'Учиртай таван толгой” жүжгийн өрнөл оргил хэсэгтээ ирлээ

Ерөнхий сайд орон даяар 2 том төслийг гацаанаас гаргалаа гэж мэдэгдэхээс 3-хан цагийн өмнө УИХ, Монголын төмөр зам хоёроос нэг өдөр тус тусдаа албан бичиг гаргаж Ч.Сайханбилэг ерөнхий сайд болон Монгол улсын сайд М.Энхсайханд мэдэгдэл хүргүүлсэн мэдээ ийглээр түгээгджээ.  Мэдэгдлийг 3-нд гаргасан байгаа тул  5-нд төлөвлөгдсөн ерөнхий сайдын хэлэх үг, түүний бэлтгэл ажил, бичлэг, түгээлт  дууссаны дараа хүргэгдсэн байх магадлалтай.  М.Энхсайхан генералтай Ц.Элбэгдорж, Ч.Сайханбилэг нарын дэмжигчидтэй  ММС талын арми, З.Энхболд тэргүүтэй Монголын Төмөр Зам удаатай үлдсэн хэсэг хоорондын “зодоон”-ы  оргил хэсэг. Учиртай дөрвөн толгой нэр дурдагдлаа, тав дахь нь хэн гэдгийг уншигчийн мэргэн оюунд даатгая.  Тавантолгойн хэлэлцээрийн дүнг Даваа гарагт батлах болж, Ерөнхий сайд нь шийдчихлээ гэж телевизээр орон даяар мэдэгдэхтэй зэрэгцээд ийм сөрсөн нүүдэл хийх нь зодоонт жүжгийн оргил хэсэг мөн.  Албан бичгүүдийн товч агуулгыг дор сийрүүлэв. Хаврын чуулган эхлэх маргаашнаас жүжиг хэрхэн үргэлжлэхийг тухлан сууж таалан үзээрэй.

 

Улсын их хурлаас ерөнхий сайд Ч.Сайханбилэгт  илгээсэн албан бичиг товчдоо:

  • Хуулийн дагуу Тавантолгойн хэлэлцээрийг УИХ-аар хэлэлцүүлэн шийдвэрлэх ёстой
  • Улсын төсвийн хөрөнгөөр хайгуул хийсэн стратегийн ордын 51% төрийн өмч байх ёстой, мөн зөвхөн олборлох үйл ажиллагаа явуулахад гадаадын хөрөнгө оруулагчидтай хамтран ажиллана гэсэн атал хөрөнгө оруулалтаас тээвэр, борлуулалт бүх шатны явцыг ММС болон Шенхуа буюу дотоодын бус хөрөнгө оруулагчид өгөхөөр хэлэлцээр хийгдэж байгаа нь хууль зөрчиж байна.

 

Монголын Төмөр  Зам ТӨХК-аас М.Энхсайханд хандан илгээсэн албан бичиг товчдоо:

  • Үндэсний аюулгүй байдлын үүднээс Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийг багтаасан 1800 км төмөр замыг төрийн өмчит компанидаа уралдаант шалгаруулалтгүйгээр шууд гэрээгээр давуу эрхтэй олгосон.  Гэтэл Тавантолгойг ашиглах тендерийн нэг нөхцөл болгож байгаа нь ҮАБЗ, Засгийн газрын тогтоолуудыг зөрчиж байна. ММС болон Шенхуагийн хамтарсан консорциумд олгохыг дэмжихгүй гэжээ.

 

 

 

 


avatar

Авторууд

Санал асуулга

Нийт санал: 5405

2020 оны УИХ-ын сонгуулиар аль нам ялах вэ?

13%
МАН
17%
АН
69%
Шинэ гуравдагч хүчин
  • 13%
  • 17%
  • 69%