Нийтлэл 05 сарын 05, 2015

Энэ жил нэгдүгээр ангид 27614 хүүхэд элсэнэ

2015-2016 оны хичээлийн жилийн  хувьсах зардал, төсвийг  бодитой төлөвлөх,  бүлэг дүүргэлтийн нормыг баримтлах, хичээлийн ээлжийн тоог  аль болох нэмэгдүүлэхгүй байх зорилгоор нийслэлийн төрийн болон төрийн бус өмчийн ЕБС-ийн нэгдүгээр ангийн элсэлтийг зохион байгуулж байна. Нийслэлийн ЕБС-ийн нэгдүгээр ангийн элсэлт 04 дүгээр сарын 27-ноос эхэлсэн бөгөөд 05 дугаар  сарын 15-ны өдөр хүртэл үргэлжилнэ.

Энэ хичээлийн жилд  12 дугаар ангийг 5,963 суралцагч,  9 дүгээр ангийг  20,114 суралцагч  төгсөх юм.  2015-2016 оны хичээлийн жилд нэгдүгээр ангид элсэх 6 настай 27,614 хүүхэд, 10 дугаар ангид 16,091 суралцагч элсэх судалгаа гарсан бөгөөд сургуулиудад 380 орчим бүлэг нэмэгдэх аж.

Нэгдүгээр ангид 2009 оны 1 дүгээр сарын 1-нээс  2009 оны 12 дугаар сарын 31-нийг хүртэлх  хугацаанд төрсөн бүх хүүхдийг элсүүлж байгаа бөгөөд 5 настай буюу 2010 оны 1 дүгээр сарын 1-нээс хойш төрсөн хүүхдийг бүртгэхгүй юм байна. 

Сэтгэгдэл бичих

arrow icon