Ардчилалд боловсрол хэрэгтэй буюу буруу ойлгоцоос буруу хэв бүрдэх нь

Өчигдөр "Үндсэн хууль ба зөвлөлдөх ардчилал" сэдвээр маш чухал онол практикийн бага хурал боллоо. Гадаад хэргийн сайд асан, одоогоор Стэнфордын их сургуульд судалгаа хийж байгаа Г.Занданшатар санаачлан, Фридрих Эбэртийн сан, Швейцарын хөгжлийн агентлаг зэрэг хэд хэдэн байгууллагууд хамтран зохион байгуулсан. Стэнфорд, Женев, Заарланд зэрэг нэр хүндтэй их сургуулиудын профессорууд ирж, Ардчиллын онол, үндсэн хууль зэрэг сайхан сайхан сэдвүүдээр илтгэл тавьлаа. Илтгэлүүдийн агуулга, чанарын түвшингийн хувьд ярих юм байхгүй, маш өндөр түвшинд байсан. Зохион байгуулагчиддаа талархая.

Гадны профессоруудын илтгэлүүд дийлэнхи нь онол, олон улсын туршлага болон өөр өөрсдийн судалгааны чиглэлээр байсан хэдий ч Монголынхоо нөхцөл байдлыг толин дахь тусгалаа харж байгаа мэт тольдож болохоор байв. Монголчууд бид ардчиллыг ямар ч онолгүй, бусдыг даган дуурайж хийсэн маань улам ч гарах гарцгүйгээр илчлэгдэх мэт болсныг энд цохон хэлмээр байна.

 

Үүний баталгаа болгож зөвхөн хурлын сэдвийг л тогтож харахад хангаллтай аж. “Үндсэн хууль ба зөвшилцлийн ардчилал”. Үндсэн хуулинд нэмэлт өөрчлөлт оруулах эсвэл Үндсэн хуулийг шинэчлэх хоёрын аль нь вэ? Заалнаас ч мөн энэ асуултыг тавьж байсан ч хариулт тодорхойгүй байсаар хурал өндөрлөсөн. Хариулт яг аль нь вэ гэдгийг сонсогчийн хувьд үнэндээ тодорхой ойлгоогүй хэвээр гарч ирэв.   Зөвшилцлийн ардчилал гэсэн нэр томьёог Стэнфордын их сургуулийн профессор, философийн доктор, улс төрийн ухааны доктор Фишкиний "Deliberative Democracy" сэдэвтэй илтгэлээс санаа авч хурлынхаа нэрэнд оруулсан бололтой. Гэтэл түүний илтгэлийг сонсоход энэхүү ойлголт нь зөвхөн зөвшилцлийн тухай биш харин олон нийтэд үнэн зөв мэдээллийг хүргэж, өөрийн үнэт зүйл, бодит хэрэгцээгээ танин мэдэх, цаашилбал өөрийн толгойгоор бие дааж бодох нөхцлийг бүрдүүлэх, оновчтой шийдвэр гаргалтад татан оролцуулах тухай маш чухал онолын концепц байлаа. Зөвшилцөх буюу харилцан зөвших гэхээсээ харин ч харилцан шүүн хэлэлцэх, нягталж засах талдаа агуулгатай байв. Зөв орчуулж, зөв ойлгож чадсан бол яг л өнөөгийн бидний дүр төрх болох жинхэнэ анти- ардчилал хэв шинжүүдтэй хэрхэн тэмцэх, засч залруулах тухай маш чухал шийдэл гарц байсан  уг нь. Хувиа борлуулж, довоо шарлуулаад явахыг “rational ignorance”, аливаа асуудлын мөн чанар, цаад логикийг нь огт ойлгоогүй байж нэг л их “өөр өнцгөөс харсан өөрийн гэсэн фантом үзэл бодолтонгууд” мэдэмхийрэгчид буюу “phantom opinion”, фейсбүүк твиттерт өөрийн гэсэн ижлүүдээрээ хүрээлэл үүсгэн тэрхүү хиймэл ертөнцдөө “лайк”-аар тэжээгдэн амьдрагчид гээд өнөөдөр бидэнд яг тулгамдаад байгаа асуудлуудыг маань хөндсөн тун сайн илтгэл байв, уг нь. Би яагаад дахин дахин уг нь гэж хэлээд байна вэ гэвэл түүний илтгэлийг нэрнээс нь авахуулаад буруу орчуулсан тул сонсогчид  тэр чухал санаануудыг сайн ойлгоогүй нь илтгэлийн дараа тавьж байгаа асуултуудаас тод харагдсан, харамсмаар.

 

Хэдэн жилийн өмнө Молор-Эрдэнэ доктор нэг нийтлэлдээ "Боловсролгүй Ардчилал" гэж бичсэн байсныг нэхэн санах зуур харамсаж, бас ичиж суулаа. Үнэхээр ч бид 90 онд хийсэн Ардчилсан гэх тодотголтой “хувьсгал”ынхаа тодотголыг одоо болтол ойлгоогүй нь энэ хурлын нэрнээс нь эхлээд, мөн тавигдсан асуултуудаас тодорхой харагдсан хэрэг. Уригдаж ирсэн тэр профессоруудын илтгэлд дахин дахин давтагдаж байсан санаа бол ардчилалд боловсролд хэрэгтэй, ялангуяа улс төрчид, эрх мэдэлтнүүд өөрсдөө Ардчиллын тухай онолын зохих мэдлэгтэй, хэрэгжүүлэх чин эрмэлзэлтэй байх хэрэгтэй гэсэн шаардлага байлаа.

 

Ингээд хурлын төгсгөлд асуултууддаа хариулт олох биш улам ч олон асуулттай гарч ирлээ. Монголчууд бид 25 жилийн өмнө хийсэн хувьсгалынхаа тодотголоо хэзээ ойлгох вэ? Эсвэл тодотголоо авч хаях юм уу? Ойлгохгүй байгаа зүйлээ хаяг болгож хадаад улам төөрөлдөхийн нэмэр бус уу?


avatar
    • БАЛЖИННЯМ
    • 172.68.255.*

    Ардчилал гэж ард түмний засаглал гэж бидэнд заадаг. харин ард түмний засаглал эсвэл төрийн засаглал уу? гэдэг их ээдрээтэй. Төр гэж юу вэ? үнэндээ бидэнд хууль батлаад түүнийг дагуулдаг. Төр биднийг алдаддаг. бас хамгаалдаг. эсвэл бүгдийг нь устгадаг. Социолизм шиг л. Карл Маркс комунизм бүтээн гэдэг. гэтэл комунист нийгэм түүнийхээр ямар бүтэцтэй байх байсан бол. эсвэл Ленин, Сталингийн комунизм шиг устгаад л байх хэрэгтэй байсан уу? Харин үүний эсрэг эрх чөлөө, тэгш эрх ярьдаг. Гэтэл бид эрх чөлөөтэй гэдэг. Эрх чөлөө гэж юу вэ? түүний утга, уг чанар юу вэ? Эрх чөлөөтэй нийгэм ямар нийгмийн бүтэцтэй байх ёстой гэж. Зохион байгуулалт их тээртэй асуудал буруу өрвөл Социолизмоос илүү аймшигтай болно. яг л энэ хорвоод там бий болсон мэт л байна. Учир нь нийгэм гэдэг бол бүтцийг өөрчлөх бус Социолистууд хийж байсан шиг 'Бүх хүмүүсийн үнэт зүйлсийг барилга өрөх мэт зөв өрөх мөн түүнийг дагаад зөв зохион байгуулалттай байх ёстой. гэтэл Эрх чөлөөт нийгэм гэдэг нэр барьж бүтээсэн Бидний хайртай ардчилал маань их өрөвдөлтэй. Бүтэц нь эрх чөлөөтэй гэхэд эрх чөлөөтэй ч юм шиг, хүн бүрт тэгш эрх байгаа ч юм шиг. Үнэн дээ бид адил биш, Учир нь гэрэлний цаад тал харанхуй байдаг. Өдөр бүр өлсөж, өдөр бүр доримжлуулдаг олон хүмүүс, байнга хүчгүй мэт амьдрах нэгэн гээд л. Харин бидний эрх чөлөө хэнд байдаг вэ? Бидний эрх чөлөө тамд эсвэл диваажингаас хайгаад ч олохгүй тийм хол байна. түүнийг олход хэцүү. Учир нь тэр зовлонд байдаг. Хүн там мэт зовлонгоос эрх чөлөөг олж авдаг. Бидний үзэл бодол л эрх чөлөөгүйг бий болгодог. Учир нь хорвоог Социолистууд тэнэг хүмүүсээр дүүрэгчихээд ухаантай мэт хүмүүс үлдээчихсэн. Энэ бол бидний ард түмэн. Тэд бидэнд байсан 'ҮНЭТ ЗҮЙЛ, ЗАН ЗАНШИЛ, ИТГЭЛ ҮНЭМШИЛ'-ИЙГ УСТГААД ХООСОН МЭДЛЭГ ҮЛДЭЭЧИХСЭН. харин одоо бид тэр хоосон нөхөж байж л АРДЧИЛАЛ БИЙ БОЛНО. ЗӨВ ИТГЭЛ ҮНЭМШИЛТЭЙ, ЗӨВ ЗОХИОН БАЙГУУЛАЛТТАЙ НИЙГМИЙГ БИЙ БОЛХИЙГ ХАРХИЙГ ХҮСДЭГ. уЧИР НЬ БИ ҮР ХОЙЧОО ИЙМ ТАМЫГ ӨВЛӨЖ ЦААШ ҮРГЭЛЖЛҮҮЛЭЭСЭЭ ГЭЖ ХҮСЭХГҮЙ БАЙНА.

Авторууд

Санал асуулга

Нийт санал: 5010

2020 оны УИХ-ын сонгуулиар аль нам ялах вэ?

12%
МАН
17%
АН
69%
Шинэ гуравдагч хүчин
  • 12%
  • 17%
  • 69%