Нийтлэл 08 сарын 13, 2015

Кассчин бүсгүйн түүх

 

Тэр нэг охин, юу ч хийсэн удаан үргэлжилдэггүй тийм охин байв.

Хөдөөнөөс Токиод их сургуульд ирж суралцаад, дугуйлан секцэнд явах нь явсан боловч тэгсгээд сонирхол нь унтарч, дургүй болоод өөр юманд орчихдог, тиймэрхүү хүүхэд байв.

Тийм оюутанд ч гэлээ ажилд орох цаг ирдгээрээ ирэв.

Эхлээд тэрээр мэйкэр буюу эд зүйл үйлдвэрлэдэг компанид оров. Гэтэл удаан ажилласангүй. Ажиллаж эхлээд 3 сарын дотор даргатайгаа зөрчилдөх болж, удаж төдөлгүй гарав.

Дараа нь ложистикийн компанид. Гэхдээ ажиллаж үзээд анх төсөөлж байснаас нь өөр ажил гэж үзэн хагас жил болоод гарав. Тэндээсээ эрүүл мэндийн салбарт оффисын ажилтан болов. Тэндээ ч удсангүй, “энэ ажил бишээ” гэнэ. Ингэж байтал ажлын намтар CV нь компанид орсон гарсан түүхээр дүүрч иржээ. Тэгмэгц, тийм намтартай хүнийг бүтэн цагийн ажилд авах компани олдохоо байж ирнэ. Яван явсаар бүсгүй хаашаа ч очсон бүтэн цагийн ажилтнаар ажилд орж чадахаа болив.

Гэлээ гэхдээ амьдрахын тулд ажиллах хэрэгтэй. Хөдөө байгаа аав ээж нь хурдхан харьж ир гэнэ. Гэхдээ сүү горьдсон гөлөг шиг буцаад явах бас хэцүү. Эцэстээ ажилчдыг бүртгээд ажлын захиалга орж ирэхээр хуваарилж ажиллуулдаг компанид ажилд оров. Гэтэл тэндээ ч удсангүй. Томилогдож очсон газрынхаа бүтэн цагийн ажилтантай асуудал үүсгэнэ, дургүй нь хүрэхээр больчихно. Ингээд намтарт нь орхиж гарсан томилгооны компанийн нэрс нэмэгдлээ.

Нэг өдөр, түүнд шинэ ажлын санал ирэв. Супермаркетад касс бичих ажил.  Гэтэл ажиллаад 7 хонов уу үгүй юу уйдаж ирэв. Ажилдаа ч дасаж ирээд, “Би өдий зэргийн амархан ажил хийх хүн биш” гэж бодох болов. Өчнөөн ажил сольж явсаар аливаад тэвчээргүй өөрөө өөртөө ч дургүй хүрэх болж.

Дахиад гүрийх үү, хөдөөнөө харих уу?

Юутай ч гарах өргөдлөө бичээд шийдвэрээ гаргаж чадахгүй хэсэг байзнав. Тэгж байтал ээж нь утсаар ярьж, гэртээ харьж ир хэмээн ятгаснаар эргэлзээ арилав. Байраа хүлээлгэж өгөөд өргөдлөө өгөх санаатай, хөдөө буцахаар өрөөгөө янзалж эхлэв.

Токиод нэлээн удаж, ачаа ихтэй болжээ. Жижиг сажиг юмаа хайрцганд чихэж байтал ширээний шургуулга дотроос нэг захидал гарч иржээ. Багадаа бичиж байсан өөрийнх нь үнэ цэнэтэй өдрийн тэмдэглэл. Алга болгочихоод хайж байсан эд нь.

 Олоод энд тэндээс нь эргүүлж харж байтал “Би төгөлдөр хуурч болмоор байна” гэж бичсэн хуудастай таарав.

Аааан тийм, бага сургуульд байхынх нь мөрөөдөл.

“Нээрээ тийм, тэгэхэд би төгөлдөр хуурч болно гээд хичээнгүйлэн давтдаг байсан сан” гэж, балчир жаахан байсан үеийн өөрийгөө эргэн дурсахуйяа, өдрийн тэмдэглэлээ харсаар байтал үнэхээрийн ичмээр гутармаар болж иржээ. “Тэгтлээ асаж мөрөөдөж байсан би одоо ямар болж вэ, ямар гутармаар юм бэ! Тэгээд бас дахиад одоо ажлаасаа зугатах гэж байдаг!”

Бүсгүй тэмдэглэлийн дэвтрээ хаагаад нулимс асгаруулан ээж рүүгээ залгажээ.

“Ээжээ, би дахиад жоохон хичээгээд үзье ээ.”

Өгөхөөр бэлдэж байсан өргөдлөө ураад, маргааш өглөө нь нөгөө л амархан бас уйтгарын кассын ажлаа хийхээр супермаркет руу гарав. Гэтэл “дахиад хоёр гурав хоног” гэж гүрийж байсан түүний толгойд нэг бодол харвав: “Би багадаа төгөлдөр хуураа давтаж байхад дахин дахин алддаг байсан ч давтаад л байхаар аль товч, хаана байгааг цээжилсэн байсан. Тэгээд товчнуудаа харалгүйгээр тоглож чаддаг болсон байсан”.

Хуучны дурсамжаа санаад дотроо бат шийдсэн нь: “Яг тийм, би өөрийнхөө аргаар касс бичих урлагийг туйлд нь хүргэе”.

Ингэж шийдээд хэд хоногийн дараа үзвэл асар хурдтай бичих болсон байв. Тэгмэгц нэг сонирхолтой нь кассын товчоо л тогшдог байсан бүсгүйд өмнө нь харж амждаггүй байсан зүйлс харагдах болж иржээ. Юун түрүүнд үйлчлүүлэгчдийн төрх байдал.

“Аа, энэ нөгөө үйлчлүүлэгч байна, өчигдөр ирж байсан”.

“Яг өдийд бол хүүхдээ дагуулаад ирдэг юм байна” гэхчлэн янз бүрийн зүйл ажиглахтайгаа болжээ.

Тэгж байтал нэг өдөр дандаа л хугацаа нь дуусах  дөхсөн хямд юм авдаг хөгшин ихээ өндөр үнэтэй загас сагсандаа хийгээд кассан дээр ирж байна.

Кассчин бүсгүй багагүй гайхаж, эмээгээс асуулаа: “Өнөөдөр ямар нэг баяртай юм болоо юу?”

Эмээ сайхан инээмсэглээд бүсгүйд хариулж байна: “Ач хүү маань усанд сэлэлтээс медаль авсаан. Өнөөдөр тэмдэглэнэ. Энэ загас, ямар байна?”

“Гоё юм аа, баяр хүргэе”.  Адилхан баярласан түүний амнаас энэ үг хар аяндаа гарчээ. Үйлчлүүлэгчтэй харилцах, ярилцах дуртай болсон нь энэ өдрийн ярианаас эхэлжээ.

 Тэгж байтал кассчин бүсгүй бичүүлэхээр ирсэн худалдан авагч үйлчлүүлэгчдийн царайг таних болж, бүр нэрээр нь дуудах болж иржээ.

“Хэн гуай, өнөөдөр энэ шокладыг авах юм уу? Тэнд өнөөдөр арай хямд нь гарсан байгаа шүү.”

“Өнөөдөр наадхаас чинь илүү тэр нь шинэ шүү” гэх мэтээр туслах болов.

Дугаарлаж байгаа үйлчлүүлэгч ч хариулна: “Өө ашгүй, зааж өгсөнд баярлалаа. Солиод ирье”.

Ингэж харилцдаг, коммюникац хийдэг болов. Яваандаа ажил нь их сонирхолтой, сайхан санагдах болжээ.

 

Тийм өдрүүдийн нэг.

“Ямар завгүй өдөр вэ” гэж бодонгоо үйлчлүүлэгчидтэй хөгжилтэй гэгч нь ярилцах зуур касс бичиж байлаа. Гэтэл дэлгүүрийн цагаан хоолойгоор зар цуурайтав.

“Хүн ихтэй, очерт хүлээлгэж байгаад хүлцэл өчье. Та бүхэн очер багатай касс руу шилжинэ үү”.

Гэтэл хэдэн хормын дараа дахиад л адилхан зар.

“Хүн ихтэй, очерт хүлээлгэж байгаад хүлцэл өчье. Дахин зарлая, та бүхэн очер багатай касс руу шилжинэ үү”.

Гурав дахь удаагаа адилхан зар явмагц кассчин бүсгүй анх удаагаа нэг л биш байгааг анзаарчээ.

Эргэн тойрноо нэг хараад гайхаж хоцров.

5 касс онгорхой байх атал үйлчлүүлэгчид цөм түүний эгнээнд дугаарлан байх аж. Дэлгүүрийн дарга сандарсаар гүйж ирээд үйлчлүүлэгчдэд “Очергүй касс руу шилжинэ үү” гэж эелдгээр заавар өгч байна.

Үйлчлүүлэгч харин даргын гарыг хөнгөхөн түлхээд хэлж байна: “Орхичих оо, би энд юм авах гэж ирээгүй. Тэр хүүхэдтэй ярих гээд. Тэгэхээр өөр кассанд бичүүлмээргүй байна”.

Тэр агшинд кассчин бүсгүйн нулимс урсаж эхлэв.

Уйлахыг нь хараад өөр худалдан авагч бас хэлж байна.

“Тийм ээ, бид нар энэ хүнтэй ярих хүлээлттэй ийшээ ирдгийм шүү. Өнөөдрийн хямдрал өөр супермаркетад ч явагдаж байгаа, гэхдээ бид нар энэ охинтой ярилцах сайхан байдаг болохоор ирдэг юм. Эндээ л зогсож байя..”

Кассчин бүсгүй кассаа ч бичиж чадахгүй эхэр татан уйлж байв.

Ажил хөдөлмөр гэдэг хэчнээн сайхан зүйл болохыг анх удаа анзаарчээ.

Бүсгүй тэвчээргүй ажил сольдог хуучны тэр нэгнээс тэс ондоо хүн болсон байсан юм.

・・・・・・・・・・・・
Дараа нь бүсгүй кассын багаа ахлах болж, шинэ ажилчдын сургалт хариуцан ажиллах болсон гэдэг. Түүний гараар бэлтгэгдсэн ажилчид ажил хөдөлмөрийн үнэ цэнийг мэдрэнгээ өнөөдөр ч бас үйлчлүүлэгчидтэй харилцан ярилцаж байж мэднэ. Харин одоо бүсгүйн ажлын намтар CV ямар болсныг одоо хэн ч мэдэхгүй.

 

Бодит түүхийг япон хэлнээс орчуулав.

 

 

Сэтгэгдэл бичих

    • Зочин
    • 2023-11-30

    dahin bayrlalaa.

    • zochin
    • 2023-10-23

    ymar goy niitlel ve. iim goy niitlel orchuulj oruuldag bolohoor l bi bolorerdene-g unshih durtai bdg daa

    • Оюунтунгалаг
    • 2021-09-29

    Хүн дуртай зүйлээ сонирхолтой хийх хэрэгтэй. Гоё түүх байна.

    • Зочин
    • 2021-09-29

    Чин сэтгэлээсээ сонирхож дурлана гэдэг энэ шүү дээ

    • Зочин
    • 2021-09-29

    Goy umaa tiim shu

    • Б.Энхцэцэг.
    • 2021-09-29

    Уншлаа .

    • Би
    • 2020-06-18

    Би ч бас дэлгүүрийн касс хийж байсан. Эхэндээ би ичдэг байсан ч хийгээл байсан. Харин дараа нь дэлгүүрийнхээ менежер болсон.

    • Aggro
    • 2016-02-17

    Ажлаасаа гарахаа болихоос доо Харахгүйгээр мэс засал хийдэг ч болох юм бил үү :))

    • CHD
    • 2015-09-17

    unshaad uuriin erhgui nulims urslaa

    • Tsatsral
    • 2015-09-09

    ямар сэтгэл хөдөлгөм түүх вэ !энэ хэн нэгэнд тохиолдож байсан түүх байна. Амьдралынхаа гарааг ингэж эхлэх ч тийм муу зүйл биш харин ч амттай байдаг .

    • nasan
    • 2015-08-31

    aguulgiin jhan aldaatai yum shan ogvlleg bn

    • zochin
    • 2015-08-25

    tiim ee alivaa ajiliig setgeleesee hiivel iim l saihan ur dund hurne dee

    • Зочин
    • 2015-08-14

    saihan bichjee

    • Зочин
    • 2015-08-14

    'мэйкэр буюу эд зүйл үйлдвэрлэдэг компани' энэ их сонин. шууд эд зүйл үйлдвэрлэдэг гээч.

    • sodonoo
    • 2015-08-14

    uilchlaa

    • odongerel
    • 2015-08-14

    Estoi goy tuuh bna odooni humuusd jaahan ch gesen uhaaral ogmoor ch uym shig

    • Зочин
    • 2015-08-13

    haha

    • уншигч
    • 2015-08-13

    Агуулга дажгүй шүү. Залуу хүмүүст юм бодуулахаар хөөрхөн түүхийг орчуулж оруулсан нь талархууштай. Харин орчуулга үнэхээр модон, инээдтэй үг хэллэгүүдээр дүүрэн. 'ятгагдаад', 'хичээж үзье', 'кассыг яаж бичдэгийг туйлд нь хүргэе'... Япон хэл дээрх эх өгүүлбэр нь шууд ороод ирж байна, харин монгол хүнд арай наалдацтай, ойрхон үгээр буулгаж болохоор санагдлаа.

    • Иргэн
    • 2015-08-13

    '...коммюникац хийдэг болов...намтар CV...' хэсгүүд л сонин санагдлаа. Монгол үгээр биччихээд араас нь гадаад үгээх цуурайтуулж бичих нэг их сайхан санагдахгүй байна. Танайх олон сайхан нийтлэл бичдэг шүү. Монгол цэвэр сайхнаар нь улам их түгээн дэлгэрүүлэхийг хүсье. Гэхдээ сайхан түүх байнаа.

    • Зочин
    • 2015-08-13

    Гайхалтай түүх байна.

arrow icon