сонголтынхоо талаар болон зохиолч Х.Болор-Эрдэнийн “Гүйж буй эмэгтэй”-г уншаад төрсөн сэтгэгдэлээ энэхүү бичил бичвэртээ өгүүлэхийг зорилоо, өрөөсгөл ойлголт, сэтгэгдлүүд байх боломжтой тул хүлцэж хүлээн авахыг хүсье, эрхэм уншигчаас.

 Миний бие багаасаа гэр бүлийн хайр энэрэл, халамжинд бөөцийлүүлэн аж төрж өдөр хоногийг бүтээж ирсэн бөлгөө. Гэсэн хэдий ч хаанаас ч юм бэ, дотроос нэг зүйл шагайгаад бусдын төрхөм рүү халдан дайрах онцгүй мэдрэмж бага багаар намайг идсээр, тархинд минь идээлсээр өдгөө бид хоёр хамтран амьдрагчид шиг хэн хэнийхээ дээр доор орон, заримдаа арга билгийн зохицлыг чандлан баримталж орших болжээ.

 Би түүнийг үзэн яддаг. Харин тэр намайг бодохдоо “эргүүтсэн, олгой тархитай нэгэн” хэмээн боддог оо цөөн бус удаа хөгийн харь хөндий хоолойгоор чихэн дотор минь хашхирч билээ. Би түүнээс хойш түүнийг дарж дийлэх талаар илүү их боддог болсон доо. Тэр ч үүнийг минь гадарлачихав уу гэлтэй илүү ширүүн, хүчээ шавхсан тэмцэл өрнүүлж амьгүй хүйтэн чулуунд хувилан, дөрвөлжин хайрцагт орохыг минь отон хүлээх болж дээ.

 Ийм л учраас би гүйж эхэлсэн. Гүйж ч гэж дээ амьдарч эхэлсэн. Эгэл жирийн амьдралаас тэс өөр амьдралаар. Анх “гүйж эхэлсэн” хэмээн хэлсэн ч байнга гүйж чаддаггүй. Хүн л юм хойно ядрана, уйдна, хааяа даа зүгээр л арилаад өгмөөр, залхмаар мөчүүдтэй өглөө болохоор наран ургадагтай адилхан юмдаг уу даа. Дотрох бяцхан “чөтгөр”-тэйгөө тэмцэлдэх тэмцэлдээ хааяахан ажуусана. Тэр үеүддээ түүнийг чөлөөлөн гадаад ертөнцтэй чөлөөтэй харилцах эрхийг олгоно. Энэ мөчүүдтэйгээ сүүлдээ эвлэрэн амьдрал гэгч минь энэ хэмнэлд багтаад түүнээс халгихаа ч болив бололтой үе цөөнгүй тохиох нь гутармаар. Ийм цөөнгүй тохиолдолд би орилмоор, чарламаар болдог. Үүнээс болоод дэлхий, нийгмээс тусгаарлагдах нь олонтой. Тэр нь ч надад, намайг хүрээлэн буй аз эзээ халаасандаа хийх өдөр хоногийг туучих хүмүүст маань тустай санж.

 Надад эцэг эх гээд байх хүн байдаггүй. Байсан ч би тэгж боддоггүй “хар” сэтгэлтэй нэгэн. Миний гэр бүл гэх бодлыг тэр нэгэн “хараал идсэн” дотор буй чөтгөр минь тэгээд нэг хүйтэн чулуу, мөн тэгш өнцөгт хэлбэр бүхий хайрцаг гурав л бүрдүүлдэг болов оо. Сэтгэл гэгч эрхтэн маань хатуурсаар хүний жаргал зовлон гэгчид ямар ихээ хатуурсаар торгомсог намираа байдлаа ямар их алдаа вэ. Хүн гэгч жаргал зовлонгийн олсон дээгүүр дэнс барин алхаж, хөдөлмөр зүтгэлээрээ ясгүй мэт нугарч амьдардаг мэт ээ…

 Ер нь болбоос амьдрал гэгч хэн нэгэн араас минь чангаагаад эгэж харахуй ээж аавын минь нүүртэй, хийсгэлэн дүртэй амьтан хойноос минь чаргууцалдсаар л… Хэзээ билээ, хэсэг бусаг зүйлсийг зүйж эвлүүлэхдээ энэ дүр төрхүүдийг зүйж, оёж байсан ч юм шиг. Зүрхээ хэд хэдэн хуваагаад ижий аавдаа нэгийг нь хадгалаад, эх мэт эгчдээ хэсгийг нь дурсгаад, дүүдээ зүрхний ховдлын хэсгийг тасдаж өгчихөөд амь тавих гэж буй “шувуу” шиг жигүүрээ хурцлан хурцлан “тэхийн зогсоол” лугаа огцом өндөрлөг өөд өдөө цувуулалгүйгээр огцом өндөршиж гэгээн төрхөд залраад л сэтгэл амирлажихуй.

 

А.Бямбасүрэн 

 

      


avatar
    • ka
    • 162.158.89.*

    uneheer saihan niitlel boljee bayarlalaa

    • ka
    • 162.158.89.*

    saihan niitlel boljeee bravo

    • Зочин
    • 172.68.253.*

    Юу хэлэх гэсэн юм болдоо? Мэдрэмжээрээ бол би ойлгох гээд байх шиг, бас өөрийгөө олж харж байх шиг...Даан чиг яасан хатуу, үл ойлгогдох үгээр бичсэн юм б дээ, их түвэгтэй тархиа чихруулж уншлаа. Эсвэл бид ийм болчихсон байх.. модон хэлтэй модон сэтгэлтэй

Авторууд

Санал асуулга

Нийт санал: 4878

2020 оны УИХ-ын сонгуулиар аль нам ялах вэ?

12%
МАН
17%
АН
69%
Шинэ гуравдагч хүчин
  • 12%
  • 17%
  • 69%