Нийтлэл 05 сарын 13, 2015

Хэрэглэгч та тоон өргөн нэвтрүүлэг хүлээн авахад бэлэн үү ?

Монгол орон даяар телевизийн өргөн нэвтрүүлгийн аналоги системийг унтраах хугацааны хуваарь батлагдсан. Энэ батлагдсан хуваарийн дагуу аналоги системээр нэвтрүүлэгчид телевизийн өргөн нэвтрүүлгээ 2015 оны 7 дугаар сарын 15-аас 10 дугаар сарын 5-ны хооронд зогсоох юм байна.

Аналоги системийг унтрааснаар эфирээс шууд телевизийн өргөн нэвтрүүлэг хүлээн авч үздэг хэрэглэгчид зөвхөн тоон телевиз үзэх боломжтой болох юм. Үүний тулд тоон телевизийн хэрэглэгчийн тусгай төхөөрөмж шаардлагатай болно.

 

 

 

Сэтгэгдэл бичих

arrow icon