Нийтлэл 02 сарын 09, 2015

ЕРӨНХИЙЛӨГЧИЙГ ХЭН ГҮЙЦЭЖ ТРЭНД ХИЙХ ВЭ!

Ерөнхийлөгч маань эх хүнд өршөөл үзүүлж, хугацаанаас нь өмнө шоронгоос суллалаа.  Аяа! Баярцогт “хэлмэгдэж”, бөө нар төв талбайдаа чуулсан бараан өдрийг үүнээс илүү яаж гийгүүлэх билээ. Үүнээс баяртай мэдээ, үүнээс том трэнд эхийн хайр, элгэн саднаа дээдэлдэг монголчуудын хувьд өөр хаа байх билээ?!

 

Зургийн эх сурвалж: mass.mn

Сар шинээс өмнө эх үрийн элэг дэвтлээ, Ерөнхийлөгчдөө баярлалаа, нүдээ олсон өршөөл байна, нүцгэн хорвоод ээж ээ гэж дуудахаас өөр жаргал хаа байх билээ... гэхчлэн бидний монголчуудын онцлогийг тольдсон уран яруу, дэврүүн цайлган баяр талархлын үгээр вэб медиа, олон нийтийн сүлжээ бялхаж эхэллээ. Тэгэх нь ч аргагүй, эмоцтой, өрөвч, элгэмсэг монголчуудын хувьд ийм мэдээ бол энэ өдрийн элдэв бараан мэдээ стрессийг оргүй үлдэн хөөх онцгой сайхан мэдээ юм. Нэг хүнийг өршөөх нь нөгөөг нь ялгаврлан гадуурхаж байгаатай агаар нэг тухай, ялтны цаана угтаа Ерөнхийлөгч биш өөр хүн хохирсон байдаг тухай бол бүр яриад ч хэрэггүй. Ийм сайхан мэдээ гарч байна, нэг нь ч гэсэн элэг нь дэвтэг!! Өршөөлийн мэдээ трэнд боллоо!

Гэхдээ байз, яагаад яг өнөөдөр өршөөв? Яагаад цагаан сарын билэгт өдөр, битүүнээр, сар шинээр, шинийн таван, наймнаар биш өнөөдөр гэж? Яагаад тэр дуулиант нэвтрүүлэг гарсны маргааш нь ямааны мах халуун, олны эмоц бүлээн дээр өршөөсөнгүй вэ? 

Өнөөдөр бол өмнөх Баасан гарагаас эхэлсэн 17,5 тэрбумын санхүүжилт, уг санхүүжилтийн ард байгаа хуулийн фирм, түүний эзэн нь Ерөнхийлөгчийн танил агаад анх түүний хүсэлтээр батаарыг эргэн ирэхэд туслалцсан хуульч гэх агуулгатай мэдээ -нүүд олон нийтйин анхааралд буй үе. Таагүй трэндийг унтраах хэрэгтэй, унтраахдаа усаар биш ийм сайхан мэдээгээр унтраах ухаан нэг улс удирдаж байгаа, нэжгээд иргэн бүрийг өршөөх эс өршөөх их хүчийг атгаж буй хүнээс гарсан байх магадлалтай. Танил байлаа гэхэд өөрт нь хамаагүй асуудал байж ч болно. Тэгсэн ч тэр тухай тайлбарлаж байхын оронд ийм трэнд хийх нь илүү ухаалаг. 

Элдэв баримт бичсэн шаардлага, тоо хүснэгт, линк, үг үсгийг үрсээ тэврээд уйлах өрөвдмөөр монгол эхийн дүр бут цохино.

Зургийн эх сурвалж: mass.mn

 

Ээжээ дуулдаг, ээжээ шүтдэг эрх нялхамсдаг ард түмэн билээ.  Ээжийн сүр дор 17,5 тэрбум, ардах хүн нь, тэр нь Ерөнхийлөгчийн танил байсан тухай том жижиг гайхшралууд дарагдана.  Тэр мөнгө, С.Баярцогтын нэр төр, хэн анх хийсэн, ямар үйлчилгээнд тийм төлбөр төлөх гэж байгаа талаар төрөөс гаргасан ойлгомжгүй мэдэгдлийн учир начир, үнэн мөн, элдэв гайхмаар асуултууд мартагдаж хоцорно. Хүйтэн логик мартагдаж, халуун эмоц санаанд үлдэнэ.  Хүйтэн логик, хөдлөшгүй зарчим хэрвээ илүү шүтэгддэгсэн бол илүү зөв зохицуулагдсан нийгэмд ээждээ үрсдээ ойр энгийн тайван амьдарч байх байсан ч байж мэдэх зарим иргэд харин өршөөлийн трэндийн гадна талд шоронд үлдэнэ.

Сэтгэгдэл бичих

    • neg l bish
    • 2015-02-17

    hamt temtsmer bdg temtsegch nar n dendu bayan yum a.turus bayan temtsegch nar hanas im buluw u hu

    • эх орон
    • 2015-02-11

    Өршөөлтэй энэрэнгүй ерөнхийлөгч юм бол уул усаа хаигаалсан Мөнхбаяр нарын эх орончдыг өршөөгөөсэй.

    • өөө
    • 2015-02-10

    өөөө

    • guest
    • 2015-02-10

    Im growing to like your site even more.

    • sad
    • 2015-02-10

    bi bas yag tegj bodoj bailaa...yaj ene hunees, ene garuudaas salah ve? bid oshoo yugaa aldaj baij, yugaa zolij baij ednees salah bol...

    • Зочин
    • 2015-02-10

    Bataar, 17 terbumd tailbar tavihgui humuusiin anhaarliig zugeer l oor yum ruu handuulchihdag. Buh hevleluud terniig n avch taviad l

    • Зочин
    • 2015-02-09

    ийм зальтай Ерөнхийлөгчтэй болчих гэж

arrow icon