Г.Занданшатар: 2000 оны дордуулсан долоон өөрчлөлтийг засахын тулд тогтолцооны шинэчлэл хийх зайлшгүй шаардлагатай

УИХ-ын чуулганаар Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах төслийг хэлэлцэж байгаатай холбогдуулан МҮОНРТ-ээс санаачлан УИХ дарга Г.Занданшатар хэвлэл мэдээллийн салбарын төлөөлөлийн 11 сэтгүүлчид Үндсэн хууульд оруулах нэмэлт өөрчлөлтийн асуудлааар ярилцсанаас онцлох зүйлсийг тоймлон хүргэж байна.

Яагаад Үндсэн хууль өөрчлөлт оруулах шаардлага бий болсон бэ?

2000 оны дордуулсан 7 өөрчлөлт гэхдэх зүйл бий. Үүнийг засаж залруулахын тулд тогтолцооны шинэчлэл, цэвэрлэгээ хийх нь нийгмийн захиалга болсон байна.

Бид өнөөдөр Гажуудлаа засаж чадахгүй байгаа учраас хүнээс хамаардаг тогтолцоо бий болсон. 

Өнгөрсөн 27 жилийн хугацаанд бүрэлдэж бий болсон системээр цөөхөн хэсэгт нь баялаг хэт их төвлөрч нийгмийн дийлэнх хэсэг нь ядуу дорой байна. Мэдээж улстөрчдийн хариуцлагагүй, замбараагүй явдлаас өнөөдрийн алдаа эхтэйг хүлээн зөвшөөрч байна.

Гэхдээ бид өнгөрсөн алдаанаас сургамж авч, засаж залруулж байгаа учраас Үндсэн хуулийн өөрчлөлт ирээдүйг харсан шийдвэр гэдэгт итгэлтэй байна.

Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн зорилго юу вэ?

Ерөөсөө шүүх нь шударга шүүдэг, хууль тогтоох байгууллага нь зөв хууль гаргадаг тэр гаргасан хуулийг гүйцэтгэх засаглал нь хэрэгжүүлдэг байхыг л Үндсэн хуулийн зөв хяналт, тэнцэл, тогтолцоо гээд байгаа юм. Ийм үнэн зөв шударга цэгцтэй байхыг Үндсэн хуулиараа л тогтоож өгнө.

 Үндсэн хуулийг нэг намын гишүүд дийлэнх олноороо давамгайлж өөрчлөх гэж байна гэх шүүмжлэл байна. Энэ талаар?

Үндсэн хуулийн өөрчлөлтийг нэг нам, нэг парламент дангаараа санаачилж шийдэж байгаа асуудал биш. Нийт гишүүдийн талаас дээш хувиар буюу 39-өөс дээш гишүүн дэмжиж байж хууль баталдаг заалт оруулж байгаа. УИХ гишүүдийнхээ тоог нэмэгдүүлэх боломжгүй. Ард түмнээр хэлэлцүүлж, гурван Их хурал дамжиж, улс төрийн хүчнүүд оролцож,  эрдэмтэн судлаачдын боловсруулсан шинжлэх ухааны дүгнэлтийг үндэслэж Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн төслийг боловсруулсан. 

Үндсэн хуулийн шинэ төслөөр Ерөнхийлөгчийг зургаан жилийн хугацаатайгаар томилох зэрэг асуудлууд яригдаж байсан. Ингэхдээ Ерөнхийлөгчийн эрх мэдлийг хязгаарласан зүйл бий юу?

Ерөнхийлөгчид нэр дэвшигчийн насны доод хязгаарыг 55 болгосон. Эрх мэдэл нь хязгаарлагдаагүй. 55 настай ерөнхийлөгч боллоо гэхэд 61-тэйдээ Улс төрийн үйл ажиллагаагаа өндөрлөх бололцоотой болж байгаа. Гэхдээ үүнийг ард түмэн шийднэ

Шүүгчийн ёсзүй, сахилга хариуцлагыг хянах чиглэлд ямар зүйл заалт орж байгаа вэ?

Улсын Дээд шүүхийн шүүгчийг томилохдоо томилгооны сонсголд оруулж, томилох шийдвэрээ УИХ-д танилцуулж, Ерөнхийлөгчид хүргүүлэх заалт орж байгаа.

 Үндсэн хуульд өөрчлөлт нь  иргэдийн амьдралд хэрхэн нөлөөлөх вэ?

 12 жилийн дотор Монгол Улсад иргэдийн амьдралын дундаж түвшин, дундаж чинээлэг оронд очиж, 2030 он гэхэд ядуурлыг эцэс болгох боломжтой болно. 

Бид байгалийн баялагтаа эзэн болно. Байгалийн баялгийн тухайд цөөн хэдэн хүн баяжих биш нийт ард түмэндээ хүртээмжтэй, төр ашиглана гэсэн заалт оруулсан.Төрийн бодлого тогтвортой хэрэгждэг болно. Төсөвт суурилсан системийн авлига хулгай байхгүй болно. Ор үндэсгүй алга болохгүй ч эрс өөрчлөлт гарна гэдэг би итгэлтэй байна. 

 


avatar

Авторууд

Санал асуулга

Нийт санал: 4840

2020 оны УИХ-ын сонгуулиар аль нам ялах вэ?

12%
МАН
17%
АН
69%
Шинэ гуравдагч хүчин
  • 12%
  • 17%
  • 69%