Нийтлэл 03 сарын 31, 2017

БРИКС –ИЙН ЧИМЭЭ ЯАГААД НАМДАВ?

Зиа нэг гео "ямар юм" бичих цаг нь болсон шиг байна. Би ч ингэсгээд өөрөө өөртөө бол гео цол олгочих гээд л байдаг хүн дээ. Миний л бодол шүү. Загнах нэг нь загнана л биз. Над хамаагүй ээ.

БРИКС гэж аюулын цовоо юм гарч ирэх нь үү дээ, гэтэл байдаггүй шүү. БРИКС банкаа нээгээд, валютын сангаа байгуулаад л, юу юугүй валютаа гаргах нь гэж байтал чимээгүй болчихлоо. Мэдээж БРИКС-ийн валют гарч ирэнгүүт шууд л ам.долларыг халаад ОУВС-г нугаслаад, дэлхийн банкийг байхгүй болгож чадахгүй л дээ. Газар автлаа жаал юм болно. Тэр "жаахан" хугацаанд БРИКС-ийн орнууд өөрсдөө эвгүйтчих гээд байгаа хэрэг. Аа харин, нэгэнт хөдлөөд явчихвал цаашдаа дэлхийг ч эргүүлчих чадалтай болох байлаа.

Таг болгоод байгаа үндсэн шалтгаан нь АНУ бөгөөд тэд үндсэндээ Оросыг ганцаардуулах уламжлалт техникээ л баримтлан тоглосон хэрэг. Үндсэндээ Бразилийн ХАА-н бүтээгдэхүүний дийлэнхийг АНУ болон түүний нөлөөний улсууд хэрэглэдэг. АНУ Бразилиас мах авахгүй гэсэн нь тэдэнд ухамсрын шанаа болж байна. Харин холбоотнууд нь Бразилиас хүнс авахааргүй, өөрсдийгөө хангалттай болгочихдог улсууд. Энэтхэгийн хувьд ч мөн л АНУ-аас тэжээгддэг гээд хэлчихэд буруудахгүй. Үнэт эдлэлийн хамгийн том нийлүүлэгч, мөн IT салбарын хамгийн том аутсорсингийг хийдэг Энэтхэгийн хувьд АНУ бол "гал хам" нь юм.

Хятадын ингэтлээ баяжих болсон шалтгаан нь мөн л АНУ буюу тэд хамгийн өндөр дүнтэй худалдан авалтыг хийдэг. Гэтэл АНУ тэдэнтэй наймаа хийхгүй гэж боож байна. Харин Хятад өдрөөс өдөрт өсөн нэмэгдэж байгаа шуналаа дарж чадахгүй болсон тул АНУ-ыг царайчлахаас өөр арга өнөөхөндөө алга. Хэрэв энэ их мөнгөний урсгалыг хэсэг зуур л тасалдуулбал ХАЧА нь байгаад ч нэмэргүй, "ардчилсан хувьсгал"-ын галд түймэрдүүлэх аюултай. БРИКС холбооны хамгийн сул дорой гишүүн болох Өмнөд Африкийн хувьд ч мөн адил АНУ болон түүний холбоотнуудаас тавьж байгаа бойкотод нугарч байна. Баян Хятад байлаа байлаа гээд одоохондоо тэдэнд нэмэр тус болохооргүй.

Ийм найдваргүй холбоотнуудаасаа болоод ОХУ яаж ч чадахгүй байна. Уг нь тэдэнд цэрэг, зэвсэг хангалттай бий л дээ. Даанч эхний буун дуу гарахад л бүгд "Орос буудсан" гээд чичлээд эхэлдэг тул холбоотнуудаа царайчлахаас өөр сонголт тэдэнд алга. Хэсэгхэн зуур байтугай нэг насаараа өлсөх, даарахыг тэвчиж чаддаг гүргэр Иванууд холбоотнуудыгаа ганц хоногийн өл даахгүй тэвчээргүй гэж дотроо зүхэж буй. Гээд яалтай. Өөрсдөө тэжээж чадахгүйгээс цааш. Ер нь л Хятадаас бусад нь бараг бүгдээрээ үйлдвэрлэгч биш, түүхий эдийн нийлүүлэгч улсууд болохоор амьтны гар харахаас өөр аргагүй аж.

Харин Монголын минь хувьд "барсын тулааныг уулан дээрээс харах" тактик л хэрэглэнэ. Цагтаа бацаануудыг зодолдуулж зугаагаа гаргадаг байсан бидний хувьд өмнөхөөс ялгаатай нь өдгөө идэрхэн залуусын зодоон дундаас ганц нэг задгай мөнгө газарт ойчих болов уу л гэж хүлээж суухаас өөр сонголтгүй болтлоо өтөлж дээ бид.

Товчхондоо энэ дэлхий Масонуудаас, жүүдүүдээс хамааралтай хэвээр л байна. Гэснээс та нар тэр офшоор мовшоорын мэдээллийг манайхан эрийн сайндаа олоод авчихсан гэж бодоогүй биз? Тэр ч зохиогч нь л зөвшөөрөөгүй бол энд тэнд дэл сул хэвтэж байдаг шар сонин шиг юм биш шүү дээ. Ойрд энд тэнд сонгуульгүй гэсэн. Нэг хэсэгтээ офшорын мэдээлэл задрахгүй байх өө.

 

Гол экспортын бүтээгдэхүүнийг харуулсан зураг. АНУ хөрөнгө оруулалт л хийдэг, өөр юм хийдэггүй гэж ойлгочихвол ойлгочих л юм. Бусдыг нь цааш нь ургуулаад бодчиход....

Сэтгэгдэл бичих

arrow icon