Нийтлэл 11 сарын 20, 2019

Их хүссэн хүнд төрийн болон бизнесийн жолоо бүү атгуул!

Эрх мэдлийг улайран тэмцэж авсан хүмүүс анхнаасаа эрх мэдэлд ойртох ч ёсгүй хүмүүс байх нь олонтаа. Эрх мэдлийг эрмэлзэх нь ихэнхдээ амиа хичээгч зан, өөрийгөө хоосон дөвийлгөн боддог байх, шунал, бусдыг үл хайхрах гэх мэт нарсист зан авиртай корреляцтай байдаг ажээ.

Ийм сөрөг авир дээр нэмээд өөртөө хэт итгэлтэй зан, олны анхаарлын төвд байхыг эрмэлзэх, аливаа зүйлээс үл эмээх, тогтворгүй орчинд үр дагаварыг нь тунгаалгүйгээр асар түргэн шийдвэр гаргах, зорилгодоо хүрэхийн тулд худал хэлэх болон бусад увайгүй үйлдэл хийх, ичих, харамсах, гэмших чадваргүй байх нь психопат гэсэн нийгмийн эсрэг (antisocial) сэтгэл мэдрэлийн өвчтэй хүний үндсэн шинжүүд юм.

Эдгээр шинжүүд нь хүн болгонд ямар нэгэн хэмжээгээр байх боловч хэтэрвэл эмгэгт тооцогддог ажээ. Эрдэмтдийн тооцоолж буйгаар аливаа хүн амын 1% нь психопат байх байгалийн өгөгдөлтэй байдаг юм байна. Харин шоронгийн хоригдлууд дээр хийсэн оношоор ноцтой гэмт хэрэгтнүүдийн 20% нь психопат байна гэсэн судалгаа бий. Арай хөнгөн хэлбэр буюу бага зэрэг ёс суртахуунтай буюу хийсэн буруу зүйлийнхээ бурууг нь мэдрэх чадвартайг нь социопат гэдэг.

Дээрх авир, чадварууд нь гэмт хэргийн ертөнцөөс гадна хамгийн ихээр давуу талууд болдог, нийгэмд халтай орчин бол улс төр болон бизнес юм.

Ийм хүмүүс улс төрийн эрх мэдэл рүү татагдаад байдаг нь тийм ч гайхаад байх зүйл биш. Олны анхаарлын төвд байх, бусдаар гайхан бишрүүлэх, шагшин магтуулах, өөрийгөө бусдаас илүү гэж туйлбаргүй итгэдэг учир тэднийг эрхэндээ байлгах гэх нь зүй ёсных. Бусдыг боддоггүй, хайхардаггүй нь хүмүүсийг зорилгодоо хүрэх хэрэгсэл болгон хэрцгийгээр ашиглах,  албан тушаалаа ямар ч эргэлзээгүйгээр урвуулан ашиглах чадвар нь харин ч давуу тал нь болдог.

Харин компаний шийдвэр гаргагчдын хувьд  4% буюу нийт хүн амынхаас 4 дахин илүү төвлөрөл эдгээр хүмүүсийн дунд байна гэж судалгааны ажлууд дүгнэдэг байв. Гэтэл сүүлийн үед үүнийг хамаагүй өндрөөр, бүр 21%-тай салбар ч байна гэж үнэлдэг болж байна.

Угаасаа психопат олонтой төрийн секторт бизнесийнх нь нэмэгдэж орвол яах бол? Психопатуудын хамгийн хүсдэг орчин нь үймээн самуун, тогтворгүй байдал юм нийгэм хаашаа явна гэсэн үг вэ? Энэ нь Монголд хамаатай зүйл үү?

Түүх сөхвөөс нийгэмдээ хөнөөлтэй эмгэгтэй хүмүүсээр удирдуулсан улс маш хурдан доройтдог. Мөн ийм хүмүүс бизнест зайлшгүй хэрэгтэй гэдэг үзэл ч хуучирч байгаа юм байна. Иймд маш олон хүний хувь заяа, бизнесийн ирээдүйг тодорхойлох хүмүүсийг сонгохоосоо өмнө эхлээд психопат, социапат эсэхийг нь ДНК шинжилгээ, сэтгэлзүйн тестээр тогтоож, хол байлгах ёстой хэмээн зөвлөх болжээ.

Сэтгэл зүйн судлаачид болон мэргэжлийн хувьд энэ асуудалд илүү ойр хүмүүс монголчуудад зориулаад биччихсэн зүйл байгаа бол уншихсан. Гэхдээ эдийн засагчдын хувьд энэ нь тун сонирхолтой судалгааны чиглэл байж болох мэт. Учир нь Мийлигийн тоглоомын онолтой холбоотой дараах судалгааны ажилд ийнхүү дүгнэжээ:

Sociopaths are “outstanding” members of society in two senses: politically, they draw our attention because of the inordinate amount of crime they commit, and psychologically, they hold our fascination because most of us cannot fathom the cold, detached way they repeatedly harm and manipulate others. Proximate explanations from behavior genetics, child development, personality theory, learning theory, and social psychology describe a complex interaction of genetic and physiological risk factors with demographic and micro environmental variables that predispose a portion of the population to chronic antisocial behavior. More recent, evolutionary and game theoretic models have tried to present an ultimate explanation of sociopathy as the expression of a frequency-dependent life strategy which is selected, in dynamic equilibrium, in response to certain varying environmental circumstances. This paper tries to integrate the proximate, developmental models with the ultimate, evolutionary ones, suggesting that two developmentally different etiologies of sociopathy emerge from two different evolutionary mechanisms. Social strategies for minimizing the incidence of sociopathic behavior in modern society should consider the two different etiologies and the factors that contribute to them. 

Сэтгэгдэл бичих

arrow icon