ДЭЛХИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН САЛБАРЫН ТРЭНД

Дэлхийн Эдийн Засгийн форумын глобал эрүүл мэнд, эрүүл мэндийн бүтээгдэхүүний хариуцсан захирал А.Бернөрт салбарын трэндийг 5 гол үзүүлэлтэд нэгтгэснийг хүргэе.

 

  1. Эрүүл мэндийн арчилгаа, сувилгааны зардал урд хожид байгаагүй ихээр өсөн нэмэгдэж байна: Өндөр хөгжилтэй орнуудад сүүлийн 50 жилийн туршид эрүүл мэндийн зардал жил тутам 2 хувиар өсөж ирлээ. Хөгжиж буй орнуудад ч төстэй үзэгдэл ажиглагдаж эхэлж байна. 2022 он гэхэд бүх глобал эрүүл мэндийн зардлын гуравны нэг нь хөгжиж байгаа орнуудаас зарцуулагдах болно. Ийм трэндийг хазаарлахын тулд богино хугацааны, явцуу шийдлүүдийг давтах биш урт хугацааны, алсын хараатай, системтэйгээр эрүүл мэндийн салбарыг хөгжүүлэх хэрэгцээ үүсээд байна.

 

Дэлхийн эрүүл мэндийн зардлын өсөлт 1995-2022(ам.доллар)

 

  1. Салбар дангаараа бүх үйлчилгээг хүргэж хүчрэхгүй: Өнгөрсөн хугацаанд анхан шатны болон гэрээр асаргаа хийх зэрэгт хангалттай хрөнгө оруулалт хийгдээгүйн улмаас бүх хүн амд хүрч урдчилан сэргийлэх, хүн бүрт зохицсон эм эмчилгээ нийлүүлэх чадвар дутагдах болно. Нэн ялангуяа өвчтөн, хувь хүн нэн их мэдээлэлтэй болж өөрийн эрэлт шаардлага нь өндөрсөж байгаа тул үүнийг гүйцэхэд хугацаа шаардагдахаар байна.  Ийм нөхцөлд даатгалын дижитал үйлчилгээ, өвчтөн ба эмчилгээний дата цуглуулах анализ хийх зэрэг талбарт хувийн томхон хөрөнгө оруулагчид их хэмжээний хөрөнгө оруулж салбарын хаяаг тэлж байна. Саяхан гэхэд дижитал үйлчилгээний салбарт 2,3 тэрбум долларыг хувийн хөрөнгө оруулагч хийсэн жишээ гарлаа.

 

  1. Ухаалаг утас эрүүл мэндийн үйлчилгээ авах хамгийн томоохон хэрэгслийн нэг болж хөгжинө: Клауд дээрх дата агуулах, анализ хөгжихийн хэрээр цусны даралт, бүх насны эрүүл мэндийн намтар, өмнөх онош гээд жижиг том олон төрлийн мэдээллийг шууд гар утаснаас авч хэрэглэдэг болж ирж байна. Мөн алсаас оношлох, хянах, мэссэж зөвлөгөө өгөх зэргээр эмч, өвчтөний харилцаанд идэвхитэй үүрэг гүйцэтгэх болов.

 

  1. Технологийн салбарт эрүүл мэнд давамгайлж байна: Сүүлийн үед шинээр гарсан Дэлхийн Эдийн Засгийн Форумаас тодруулсан хамгийн шилдэг 10 технологийн талыг нь эрүүл мэндийн зориулалттай технологи эзэлж байна. Дараа үеийн робот, генийн инженерчлэлийн техникүүд, зохиомол ухаан, дижитал геном, биед зүүх зориулалттай дижитал хэрэгслүүд, хүний биеийг тоогоор илэрхийлж оношлох боломж авчирсан багажууд гэх мэт.

 

  1. Эрүүл амьдрахуйд оруулсан хөрөнгө оруулалт засгийн газар, бизнесүүд, нийгэмд өгөөжөө өгөх болно: Энэтхэгт гэхэд халдварт бус, мөн мэдрэлийн гаралтай өвчинд 2012-2030 онд 4,58 их наяд доллар буюу жил тутмын ДНБ-ээсээ ч их өртөг зарах төлөвтэй. Энэ нь гэхдээ эсрэгээрээ боломжийг илэрхийлнэ. Форумаас хийсэн судалгааг харвал ийм нөхцөлд өөрчлөлт авчрах үйлчилгээ, технологийн хөрөнгө оруулалт 90-3700 хувийн өгөөжтэй буюу бусад ямар ч салбарыг дагуулахгүй дүнтэй. Мөн түүнээс ч сонирхолтой нь бага болон дундаж орлоготой орнуудын 2000-2011 оны өсөлтийн 24 хувь нь хувь хүний эрүүл насжилт уртассанаас үүдсэн өсөлт байна.

avatar

Авторууд

Санал асуулга

Нийт санал: 4457

2020 оны УИХ-ын сонгуулиар аль нам ялах вэ?

12%
МАН
17%
АН
69%
Шинэ гуравдагч хүчин
  • 12%
  • 17%
  • 69%