Санал:
- Засгийн газрын хэмжээнд
төсвийн орлого, зарлагын талаарх мэдээллийг холбогдох байгууллагуудтай нийлж нэгтгэж, ил тод байдлыг ханган байнга мэдээлэх, улирал бүр мэдээллээ тогтмол гаргадаг болох. Эргэлзээтэй тоон үзүүлэлт, эсхүл статистикийн тоо зөрүүтэй гарсан тохиолдолд Улсын Их Хурлаас хамтарсан ажлын хэсэг байгуулан шалгах, үр дүнд нь тухайн үзүүлэлтийг цаг алдалгүй цэгцлэх.- Эдгээр үзүүлэлтийг нэгтгэдэг, дүн шинжилгээ хийдэг, дүгнэж танилцуулдаг нэгж, албыг Улсын Их Хурал, Засгийн газар дээр байгуулах.
Зорилго:
Эдийн засгийн төлөвлөлт, тухайн байдалд дүн шинжилгээ хийх, дорвитой шийдвэр гаргахад нөлөөлөх.- Эдийн засгийн гол гол макро үзүүлэлтээр нийгэм болон зах зээл рүү тогтмол мэдээлэл өгч байх.
Хамрагдах байгууллага:
- Улсын Их Хурлын дөрвөн байгууллага: Монголбанк, Санхүүгийн зохицуулах хороо, Төрийн албаны зөвлөл, Үндэсний статистикийн хороо,
- Гүйцэтгэх эрх мэдлийн дөрвөн байгууллага: Сангийн яам, Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яам, Хөдөлмөрийн яам, Улсын бүртгэлийн ерөнхий газар
Ач холбогдол:
- Төсөвт байгууллагууд өөрийн эрхэлж буй үйл ажиллагаандаа хяналттай, бас хариуцлагатай хандах нэг хөшүүрэг болно.
Тоо тойрсон улс төржилтийг багасгана.
Сэтгэгдэл бичих