Нийтлэл 05 сарын 15, 2015

Avengers-ын фен 3,4 метр өндөр Төмөр хүний өмсгөлийг бүтээжээ

 

Диснейн "Avengers: Age of Ultron" нээлтээ хийсэн эхний долоо хоногтоо л дэлхий даяар 626 сая долларын ашиг орлого олон box office-д гайхмаар амжилт тогтоосон. Түүнчлэн фенүүдийнх нь тоо ч дэлхий даяар өсөн нэмэгдсээр байна. Үүний нэг жишээ бол 26 настай Хятадын дунд сургуулийн урлагийн багш Xin Yile.

Тэрээр машины зогсоолдоо 11 фут буюу 3,4 метр өндөр Төмөр хүний өмсгөлийг бүтээсэн байна. "Reuters" агентлагийн мэдээлснээр түүний дуураймал хуяг жинхэнтэй нь маш адилхан болсон бөгөөд олон нийтийн анхаарлыг төдий чинээ бүтээлдээ татаад байгаа аж.

Түүнд жүжигчин Тони Старк (Төмөр хүн) маш их таалагддаг учраас түүний өмсгөл Hulkbuster-ыг бүтээх санаа төржээ. Ингэхдээ 100 гаруй бэхжүүлсэн шилэн хуванцар ашиглан 2 сарын дотор л хийж дуусгасан байна.

Сэтгэгдэл бичих

arrow icon