Нийтлэл 03 сарын 15, 2015

Олон улсын технологийн үзэсгэлэн Cebit 2015-д оролцож буй Болорсофт компаниа Follow, Share, Like!!!  

Англи Монгол хэлний БолорТоль онлаин толь бичгээ шинэчилж, Герман, Япон, Солонгос хэл нэмснээс гадна Монгол бичгээр хайх боломжтой болгож хэрэглэгчдийн талархлыг хүлээгээд удаагүй байгаа Болорсофт компанийнхан Ханноверт зохион байгуулагдаж буй олон улсын технологийн үзэсгэлэн худалдаа СЕБИТ 2015-д анх удаа оролцож байна.  Мэдээллийн технологи, компьютер, интернэт, мобаил, харилцаа холбоо, дижитал бизнес шийдлүүд зэрэг СЕБИТ 2015 3-р сарын 16-наас 20-ныг хүртэл таван өдөр үргэлжилнэ.  

Болорсофт компани үзэсгэлэнгийн албан ёсны вэбсаитад 

“Болорсофт нь Монголын старт-ап компани. Бид софтвэрдээ хуучны төвөгтэй байдлыг халж, шинэ хандлага нэвтрүүлэхийг зорьж ирсэн. Тооцоолон бодох хэл судалгааны талбарт илүү төвлөрч ирсэн. Одоогийн байдлаар хамгийн том Монгол-Англи толь бичгийг эзэмшдэг, мөн монгол хэлний бичгийн алдаа засдаг программ бүтээсэн. СеБИТ-д бидний бүтээгдэхүүни “Xslides”-аар оролцож байна. Манай бүтээгдэхүүний танилцуулгыг харна уу

” гэсэн бол бүтээгдэхүүний танилцуулга

"Шинэ үеийнхэн илтгэл бэлдэх, үзүүлэх стандарт хэв маягийг өөрчилж байна. Илтгэлийг илүү дээр болгоё!"

гэсэн уриатай байна. Xslides-ын гол консепт нь “Сайн төлөвлөвөл сайн илтгэнэ” агаад орчин цагийн хандлага болох загвар, өнгө үзэмжээс илүү сайн төлөвлөсөн илтгэл хийх боломжийг бүрдүүлсэнд гол онцлог нь байгаа аж. Илтгэлийн агуулгыг ямар ч дэд сэдвүүдэд хувааж, бүтцийг нь уян хатан удирдаж болохоос гадна, 3D объектуудыг хөдөлгөх, интернэтээс видео тоглуулах, дэд сэдвүүдийг илтгэлийн дундуур хүссэн дарааллаараа өөрчлөх зэргээр интерактив илтгэл хийх, илтгэгч явцыг хяналтдаа авах бүх бололцоог бүрдүүлсэн. Мөн томьёо бичих, хүснэгт, график хийх бүх багаж функцыг суулгаж өгчээ.  Уг компани Доиче Мессэ Ханновэр цогцолбор, 11-р танхим Б38-р бүтикт бүтээгдэхүүнээ толилуулж байна.

 

Техник технологийн хөгжлийн зузаан түүхтэй олон тивийн орнуудтай эн зэрэгцэн бүтээгдэхүүнээ олон улсад толилуулж буй старт-ап компанидаа урам өгч, жиргээ, фэисбүүк хуудас, твиттер хаяг, мөн үүсгэн байгуулагч залуу энтэрпренёр Бадралын хаягийг Like, Share, Follow, RT-ээр булцгаая!

 

 

 

 

Сэтгэгдэл бичих

arrow icon