НҮҮДЭЛ ШИЙДЭЛ: Ард нийтийн санал асуулгын талаар хэн юу хэлэв?

“Монгол ТВ” телевизийн “Нүүдэл шийдэл” нэвтрүүлгээр хуульч, судлаачдын төлөөллийг оролцуулан Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг иргэд дэмжих эсэх болон ард нийтийн санал асуулгыг иргэдээс яаж авбал зохих талаар хэлэлцүүлэг өрнүүлсэн. Тэгвэл хуульч судлаачид  ямар байр суурьтай байгааг энд тоймлон хүргэе.

УИХ, Засгийн газрын гишүүн асан, хуульч, Үндсэн хууль судлаач Х.Тэмүүжин

Янз бүрийн үндэслэлүүд гараагүй байхад шууд дүгнэлт хийх бас ярвигтай. Анх 62 гишүүний өргөн барьсан хуулийн төсөл зарим нэг асуудлаа шийдээгүй боловч яг тэр хэлбэрээрээ батлагдвал Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт урагшаа алхах нь бол алхах юм байна гэж бодогдож дэмжиж байсан. Гэвч одоо яг эцсийн байдлаар батлагдаад ард нийтийн санал асуулгаар орох гэж байгаа тэр хуулийн төсөл надад маш хүчтэй эргэлзээ төрүүлж байгаа. Өөрөөр хэлбэл олж байгаа ололт маань гаргаж байгаа алдаанаасаа илүү байж чадаж байна уу гэдэг маш их эргэлзээ төрүүлж байна.

Үндсэн хуулийг сайжруулахын тулд ядаж 1992 оны Үндсэн хуулийн өөрчлөлтөд хүрсэн түвшнээс унагахгүй байх ёстой.

Одоогийн өөрчлөлтөөр 3 салбар дээр Үндсэн хуулийн өөрчлөлт унаж байна гэж үзэж байна.  Нэгт ардчилал хойшоо ухарлаа. Хоёрдугаарт эдийн засаг уналтад орлоо. Гуравт, шударга ёсны тогтолцоо гэж яриад байгаа шүүхийн систем буруу хаалга руу алхлаа.

УИХ ард нийтийн санал асуулга явуулах замаар нэгэнт Үндсэн хуулийн өөрчлөлтийг шийдвэрлэх гэж байгаа бол яагаад Ерөнхийлөгч, Үндсэн хуулийн цэцээс айж дэвшилтэт заалтуудыг унагааж, хамгийн үлбэгэр, ухралт хийсэн заалтуудыг оруулж ирж байгааг би гайхаж байна.Одоогийн өөрчлөлтөөр 3 салбар дээр Үндсэн хуулийн өөрчлөлт унаж байна гэж үзэж байна.  Нэгт ардчилал хойшоо ухарлаа. Хоёрдугаарт эдийн засаг уналтад орлоо. Гуравт, шударга ёсны тогтолцоо гэж яриад байгаа шүүхийн систем буруу хаалга руу алхлаа.

МУИС-ийн Хууль зүйн сургуулийн багш, доктор, профессор О.Мөнхсайхан

 Одоогийн хуулиар шүүх, шүүгчтэй холбоотой асуудалд ерөнхийлөгчийн эрх мэдлийг хэтэрхий нэмэгдүүлсэн нь шүүхэд орон зүй бус нөлөөллийг үүсгэж байна.
 Дээд шүүх Шүүхийн Ерөнхий Зөвлөлийн үйл ажиллагаанд оролцдог болчих вий гэсэн болгоомжлол бийг ойлгож байгаа. Гэхдээ ШЕЗ Дээд шүүхэд тайлангаа гаргана гэдэг заалтын утга нь протоколд хангалттай тусч чадсан. Тэр нь шүүгчийн хараат бус байдлыг хангах зорилгоо хэрхэн хангаж байгаагаа Дээд шүүхэд тайлан явуулах замаар нийт шүүгч, олон нийтэд үйл ажиллагаагаа танилцуулах ажил юм. Органик хууль үүнийхээ дагуу гарах ёстой. Энэ нь 2013 онд 13 шүүгчийг шалтгаангүйгээр томилоогүй үйл явдалд ШЕЗ юу ч хийгээгүй. Тэгэхээр ШЕЗ хийж байгаа ажлаа тайлагнадаг байх ёстой гэж байгаа юм.

МУИС-ийн Улс төр судлалын тэнхимийн ахлах багш, доктор Б.Эрдэнэдалай

 Үндсэн хуулийн энэ удаагийн өөрчлөлтөөр УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах боломж гарч ирж байгаа.  Мөн Үндсэн хуулийн өөрчлөлтөд Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацааг 6 жил болгож байгаа нь Засгийн газрын тогтвортой болгоход түлхэц болсон заалт болсон тухай судлаачид хэлж байгаа. УИХ Ерөнхий сайдыг дураараа огцруулбал Их хурал тарах асуудал яригдах хүртэл зохицуулалт орж ирсэн нь Засгийн газар тогтвортой байх, засаглалыг тэнцвэртэй байдлыг хадгалах нэг хувилбар юм.

  Өнөөдрийн байдлаар дээд шүүхэд бүртгэлтэй 33 нам манай улсад байна. Одоо оруулж ирсэн өөрчлөлтөөр нийт сонгуулийн насны иргэдийн 1 хувийг гишүүнчлэлээрээ бүрдүүлж байж улс төрийн нам болно гэдэг заалт орж ирсэн. Нам байгуулахад босго тавьсан заалт оруулж ирсэн нь Засгийн газар, шүүх эрх мэдэл зэрэг бүх чухал байгууллыг хийдэг улс төрийн намуудад босго тогтоож өгч байгаа хэрэг. Парламентад суудалгүй жижиг намууд бодлогоор өрсөлдье гэдэг ч том намууд сонгогчдыг илүү татах хууль бус үйл ажиллагаа явуулж олонх болдог сөрөг зүйл маш их гардаг. Жижиг намуудын хувьд босгыг өндөрсгөснөөр боломжийг нь бүр хаслаа. 
Одоогийн том намуудыг хянах улстөрийн намын санхүүжилтийг ил тод болгох заалт оруулж ирсэн ч эргээд тавих хяналт нь тодорхойгүй байна. 

Хуульч Ж.Эрхэмбаатар

 

Ард нийтийн санал асуулга гэдэг нь Үндсэн хуульд байгаа нэр томьёо. УИХ Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг баталлаа харин үүнийг хүчин төгөлдөр болох эсэхийг иргэд шийднэ. Өөрөөр хэлбэл санал асуулга гэхээсээ илүү иргэдэд бүх эрхийг шилжүүлж буй явдал гэдгийг ойлгох нь чухал.  Ард нийтийн санал асуулгад Ерөнхийлөгчийн зүгээс Үндсэн хуулийн өөрийнх нь эсрэг буюу парламентийн засаглалын эсрэг санал асуулга явуулъя гэж байгаа. Үндсэн хуульдаа тангараг өргөсөн Ерөнхийлөгч Үндсэн хуулийг батлах үйл явцтай зэрэгцэж энэ саналыг оруулж ирсэн нь өргөсөн тангаргаасаа няцсан үйл явдал боллоо гэж хэсэг хуульч үзэж байна. Хэрэв үүнийг Үндсэн хуулийн цэцэд хандаад ҮХ зөрчсөн байна гэж үзвэл Ерөнхийлөгчийг эгүүлэн татах хүртэл үндэслэл болох боломжтой.

 

 


avatar

Авторууд

Санал асуулга

Нийт санал: 4689

2020 оны УИХ-ын сонгуулиар аль нам ялах вэ?

12%
МАН
17%
АН
69%
Шинэ гуравдагч хүчин
  • 12%
  • 17%
  • 69%