Нийтлэл 05 сарын 27, 2019

Хүүхдийн баярыг угтан ''Бяцхан хайгуулчид'' номын өдөрлөг болно

Хүүхдийн баярыг угтан Их зохиолч Д.Нацагдоржийн нэрэмжит "Улаанбаатар хотын нийтийн төв номын сан"-гаас эцэг эх, хүүхдийн хүмүүжилд нэмэр болохуйц "Бяцхан хайгуулчид" номын өдөрлөг, зохиолчийн гарын үсэгтэй хямдралтай номын худалдааг зохион байгуулахаар төлөвлөөд байна.

Тус арга хэмжээ нь 2019.05.31-ний 10:00-18:00 цагийн хооронд "Улаанбаатар хотын номын сан"-гийн гадна талбайд болох бөгөөд өдөрлөгийн үеэр урлагийн үзүүлбэрүүд, гэр бүлийн хөгжөөнт уралдаан, тэмцээнүүд зохиогдох юм. Өдөрлөгт бидний сайн мэдэх хүүхдийн зохиолч Д.Давааням, Н.Мандал, О.Сундуй, Ш.Энхбаяр, Д.Далхжав, З.Ядмаа Э.Амарзаяа болон зохиолч Б.Шүүдэрцэцэг нар арга хэмжээнд маань зочноор ирэхээр болоод байна. Мөн "Интерном", "Монсудар", "Азхур", "Мажестик", "Сэлэнгэ пресс", "Мирном", "Book zone kids", "Ganuna publishing", "Empathy" зэрэг ном хэвлэлийн салбарын тэргүүлэгчид цугларч, хямдралтай номын худалдааг явуулна.

Сэтгэгдэл бичих

arrow icon