Нийтлэл 02 сарын 27, 2015

Монполимет группийн захирал Ц.Гарамжав Азийн хамгийн хүчирхэг 50 бизнес эмэгтэйн нэг боллоо

       “Forbes”-оос жил бүр зарладаг Азийн хүчирхэг 50 эмэгтэйн нэгт “Монполимет групп”-ын захирал Ц.Гарамжав багтжээ.

Тус жагсаалтад шалгарахын тулд нэр дэвшигчид бизнесийн ертөнцөд идэвхтэй ажилладаг, их хэмжээний эрх мэдэл, хүчирхэг санхүүгийн эх үүсвэртэй байх ёстой аж.  Азийн 16 улс орны нийт эмэгтэйчүүдээс Хятад, Хонконгийн 14 эмэгтэй нэр дэвшин сонгогджээ. Үүнд дэлхийд рекорд тогтоон IPO хийсэн Alibaba-ын шийдвэр гаргах түвшний удирдагч Мэги Ву, Люси Пэн нар багтаж байна. Пэн бол компанийн анхны үүсгэн байгуулагчдын нэг ажээ. Үүний дараагаар Энэтхэгийн 6, Таиландын 5, Сингапурын 4 эмэгтэй багтаж байгаа бол Өмнөд Солонгос, Австрали, Филиппин, Индонезийн 3 эмэгтэй, Япон, Вьетнамын 2 эмэгтэй тус тус нэр дэвшин шалгарчээ. Малайз, Тайвань, Шинэ Зеланд, Мьянмар болон Монгол улсаас тус бүр 1 эмэгтэй багтсан юм.

Мьянмар болон Монгол улсын хувьд анх удаа тус жагсаалтад шалгарч байгаа нь энэ юм.

Монголоос багтсан Ц.Гарамжав нь Монполимэт уул уурхайн компанийн захирал, үүсгэн байгуулагч.  Тэрээр 39-хөн насандаа “Win Win Tint” гэр бүлийн хүнсний дэлгүүрийг эрхэлж, супермаркет, дэлгүүр, эмийн сан, номын дэлгүүр гэх мэт жижиглэн худалдааны нэгдлийг анх удаа бий болгосон бизнесмэн. Тэрээр 1992 онд алт олборлолтын Монполимэт компанийг байгуулж барилга, ашигт малтмалын хайгуул, газрын нөхөн сэргээлт зэрэг салбарт үйл ажиллагааг явуулж эхэлсэн байна. Жилийн орлого нь 60 сая доллар. Монполимет нь Тосон алтны орд, Сэнжит худгийн шохойн чулууны орд зэргийг эзэмшдэг. Түүнчлэн 230 сая долларын монголд анхны технологийн дэвшилтэт, байгаль орчинд ээлтэй хуурай цементийн үйлдвэрийг байгуулсан хүчирхэг эмэгтэй ажээ. 

 

Сэтгэгдэл бичих

    • Зоригоо
    • 2016-06-14

    Гарамжав авгайн Монполимет-Монпулемёт компанийнхан 2005 онд манай нутгийн 18-хан настай залууг Төв аймгийн заамар суманд буудаж хороосон. Тэрээр компаний харуул хамгаалалт руу нэвтэрлээ гээд л шүрссэн байдаг. Үүнийг Хөвсгөлийн ард түмэн мэднэ. Хайран сайхан залуу өнөөдөр байсан бол 29 нас хүрэх байсан.

    • Сараа
    • 2016-05-29

    Монголын баялгыг ухаж хөрөнгөжсөн авгай. Хүчирхэг нь хаанаа харагдаад байгаан

arrow icon