Монгол улс баялгийн хараалаас гарах эсэхийг ИЛ ТОД БАЙДАЛ шийднэ

Ази Номхон Далайн орнуудын тухай цаг үеийн нийтлэлүүдийг хүргэдэг Ази Номхон Далайн орнуудын тухай цаг үеийн нийтлэлүүдийг хүргэдэг “Asiapacificmemo” сайтад Британийн Колумын Их сургуульд уул уурхай, байгалийн нөөцийн чиглэлээр сурдаг Кристофер Картьр, монгол оюутан Д.Дөлгөөн нар Монгол Улс байгалийн баялгийн хараалаас хэрхэн зайлсхийж болох тухай судалгааны бүтээлийнхээ  эхлэл хэсгийг нийтэлжээ.

Хөх тэнгэрийн орон дахь Олборлох салбарын ил тод байдлын санаачилга

Байгалийн асар их баялагтай улс орнууд харилцан адилгүй хөгжиж ирсэн түүхтэй. Газрын нөөц баялгаа зүй зохистой ашиглаж өндөр хөгжилд хүрсэн улс орон ч цөөнгүй бий. Тухайлбал, Норвеги, Канад, Арабын орнуудын хөгжлийн гайхамшигтай амжилт үүнийг гэрчилнэ. Гэтэл үүний хажуугаар нөөц баялаг нь цөөн тооны эрх мэдэлтний баяжих хэрэгсэл болж ард олон нь ядууралд автсан, үүнээсээ болж нийгэм нь зөрчил мөргөлдөөнд тулсан улс орон ч олон бий. Байгалийн баялгаа зүй зохистой ашиглаж чадахгүйгээс баялгийн хараалыг хүртдэг. Тухайлбал, хүн ам ихтэй ч байгалийн баялаг багатай зарим орны хувьд баялгаа зүй зохистой ашиглах нь  хөгжлийн зөв гарц болдог. Харин эсрэгээрээ хүн ам багатай ч байгалийн баялгийн асар их нөөц баялагтай Монгол шиг улс орнуудын хувьд зүй зохистой удирдаж, зарцуулаагүйгээс үүдэх хор нөлөө нь илүү их.

 

Монгол Улс  чөлөөт зах зээл, ардчилсан засаглал руу шилжсэнээр эдийн засаг болон улс төрийн хувьд асар их хэмжээний өөрчлөлт гарсан. Энэ  үеэс  Монгол Улсад ашигт малтмалын томоохон ордууд нээгдэж олон улс орнуудын анхааралд өртөх болж олон орнууд санхүүгийн дэмжлэг туслалцаа үзүүлэх болсон нь Монголын хөгжилд ихээхэн түлхэц болсон. Гэвч их хэмжээний эрдэс баялгийг зөв зарцуулан, удирдахгүй бол томоохон эрсдэлийг авчирдаг.

 

Монгол Улсын хувьд уул уурхайн салбар үсрэнгүй хөгжиж, улс орондоо ололт амжилт, хөгжил дэвшлийг авчраасай хэмээн хэн хүнгүй хүсэн хүлээдэг.  Нэн ялангуяа газрын нөөц баялгаас олох орлого нь түүний жинхэнэ эзэн болох иргэдийн аж амьдралыг сайжруулах, нэгэнт шавхагдах нөөцийг боловсрол, эрүүл мэнд, дэд бүтэц зэрэг ирээдүйн үсрэнгүй хөгжлийн үндэс болгоход зориулах шаардлагатай. Энэ бол улс орон байгалийн баялгаа ашигласныхаа төлөө зохих хэмжээний хувиа хүртэж, тэр хувийнхаа хэмжээгээ үр ашигтай зарцуулах тухай асуудал юм. Төр засаг болон компаниудын авсан орлого, төлсөн татвараа нийтэд ил тод мэдээлж,түүнийг нь иргэд хянах боломжтой байх тохиолдолд л үр ашгийн тухай яриа бодит үнэн болох юм. Нэг үгээр хэлбэл төлсөн төлбөр, авсан  орлого тэнцэх ёстой. Ийм энгийн бөгөөд чухал асуудлыг шийдвэрлэхийн тулд олон улсын Олборлох үйлдвэрийн ил тод байдлын санаачилгад (ОҮИТБС) Монгол улс 2006 онд нэгдсэн. Эдүгээ энэ санаачилгыг бодит ажил хэрэг болгох, компаниуд төлбөрөө бодитоор нийтэлж, төр засаг тэрхүү орлогоо бодитоор тайлагнах нь чухал.  Угтаа бол олборлох үйлдвэрлэлийн компаниудын төлж буй төлбөр, Засгийн газруудын хүлээн авч буй орлогын аль алиныг нь ил тод байлгаж тайлангаар олон нийтэд мэдээлэх ёстой. Энэ нь ашигт малтмалын нөөцийг үр ашигтай зарцуулах хөгжлийн зөв гарц юм. Ашигт малтмалыг хэрхэн  зарцуулж, ашигласнаас шалтгаалан тухайн  улс оронд хоёр үр дагаврыг авчирдаг 1-рт авилгал, дампуурсан засаглал, 2-рт эрх  мэдэл бүхий иргэний нийгэм буюу цогц хүний хөгжлийг.Өөрөөр хэлбэл зөв зохистой зарцуулж, ашигласан тохиолдолд иргэн, нийгмийн хөгжлөөс эхлээд тухайн улсын эдийн засаг, боловсрол, эрүүл мэнд, дэд бүтцийн хөгжилд эерэгээр нөлөөлнө. Харин эсрэгээрээ баялгаа буруу зарцуулснаар авилгал, хээл хахууль, дампуурсан засаглал, эдийн засгийн уналт зэрэг сөрөг үр дагавар олноор гардаг.

 

Монгол Улсад  Олборлолт үйлдвэрлэлийн ил тод байдлын санаачилга (ОҮИТБС) -ын тайланг бодит ажил хэрэг болгосноор эрх  мэдэл бүхий иргэний нийгэм буюу цогц хүний хөгжлийг бүтээх юм. Ил тод байдал л байгалийн баялгийн хараалыг тойрон гарах зам татах болно.


avatar

Авторууд

Санал асуулга

Нийт санал: 5007

2020 оны УИХ-ын сонгуулиар аль нам ялах вэ?

12%
МАН
17%
АН
69%
Шинэ гуравдагч хүчин
  • 12%
  • 17%
  • 69%