Нийтлэл 09 сарын 10, 2020

CENTUM PODCAST 5: Царай таних технологи ба хөрш орны гадаад бодлого

Сэнтум подкастын 5 дахь дугаарт гадаад бодлого, геополитик судлаач доктор П.Мягмардорж оролцон хөрш орнуудын гадаад бодлого ба царай таних камер суурилуулах нь ямар эрсдэлийг дагуулж буй тухай дэлгэрэнгүй ярилцлаа. 

Уг дугаарын зарим тэмдэглэл

Хятадын зөөлөн хүчний бодлогын нэршлийг Америкийн судлаачид хурц хүчний бодлого хэмээн нэрлэж байна. Хятадын дүр төрх, имиж гоё байхад технологи,хиймэл оюун ухааны хөгжил хүчтэй байна. Хятад 2030 он хүртэл 9,6 тэрбум долларыг нүүр таних технолигируу оруулна гэсэн хөтөлбөр гарган тодорхой компаниудад өгцөн явж байна. Нүүр таних технологийн компаниудыг хятадын засгийн газар өөрөө санхүүжүүлж байна. Технологийн хувьд супер гүрэн байхад Хятадын гадаад бодлого чиглэж байгаа нүүр таних технологи нөлөөтэй. Манай улс 106 тэрбум төгрөгийн төсөвтэйгээр нүүр таних технологийн Монголын засгийн газар мөрийн хөтөлбөртөө тусгасан .Энэ мөнгийг Хятадын засгийн газраас зээл тусламжаар авах байх. Хэрэв хятадын засгийн газрын зээл тусламжаар хэрэгжвэл хятад өөрийн компанийг Монголруу оруулахыг хүсэх нь ойлгомжтой байх.

Хятадын гадаад бодлого хүчтэй байгаа гэдгийг Монголын үндэсний телевизээр гарч буй Хятад кинонуудаас гарч болно.

Өнөөдөр ОУХ-нд хэн дататай байгаа нь дэлхийд ноёрхох чиглэлрүү явж байна. Монголын засгийн газар царай таних технологийг хэрэгжүүлнэ гэж байгаагийн цаана нь мөнгөний сонирхол байгаа.

Царай таних технологи тал дээр сайн анхаарахгүй бол 3 сая хүний талынх нь датаг Хятадад тавганд нь тавиад өгчих нь зөв юмуу?  

ОУХ-ны реалист онолын дагуу 2050 он хүрвэл энэ эрчээрээ /1992-өнөөдрийг хүртэл/ Хятад улс хөгжвөл Монгол Хятадын хараат болох магадлал өндөр байна.

Монгол улс “Үндэсний ашиг сонирхол”- оо хэрхэн хамгаалах вэ?

Төлөөллийн ардчиллын хүрээгээ тэлж, иргэний нийгмээ хөгжүүлэх нь үндэсний ашиг сонирхлоо хамгаалах арга зам уу?  

Гуравдагч хөршийн бодлогоо хэрхэн тэлэх вэ? Сүүлийн үед Монголд болж буй үйл явдлаас харахад гуравдагч хөршийн бодлогыг өөрсдөө бууруулж байна.

Олон өнцгөөс авч үзвэл Нүүр таних камерыг байршуулна гэвэл Хятадын хөрөнгө оруулалтаар , хятадын компаниас авч болохгүй. Хэрэв бидэнд мөнгө нь, үндэсний мэргэжилтэн нь байхгүй бол нүүр таних технологийн нэвтрүүлээд шаардлагагүй.

Нүүр таних камерыг нэвтрүүлье гэсэн ч хууль эрх зүйн орчин бүрэлдээгүй.

Хятадын хөрөнгө оруулалттай Нүүр таних камерыг яагаад ч оруулж болохгүй.

Дэлхийн их гүрэн Америк ч , Орос ч болж чадахгүй харин Хятад болж чадна. Хятадад хүний нөөц байгаа хэмээн Мао хэлсэн байдаг.

Хятад тинк танк хүрээлэнгийн үйл ажиллагааг эрчимжүүлж, шийдвэр гаргалт андаа судлаачдыг маш сайн ажиллаж байна.

Оросын геополитикийн бодлогоор Монгол тусгаар байх нь ашигтай. Хятадын эсрэг НАТО,Орос нэгдэж магадгүй. Хэрэв нэгдсэн тохиолдолд манай улс тусгаар байж чадна. Хэрвээ Хятал томорвол манай улс хятадын хараат болно.

Монгол улс аль болох Хятадын эсрэг ухаантай бодлого явуулах хэрэгтэй. Ардчиллаа бэхжүүлж, иргэнээ нийгмээ хөгжүүлэх хэрэгтэй.

Дүгнэлт: Хүчний тэнцвэр Хятадруу эргэж байгаатай холбоотой засаглалыг хэлбэрийн хувьд хугаралын цэг дээр ирсэн байна.

Тусгаар тогтнол ,аюулгүй байдлаа тавган дээр тавиад май гээд өгчих юмуу?

Хүчний тэнцвэр Хятадруу эргэж буй энэ үед Хятадын нөлөөнд байх уу,Бие даасан байдал ,тусгаар тогтнолоо хадгалж үлдэх үү гэдэг хугарлын цэг дээр явж байна. Иргэний нийгэм байгаа бол энэ тал дээр ажиллах,судлаачид бичих ёстой.

Цаашдаа хэрхэн өрнөхийг анхаарах ёстой. Ингээд ярьж байгаа бичиж байгаа нь бас ямар ч найдваргүй гэсэн үг биш.Улсын оршин тогтнохын үндэс нь хүн. Залуус энэ тал дээр ямар байр суурьтай байгаа нь ихээхэн чухал.

Өөрийн амьдрах орон зайг хэн нэгнээр заалгавал ямар ирээдүй хүлээж байгааг Өвөрмонголоос харж болно.

Сэтгэгдэл бичих

arrow icon