Нийтлэл 03 сарын 18, 2015

Нефтийн үнийн анхны хохирогч – Роберт Фрийдландын компанийн нэг Айвенхоу Энержи дампуурах нь

Уул уурхайн хөрөнгө оруулагч Роберт Фрийдландын шүхэрт байдаг компанийн нэг Айвенхоу Энержи нефтийн үнэ огцом багассан газрын тосны зах зээлийн анхны томхон хохирогч болж магадгүй байна. Уг компани зээлдэгчдийг хамгаалах хуулийн үйлчилгээнд өргөдөл өгөөд байгаа агаад дампуурах магадлал өндөр гэгдэж байна. Ванкуверт төв оффистой Айвенхоу Торонтогийн хөрөнгийн бирж дээр арилжаа хийх эрхээ хасуулаад байгаа агаад биржийн бүртгэлийг цааш нь үргэлжлүүлэх эсэх нь одоо шалгагдаж байгаагийн дээр олон улсын Ernst and Young компани Айвенхоуг дахин зохион байгуулах ажилд итгэмжлэгдээд байна.

“Нефтийн үнэ унаснаас болж байна уу” гэсэн асуултад хөрөнгө оруулагчдын харилцаа хариуцсан дэд ерөнхийлөгч Билл Тренаман “Боломжийн таамаглал гэж хэлэх байна” гэж хариулжээ. Айвенхоу компани Алберта, Эквадор, Монголд хүндээс хөнгөн сайн чанарын тос гаргах төслүүд хэрэгжүүлэхээр оролдож ирсэн агаад манай орны хувьд газрын тосны асар их нөөцтэй талбайд тооцогддог Нялгын сав газар газрын тос олборлох үйл ажиллагаа явуулдаг.

 

 Гэвч саяхан нефтийн үнэ, хамтрагчидтай хийх хэлэлцээр удааширсны улмаас Эквадор дахь үйл ажиллагаагаа сааруулна гэж мэдээлсэн. Мөн 2014 оны 10-р сард Албертагийн газрын тостой элсэн тал дахь 9 сарын байдлаар 115 сая долларын алдагдалтай төслөө 93 сая доллараар үнэлгээг нь бууруулсан юм. Улмаар зээлдэгчдийн өрийн хүүгийн төлбөр 73 сая долларыг төлж чадахгүй дефолт хийгээд байгаа. Энэ 7 хоногийн эхээр Нью Йорк Меллон банк 12-р сарын 31-нээрх өрийн хүүгийн төлбөр 2,1 сая доллараа төлж чадаагүй гэж зарлажээ. Айвенхоу Майнзын үүсгэн байгуулагч Фрийдланд Айвенхоу Энергийн хувьцаанаас 2014 оны байдлаар 17,46%-ийг эзэмшдэг хамгийн том хувьцаа эзэмшигч юм. Компанийн хувьд хөрөнгө дахин бүрдүүлэхээр хичээнэ, гэхдээ хөрөнгө босгож чадахгүй бол дампуурах эрсдэлтэй гэж мэдээлээд байна.

 

 

Сэтгэгдэл бичих

arrow icon