Нийтлэл 04 сарын 02, 2015

Эмнэлэгт эмчлүүлж байсан 7 хүүхэд эмийн хордлогонд, биеийн байдал хүнд байна

Хүүхдийн эмнэлэгт эмчлүүлж байсан 7 хүүхэд зохисгүй эм андуурч өгснөөс хордож, биеийн байдал
хүнд, эх нялхасын сэхээн амьдруулах тасагт эмчилгээ хийлгэж байгаа
бололтой.  Хэвлэл мэдээлэл хариуцсан эмчтэй холбогдож тодруулга авахад эм зүйчийн алдаа гэсэн тайлбар одоогоор өгөөд байна. Өнгөрсөн оны 8-р сард насанд хүрсэн хүн уух зориулалттай тархины цусан хангамж сайжруулахын тулд  уудаг эмийг  16 нярай хүүхдэд өгсний улмаас гүн хордож тархи, элэгний эрүүл мэндийн ноцтой хохирол амссан.  Энэ удаа ийм ноцтой эмчилгээний алдаа яагаад гарах болсон, одоогоор асуудлын нарийн ширийн тодорхойгүй байна. Эцэг эх, асран хамгаалагч, эмнэлгийн байгууллагын ажилтнуудад хүүхдийн болон насанд хүрсэн хүний эмийн хэрэглээнд онцгой анхааралтай хандаж байх шаардлагатай байна!

Сэтгэгдэл бичих

arrow icon