Нийтлэл 05 сарын 04, 2015

Чулуужсан түлшний хэрэглээг багасгах 'Тесла эрчим хүч'-ийг танилцууллаа

    "Тесла моторс" компанийн гүйцэтгэх захирал Елон Маск “Тесла эрчим хүч”-ийг танилцууллаа. Энэ нь орон сууц, аж ахуй нэгжид хэрэглэхэд тохиромжтой, цэвэр эрчим хүчний экосистемийг дэмжих, дэлхийн чулуужсан түлшний хэрэглээг багасгахад зориулагдсан зай юм.

Дэлхийг чулуужсан түлшний хэрэглээнээс салгах, агаар мандал дахь СО2-ын аюулаас сэргийлэх хамгийн шилдэг арга бол нарны эрчим хүч. Гэвч нар  шөнөөр "ажилладаггүй" учраас нарны эрчим хүчийг цуглуулах нарны зай хураагуур зайлшгүй хэрэгтэй болж буй. Одоогийн нарны зай хураагуурууд эрчим хүчээ алддаг сул талтай байдаг бол Тесла компанийн зай эрчим хүчээ огтхон ч алдахгүйгээрээ онцлог.  Аж ахуй нэгжид зориулагдсан "Powerpacks",  орон сууцанд хэрэглэгдэх “Powerwall” нь нарны эрчим хүчийг хадгалан, цахилгаан хэрэглээний оргил үеэр хэрэглэгчдийг хангаж, ингэснээр зардлаа хэмнэх боломжийг олгох ажээ.

"Тесла моторс" компани нь дан ганц автомашин үйлдвэрлэл бус эрчим хүчний инновацийн компани юм. Тэдний гол зорилго эрчим хүч үйлдвэрлэлийн хаягдлыг тэг болгох бөгөөд энэхүү зай нь тэдний зорилгодоо хүрэх чухам алхмын нэг боллоо.

Сэтгэгдэл бичих

arrow icon