“Монголын төрт ёсон ба бичиг соёлын өв” үзэсгэлэн нээлтээ хийлээ

Монгол Улсын Үндэсний номын сан Эзэн Чингис хааны мэндэлсний 857 жилийн ой “Монгол бахархлын өдөр”, Өндөр гэгээн Занабазарын “Соёмбо үсэг” зохиосны 333 жил, “Наймдугаар Богд Жавзандамба хутагтын мэндэлсний 150 жилийн ойн хүрээнд “Монголын төрт ёсон ба бичиг соёлын өв” үзэсгэлэн Монгол Улсын Үндэсний Номын санд нээлтээ хийлээ.

Улс орныхоо тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, үндэсний эв нэгдлийг бататган бэхжүүлэх, төрт ёс, түүх соёлынхоо уламжлалыг гүнзгий судалж, хойч үедээ өвлүүлэх, түүх соёлоо сурталчлах, бахархах үзлийг төлөвшүүлэх зорилгоор түүхэн онцлог үеүдийг хамруулж, өөрийн алтан сан хөмрөгтөө хадгалж буй сурвалж бичгүүд, түүхийн баримт гэрээ бичгүүд, соёмбо үсгийн дурсгал, бүтээл туурвилуудыг музей, хувь цуглуулагчдын ховор нандин эд өлгийн зүйлүүдтэй тулган дэлгэн үзүүлж буйгаараа энэ үзэсгэлэн онцлогтой юм.
Мөн энэ үеэр “VIII БОГДЫН БУМАН ЗАРЛИГ” хэмээх Монголын сүүлчийн хаан Богд Жавзандамбын төвөд хэлээр туурвисан сүнбүм зохиолыг уншигч, судлаачдад зориулан Монгол Улсын Үндэсний Номын Сангаас эрхлэн хэвлэн гаргаж буй номыг танилцуулах ёслол, “Монголын эзэнт гүрэн” номыг улсын хэмжээний 376 нийтийн номын сангуудын төлөөлөл болох Монгол улсын Үндэсний номын санд гардуулан өгөх ёслолын ажиллагаа боллоо.
Монголын төрт ёсон ба бичиг соёлын өв” үзэсгэлэн 2019.11.28-аас 2019.12.25-ны өдрийг хүртэл Монгол Улсын Үндэнсний Номын Санд дэлгэгдэх бөгөөд та бүхнийг хүрэлцэн ирж сонирхохыг урьж байна.

 


avatar

Авторууд

Санал асуулга

Нийт санал: 5404

2020 оны УИХ-ын сонгуулиар аль нам ялах вэ?

13%
МАН
17%
АН
69%
Шинэ гуравдагч хүчин
  • 13%
  • 17%
  • 69%