Амьдрах урлаг: Тагтаа тохижуулцгаая!

Тагт бол хэрэггүй хог новшоо чулууддаг агуулах биш, харин амарч, ажиллаж, бодож тунгааж, наргиж, цэнгэхэд тохиромжтой нэгэн орон зай. “Амьдрах урлаг” гэдэг ойлголтод зөвхөн бясалгал, эрүүл хооллолт, аялж зугаалах гэх мэт зүйлс багтдаггүй бас амьдрах орчноо сайхан бүрдүүлэх ч хамааралтай.

 

Орон сууц, зуслангийн байшингийнхаа тагтанд  тоос шороондоо дарагдсан хэрэгтэй хэрэггүй баахан эд зүйлс овоолж байгаа бол эдгээр зургуудад анхаарлаа хандуулаарай.  Дизайн, дотоод засал чимэглэл амьдралын хэв маягт ямар их өөрчлөлт авчирдаг болохыг та эдгээр зургуудаас мэдрэх болно.  Тагтныхаа багахан орон зайг ашиглаад бага зардлаар, өөрийнхөө хүслээр дахиад нэг өрөөтэй болж болно.  Ингэж тохижуулахын тулд заавал том тагт, үнэтэй шинэ тавилга, хөрөнгө мөнгө шаардлагагүй харин бага зэргийн уран сэтгэмж гаргахад л болно.

 

Намар, хавар, зуны дулаан улирлуудад сайхан тохижуулсан тагтан дээрээ суугаад ном уншвал ямар сайхан мэдрэмж өгөхийг төсөөлөөд үзээрэй. Бас орчин тойрноо ажиглаж , агаар амьсгалах, хүүхдээ унтуулах,  найзуудтайгаа бяцхан үдэшлэг зохиох, дотнын хүнээ болзоонд урих гээд төлөвлөх ажлууд ар араасаа гарч ирэх нь мэдээж.

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 


avatar

Авторууд

Санал асуулга

Нийт санал: 4214

2020 оны УИХ-ын сонгуулиар аль нам ялах вэ?

12%
МАН
17%
АН
69%
Шинэ гуравдагч хүчин
  • 12%
  • 17%
  • 69%