Тэтгэврийн зээл тэглэсэн популист шийдвэрийг эсэргүүцэх цахим нийгмийн шаардлагад нэгдэцгээе!

image

Ерөнхийлөгч Х.Баттулга он солигдох мөчид мэндчилгээ дэвшүүлэхдээ “Салхитын мөнгөний ордыг эргэлтэд оруулах замаар тэтгэврийн зээлийг нэг удаа тэглэх тухай Үндэсний Аюулгүй Байдлын Зөвлөлийн шийдвэр гарсан" тухай дуулгаж энэ шийдвэрийг 2020 оны нэгдүгээр сарын 10-ны өдрийн УИХ-ын чуулганы хуралдаанаар хэлэлцэн баталлаа.

Гэвч зээл тэглэнэ гэж асар ихээр гажуудсан ойлголт бөгөөд эдийн засгаас хэзээ ч мөнгө тэг болж алга болдоггүй. Эргэж төлөөгүй байлаа ч нийт эдийн засагт эргэж, тухайн зээлийн дүн тэглэгдэх байтугай хоёр үржигдээд эдийн засгаар эргэнэ гэсэн үг. Тэгэхээр тэтгэврийн зээл тэглэх бус эргээд бидэнд маш их эдийн засгийн дарамт бий болно. Ер нь Төрийн үүрэг нь тэтгэврийн зээл төлөх биш тэтгэврээрээ амьдрах боломжийг бүрдүүлэх ёстой.

Гэтэл Монгол улсын төр нийт иргэддээ ийм боломжийг олгоогүйгээс гадна Үндсэн хуулийн арвандөрөвдүгээр зүйлийн 1-т Монгол улсад хууль ёсоор оршин суугаа хүн бүр хууль шүүхийн өмнө эрх тэгш байна гэсэн заалтыг зөрчсөн шийдвэрийг гаргалаа.

Тиймээс иргэд Та бүхнийг Үндсэн хуульд заасан хууль шүүхийн өмнө иргэн бүр тэгш байх эрхээ эдэлж, шударга нийгмийг цогцлоохын төлөө тэтгэврийн зээл тэглэсэнийг эсэргүүцэх тэмцэлд цахим гарын үсэг зурж нэгдэхийг уриалж байна.

Цахим гарын үсгийн жагсаалтыг шаардах бичгийн хамт УИХ-ын гишүүдэд хүргэх болно.

Иргэд бидэнд нэг удаагийн тэтгэмж, халамж биш тогтвортой баталгаатай орлогын эх үүсвэр, алсын хараатай, хөгжиж дэвших бодлого төлөвлөлт чухал байна!!!

100% Complete

6448 дэмжигч

  • 550 хүрэхэд
  • -5898 дутуу

Заавал бөглөх

Регистэрийн дугаар, хувийн мэдээллийг чандлан хадгална