Нийтлэл 04 сарын 20, 2017

С.Зоригийн мэндэлсний 55 жилийн ойд зориулсан үзэсгэлэн нээгдлээ

Монголын ардчилсан хөдөлгөөний удирдагч Санжаасүрэнгийн Зориг агсны мэндэлсний 55 жилийн ой өнөөдөр буюу 2017 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр тохиолоо. Түүний гэгээн дурсгалыг хүндэтгэн мөн төрсөн өдрийг тохиолдуулан Монголын Үндэсний музейд үзэсгэлэн боллоо. Үзэсгэлэнд түүний гэрэл зургууд болон эдэлж хэрэглэж байсан зүйлсээс түүвэрлэн 100 гаруй үзмэрийг багтаажээ. 

С.Зориг агсны тухай 10 баримт

  1. 1962 оны 4 дүгээр сарын 20-нд Ардын боловсролын яамны орлогч сайд Санжаасүрэнгийн хоёр дахь хүү нь төрлөө. Нэрийг нь Зориг гэж өгөв.
  2. Нийслэлийн 23 дугаар дунд сургуулийн сурагч С.Зориг ялангуяа тооны төрлийн хичээлvvдэд толгой цохидог байжээ. Физикийн олимпиадад эхний байруудад орно. Чөлөөт цагаараа гимнастикаар хичээллэдэг, хөдөлгөөний эвсэлтэй хүү байв.
  3. Тэрээр Москвагийн улсын их сургуулийн философийн ангийг төгссөн. Оюутан ахуйдаа хөл бөмбөг, регби их тоглодог байв. Регбигийн улсын шигшээд хvртэл тоглож явжээ. Хожим суугаа ажилтай болохдоо шатраас салахаа хөндийрсөн. Монголын Шатрын Холбооны ерөнхийлөгчийн албыг ч хашиж байлаа.
  4. Хотын залуучуудын эвлэлийн хороонд зааварлагч, МУИС-ийн философийн багшаар ажиллаж байхад нь "Залуу уран бүтээлчдийн зөвлөгөөн"-өөс бие биенээ олсон шинэчлэгч үзэлтэй залуус түүн дээр ирж нэгджээ.
  5. Тэрээр 1990 оны 6 сард болсон анхны чөлөөт ардчилсан сонгуулиар АИХ-ын депутатаар сонгогдон, улмаар Улсын Бага Хурлын гишүүн болжээ. Мөн 1992, 1996 оны сонгуулиар УИХ-д сонгогдож, “Ардчилсан Холбоо” эвслийн хоёр дахь засгийн газар болох Ц.Элбэгдоржийн засгийн газарт дэд бүтцийн сайдын алба хашиж байв.
  6. Дүү С.Оюун нь 1998 оноос эхлэн Их Хуралд сонгогдон ажилласан. Ахынхаа үйл хэргийг үргэлжлүүлнэ гэж нам байгуулсан нь “Иргэний Зориг” юм. Түүний нэрээр “Зориг” санг мөн нэрлэжээ.  
  7. С.Зориг 1998 оны 10 дугаар сарын 2-нд гэртээ хэрцгийгээр алагдсан. 19 жилийн өмнөх энэ өдөр.
  8. Алагдсанаас нь гурав хоногийн дараа түүнтэй салах ёс гүйцэтгэхээр 30000 хүн цуглаж, эх орон даяар бүх нийтийн гашуудал зарлаж байлаа.
  9. Талийгаачийн ээж хүүгээ хэн хороосныг мэдэж чадалгүй байсаар бурхны оронд одсон юм.
  10. Эхнэр Б.Булган, хүний их эмч мэргэжилтэй. Энэ эмэгтэй нөхрийнхөө үхлээс хойш өгсөн ярилцлагадаа аллагын талаар ганц үг дурсаагүй бөгөөд “Ийм сайхан хүнтэй зургаан жил амьдрахын тулд хэдэн ч жил амьдарч болно” гэж хэлжээ.

Сэтгэгдэл бичих

arrow icon