Нийтлэл 06 сарын 02, 2022

2022 оны Япон Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын өргөмжлөл гардуулах ёслолын арга хэмжээ боллоо

2022 оны 5 дугаар сарын 31-ний өдөр, Элчин сайдын өргөөнд Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдын өргөмжлөл гардуулах ёслолын арга хэмжээг зохион байгуулагдав. Уг өргөмжлөлийг Япон Улс, Монгол Улсын харилцааг өргөжүүлэн хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан хувь хүн болон байгууллагад олгодог юм. Энэ удаа доорх 5 эрхэмд энэхүү өргөмжлөлийг гардуулав. 

 Энэхүү ёслолын ажиллагаанд тус өргөмжлөлийг хүртсэн эрхмүүдийн гэр бүл, хамтран зүтгэгч нарын төлөөлөл оролцлоо. Энэ үеэр Элчин сайд Х.Кобаяши эдгээр эрхмүүдийн идэвх зүтгэлийг онцлон дурдаад өргөмжлөлөө гардууллаа. 

Монгол Улсын Их Сургуулийн Эмерит профессор, Хууль зүй, дотоод хэргийн сайдын зөвлөх Содовсүрэнгийн Нарангэрэл 

Эмерит профессор Нарангэрэл нь хууль зүйн шинжлэх ухааны доктор, академичийн хувиар хууль эрх зүйн боловсрол судалгааны чиглэлээр олон жил амжилттай ажиллаж ирсэн. Ялангуяа Монгол Улсын Их Сургуулийн Хууль зүйн сургуулийн захирлаар ажиллаж байхдаа Нагояагийн Их Сургуультай эрдэм шинжилгээний харилцааг хөгжүүлж, 2006 онд Япон эрх зүйн боловсрол, судалгааны төвийг байгуулахад хүчин зүтгэх зэргээр өнөөг хүртэл хоёр орны эрдэм шинжилгээний харилцааг өргөн хүрээтэй манлайлан авч явж ирсэн билээ. 

Шинжлэх Ухааны Академийн Түүхийн ухааны доктор, профессор, Улаанбаатарын их сургуулийн дэд захирал Содномын Цолмон 

Профессор Цолмон нь Монгол дахь амьдралын орчин хүнд байсан 1990 оны сүүл 2000 оны эхэн үеэр Монголын түүхийг судалж буй япон оюутан зэрэг хүмүүсийг Шинжлэх Ухааны Академи болон Улаанбаатарын Их Сургуульд хүлээн авч тэдний эрдэм ном төдийгүй аж амьдралд нь тусалж дэмжиж ирсэн билээ. Профессор Цолмоны шавь нар одоо Токиогийн гадаад судлалын их сургууль, Ямагата их сургууль зэрэгт профессорын хувиар багшилж амжилттай ажиллахаас гадна ихэнх нь Монголтой холбоотой ажил эрхэлж хоёр орны харилцааны хөгжилд томоохон хувь нэмэр оруулж байгаа юм. 

Монгол Улсын Их Сургуулийн профессор асан Цэндсүрэнгийн Сувд 

Профессор Сувд нь 1976 оноос хойш Монгол Улсын Их Сургуульд Японоос суралцахаар ирсэн олон япон оюутан, Гадаад хэргийн яамны монгол хэлний мэргэжилтний монгол хэлний боловсролыг хариуцан ажиллаж, Япон, Монголын харилцан ойлголцлыг хөгжүүлэхэд хичээл зүтгэл гаргаж ирсэн билээ.

lМонгол Улсын Их Сургуулийн профессор Пүрэвийн Энхжаргал 


Профессор Энхжаргал нь Японд эзэмшсэн япон хэлний чадвараа ашиглан 2002 оноос хойш Монгол Улсын Их Сургуульд япон хэлний багшийн хувиар олон оюутнуудад япон хэлний боловсрол олгохын зэрэгцээ 2015 оноос хойш Батлан хамгаалах яамны Чадавхийг дээшлүүлэх хөтөлбөрийн орчуулагчийн хувиар тус хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлэхэд хувь нэмрээ оруулсан. Мөн Монгол дахь япон хэлний боловсрол, япон судлал зэрэг япон хэлтэй холбоотой олон бүтээл нийтлэл, эрдэм шинжилгээний ажил хийж Монгол, Японы харилцан ойлголцолд ч хувь нэмрээ оруулсан билээ. 

lМонгол Улсын Их Сургуулийн дэд профессор Доржсүрэнгийн Майсүлд  

Дэд профессор Майсүлд нь Японд эзэмшсэн япон хэлний чадвараа ашиглан 2006 оноос хойш Монгол Улсын Их Сургуульд япон хэлний багшийн хувиар олон мянган оюутнуудад япон хэлний боловсрол олгохын зэрэгцээ 2018 оноос хойш Батлан хамгаалах яамны Чадавхийг дээшлүүлэх хөтөлбөрийн орчуулагчийн хувиар тус хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлэхэд хувь нэмрээ оруулсан. Мөн Японы нөхцөл байдал зэрэг япон хэлтэй холбоотой олон бүтээл нийтлэл, эрдэм шинжилгээний ажил хийж Монгол, Японы харилцан ойлголцолд ч хувь нэмрээ оруулсан билээ. 

 

Сэтгэгдэл бичих

    • ESUIGEN
    • 2022-06-11

    БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад [email protected] хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, +91424323800802. имэйл: [email protected] Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) Намайг ТУНГАЛАГ гэдэг би Монгол гаралтай. Би 1 бөөрөө Монголд яаж зарж баяжсан, би ядуу, эр хүн байсан тухай интернэтэд прадхан сурталчилгаатай тааралдаж байхдаа интернетэд Праданы эмч нарын имэйлээр дамжуулан өргөдөл гаргаад, дэлхий дахинд гэрчлэлээ хуваалцмаар байна. тэдний хандивлагч. Би тэдний эмнэлэгт 1 бөөрөө мөнгөний төлөө хандивласан бөгөөд хандив өгсний дараа ч эрүүл саруул хэвээр байна. Тэд надад бөөрнийхөө төлөө 780,000 доллар төлсөн. Одоо би бөөрөнд төлсөн 780,000 доллараар өөрийн компанийг байгуулж, би баян, аз жаргалтай хүн болжээ. Хэрэв та санхүүгийн бэрхшээл / бэрхшээлийг даван туулж байгаа эсвэл баян байхыг хүсч байвал имэйлээр холбоо барина уу: [email protected]

arrow icon