SDGs: Тогтвортой Хөгжлийн Зорилтууд Монголд

trends.mn 2017-10-04

 

Тогтвортой Хөгжлийн Зорилтууд- Sustainable Development Goals

Тогтвортой Хөгжлийн зорилтууд нь 2015 онд хэрэгжилтийн хугацаа нь дуусгавар болсон “Мянганы хөгжлийн зорилтууд”-ыг нөхөн гарч ирсэн хөтөлбөр билээ. Анх 2012 онд Рио Де Жанейро хотод зохиогдсон НҮБ-ын чуулганы үеэр санаачилж байсан уг хөтөлбөрийг 2014 оны долдугаар сарын 19-ний өдөр “Тогтвортой хөгжлийн зорилт”-ын нээлттэй ажлын хэсэг НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганд дэлхийн тогтвортой хөгжлийн 169 асуудлыг хөндсөн 17 зорилт бүхий удирдамжийг танилцуулсан байдаг. Эдгээр зорилтууд нь дэлхийн ядуурал, өлсгөлөнг зогсоох, эрүүл мэнд болон боловсролыг дээшлүүлэх, хотуудын тогтвортой байдлыг хангах, уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг тэмцэх, ой, далай тэнгисийг хамгаалах гэх мэт асуудлуудыг тусгасан.

2015 оны 9 дүгээр сарын 25-27-нд Нью-Йорк хотод зохиогдсон НҮБ-ын Ерөнхий Ассамблейн дээд хэмжээний 70-р чуулганаар 2030 он хүртэлх хугацаанд хэрэгжүүлэх Тогтвортой хөгжлийн хөтөлбөрийн зорилтуудыг баталсан аж.

Чуулганы сэдэв нь “Transforming our world: the 2030 Agenda for Sustainable Development” буюу “Эх дэлхийгээ өөрчлөх нь: Тогтвортой хөгжлийн хөтөлбөр-2030”. Дараагийн  15 жилд  хүн  төрөлхтөн,  гараг  ертөнцийн  хувьд  нэн  чухал  ач  холбогдолтой  салбар  бүрт  шаардлагатай  үйл  ажиллагааг хэрэгжүүлэхэд  Тогтвортой  хөгжлийн  зорилго, зорилтууд нь  түлхэц болно. 

“Тогтвортой хөгжлийн хөтөлбөр”-ийн зорилтууд

1. Орон бүрт ядуурлын бүх төрлийг арилгах

2. Өлсгөлөнг зогсоож, хүнсний аюулгүй байдал бий болгох, шим тэжээлийг сайжруулах, тогтвортой газар тариаланг дэмжих 

3. Эрүүл амьдралыг баталгаажуулах, бүх насныхны сайн сайхан байдлыг дэмжих

4. Бүгдийг хамарсан, нийтлэг, чанартай боловсрол олгох бүх хүмүүсийн амьдралын турш сурах 

5. Хүйсийн тэгш байдалд хүрэх, бүх эмэгтэйчүүд охидод эрх олгох

6. Усны болон ариутгалын хүртээмж, тогтвортой менежментээр бүгдийг хангах

7. Хямд, найдвартай, тогтвортой, орчин үеийн эрчим хүчний хүртээмжээр бүгдийг хангах

8. Байнгын, бүгдийг хамарсан тогтвортой эдийн засгийн өсөлт, бүрэн, бүтээлч хөдөлмөр эрхлэлт, боломжийн ажлаар нийтийг хангахыг дэмжих

9. Найдвартай дэд бүтцийг бий болгох, бүгдийг хамарсан тогтвортой үйлдвэржилтийг дэмжин шинэчлэлийг хөхиүлэх

10. Улс хоорондын болон дотоодын тэгш бус байдлыг бууруулах

11. Бүгдийг хамарсан, аюулгүй, найдвартай, тогтвортой хот, суурингуудыг бий болгох

12. Тогтвортой хэрэглээ ба үйлдвэрлэлийн хэв маягийг бий болгох

13.  Цаг уурын өөрчлөлт болон түүний үр дагавартай яаралтай арга хэмжээ аван тэмцэх

14. Тогтвортой хөгжлийн төлөө тэнгис далайн нөөцийг хэвийн ашиглах, хадгалж хамгаалах

15. Дэлхийн экосистемийг хамгаалах, сэргээх болон тогтвортой хэрэглээг дэмжих, ойн зохицуулалтыг тогтворжуулах, цөлжилттэй тэмцэх, хөрсний доройтлыг зогсоон, эргүүлэн сэргээх, биологийн төрөл зүйлийн усталтыг зогсоох

16. Тогтвортой хөгжлийн төлөөх тайван, бүгдийг хамарсан нийгмийг дэмжих, шударга ёсыг бүгдэд хүртээмжтэй болгох, бүх түвшинд үр дүнтэй, хариуцлагатай, бүгдийг хамарсан тогтолцоог бий болгох

17. Хэрэгжилтийн арга замыг бэхжүүлэх болон тогтвортой хөгжлийн төлөөх олон улсын хамтын ажиллагааг сэргээх

 Аналист Bolor Rose