Нийтлэл 02 сарын 12, 2015

Гар хөл нь хүйтэн байдаг хүмүүст

Гар хөл амархан даарах нь цусны эргэлт муу байгаагийх, харин цусны эргэлт, биеийн халууныг бид өдөр тумын дэглэм, хоолны тэнцвэрээр сайжруулж болно.

Шинж тэмдэг:

Амархан даардаг, дулаан орчинд дассан хүнээс гадна хөл гар нь байнга хүйтэн байдаг хүмүүс байдаг. Гар хөл хүйтэн байх нь цусны эргэлт удааширснаас судас цөөтэй биеийн үзүүр хэсэгт очих цус багадаж, гар хөлийн дулаан буурахаас болдог байна. Гар хөл хөрөх нь эмэгтэйчүүдэд илүү ажиглагддаг. Европ анагаахад өвчин гэж үздэггүй ч засал хийхгүй ужигруулвал гар хөл бээрэх төдийгүй толгой өвдөх, мөр хөших, нуруу өвдөх, нүд харанхуйлах, гар хөл бадайрах, нойргүйдэх зэрэг зовиур нэмэгдэх эрсдэлтэй. 

Шалтгаан:

Гар хөлийн үзүүр зүрхнээс хамгийн хол тул цусны эргэлт муудмагц хамгийн түрүүнд өртдөг байна. Цусны эргэлт, гар хөлийн хөдөлгөөнийг удирддаг мэдрэлийн үйл ажиллагаа доголдоход бас гар хөл хөрөхөд хүргэнэ. Ажиглалтаас үзэхэд булчингийн их бага мөн нөлөөтэй байдаг ба эмэгтэйчүүдэд эрэгтэйчүүдээс илүү ийм шинж илэрдэг нь булчин багатайгийх гэгдэж байна.

Засах арга:

Гар хөл хөрөх асуудлыг шийдэхийн тулд биеийн дулаанаа өргөж цусны эргэлтээ сайжруулах шаардлагатай. Үүнд дулаан баннанд орох, дасгал хийх, тэжээлийн баланс сайтай хооллох зэрэг арга тус болно. Уураг, витамин ихтэй илчлэг хүнс идэж, бие хөргөх сахар, тостой идэх юмнаас аль болох татгалзаарай. Мөн хүйтэн уух юм аль болох бага уух хэрэгтэй. Мөн мэдрэлийн системийн үйл ажиллагааг доголдуулахгүйн тулд аль болох зөв дэглэмтэй амьдарч, стресс хураахгүй байх нь чухал.

 

Сэтгэгдэл бичих

    • Болд
    • 2018-05-26

    Сайн байна уу? намайг Болд гэдэг би одоо 26тай хөлний шагай хэсгээс бөгсөн бие хүртэл ямар ч үед хүйтэн оргиод хэцүү байна аа гэхдээ миний цусны эргэлт муудаа биш байх би их хөдөлгөөнтэй байдаг.Биеийн дээд хэсгээр халуун шатдаг хэрнээ шагайнаас бөгсөн бие хүртэл маш хүйтэн их зовиуртай байнаа.Үүнд тайлбар хийж туслаач баярлалаа

    • Ганчимэн
    • 2018-03-25

    Bayrllaaa minii gar xol 2 bnga xvitn bdin xaluun zunaar ch bas l xvitn

    • g enhtuul
    • 2016-09-04

    nadad ene shinj temdeg ilerdeg uneheer taalagdlaa

    • zaya
    • 2015-02-16

    Heregtei

arrow icon