Нийтлэл 05 сарын 13, 2015

'1000 инженер' сонгон шалгаруулалтын урьдчилсан дүнг танилцуулна

Технологийн хөгжлөөрөө дэлхийд тэргүүлэгч Япон улсад 1000 инженер бэлтгэх “Инженер, технологийн дээд боловсрол” төслийг есөн жилийн хугацаатай хэрэгжүүлэхээр болсон билээ. Уг төслийн хүрээнд магистр, докторын сургалтаас гадна зэргийн бус сургалт, бэлтгэл сургалт, хосолсон сургалт гэсэн таван чиглэлээр  нийт 1000 хүнийг Япон улсад сургахаар болсон. Тэгвэл сонгон шалгаруулалтын талаар  өнөөдөр 14 цагт ШУТИС-н төв байрны 203 тоотод мэдээлэл хийхээр болжээ.  

Дашрамд дурдахад энэхүү уг төсөл  2023 он хүртэл үргэлжлэх бөгөөд төсөл хэрэгжснээр Монгол Улс Олон улсын түвшний инженер бэлтгэх сургалтын хөтөлбөр, орчинтой болно гэж салбарынхан онцолж байгаа юм.

Сэтгэгдэл бичих

arrow icon