Ванга эмээ ийнхүү хэлжээ. Хүмүүс гартаа зэвсэг барин тулалдахаа болино, Вагтерлоги билүү Багтерлоги ч билүү зэвсгээр байлдана, мөн мэдээллийн аян дайн эхэлнэ гэж амьд байхдаа зөгнөн ярьжээ. Тэр зөгнөсөн зөгнөл нь бараг одоо биелж байх шиг байна. Улс орон болгон өөрийн гэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэн гадагш нь гаргаж байгаа энэ үед манайх ч гэсэн тэгэх цаг нь болсон. Хөөе хөөе гэхдээ ноолууран бүтээгдэхүүн биш. Чацаргана ч биш. Юу гээч? Хүн! Хүн үйлдвэрлэж гадагш нь гаргах цаг нь болсон.

Солонгосын алдарт реппер PSY дээр жишээ авч үзье! Бүдүүн, улцан нүдтэй, архичин,шоучин,хичээлээ таслахаас өөр ид шидгүй гар. Мөн эцэг эхийнхээ үгэнд ороогүй хөгжмийн сургуульд сурсан том толгойтон. Энэ хүний юу нь тэгж их хүмүүсийн сэтгэлийг татав? Маш хэмнэлтэй бөгөөд богино давтамжтай хэрнээ уйдахааргүй ая. Үүн дээр этгээд гачин ёжилсон хэлбэр бүхий дуу,клип. Энэ бол Гангнам стайл. 2011 оны 6 сард Солонгос улсын соёлын сайд Солонгос лахь youtube-ийн төлөөлөгч нартай уулзалт хийсэн нь тухайн үед сонингуудаар нь гарч байсан.Удалгүй 2012 онд нь PSY-ийн Gangnam style нь од болсон. Продюсерүүд эрэлд гарсан. Хэний ч сонирхлыг татахгүй мөртөлөө золиосонд гаргахад нээх их хохиролгүй хүн хайсан нь PSY байсан. Ингээд л этгээд хачин дуу нь хит болсон. Гэхдээ PSY бол хөгжмийн төлөө үнэхээр хөдөлмөрлөдөг нэгэн. Одоо тэр дэлхийн хэмжээний од. YОUTUBE сайт хүмүүсийн дунд шуугиан дэгдээж хэдэн саяаар нь хүмүүс үзсэн, хандалтын тоог нь нэмсэн. Энэ арга нь ч үр дүнгээ өгсөн. Геннисийн дээд амжилтыг Рианна эзэмшдэг байсан. Одоо хэний ч танихгүй Солонгос эр. Гутал, хүрэм нүдний шил нь хаа сайгүй худалдаалдагдсан. Дэлхий даяар Гангнам стайл хэмээх зурагтай 1600 гаруй хоолны газар нээгдсэн. Манайд хүртэл 2 бий. Солонгос барааны дэлгүүрүүд даруй нэрээ Гангнам болгосон. Нэг дуу хийгээд Оюутолгойгоос 10 дахин илүү орлого олсон дуучин.Олсон мөнгө нь улсдаа үлдэнэ. Энэ бол хүн бүтээгдэхүүн.

 

Бидний сайн мэдэх Инха гээд Солонгос жүжигчин байна. G.I Joy-1.2 анги. 2010 оноос 2013 он хүртэл Hollywood-ийн 12 кинонд тоголсон. Инхагаас дутахгүй царайлаг сайхан Монгол залуучууд бүсгүйчүүд дүүрэн байгаа. Үүнийгээ бүтээгдэхүүн, нүүр царай болгож гадагш нь гаргы. Ядаж хөрш зэргэлдээ орших улсууддаа бүтээгдэхүүн болгож гаргы. Солонгос Ирак руу цэргийн хүчээ илгээхэд Туркийн ард түмэн элчин сайдын байрны гадаа жагсаж сүртэй цуглаан болсон. Хүний амь нас ч эрстсэн. Солонгос оюутнуудыг барьж авч зодсон. Хариуд нь Солонгосын засгийн газар ганцхан хариу барьсан. Манай UBS,ТВ5 шиг Туркийн сувгуудад мөнгө төлж зөвшөөрөл аван "Зүрхэнд шингэсэн намар", нөгөө тв-гээр нь "Диваажингын шат" хэмээх Монголд хит болж байсан киног үзүүлсэн. Үр дүн нь 6 сарын дараа Туркчүүд Солонгосчуудад хайртай болсон. Энэ бол соёлын довтолгоо.

 

Монголын хамтлаг Буриад, Өвөр Монголд очиход маш халуун дотноор хүлээн авдаг. Татарын тоглолт Улан-Үдэ-д болход 2 өдөр цэнгэлдэх нь дүүрсэн сурагтай.Ньюанс хамтлаг байна. Мөн л ялгаагүй. Татар хамтлагын Хайрыг хүндэл цомог нь Японд гайгүй явсан. Америкийн алдарт реппер 50cent-ийн гэрт нь Татар хамтлагын СД нь байсан. Оддын гэрээр нь зочилдог MTV-гийн нэвтрүүлэгээр гарч байсан. 50cent хэлэхдээ: Энэ хамтлаг хаанахын ямар хамтлаг болохыг би мэдэхгүй ч дуунууд нь үнэхээр сайн гэж ярьсан. Бидэнд боломж байхгүй биш байгаа. Гагцхүү авьяас чадвар нь байлаа гээд явчихдаг зүйл биш энэ шоу ертөнц. Making the band , Univers best songs гэх мэт наадамууд байна. Гэхдээ Монголдоо хэн нэгний хэн нэгэн настай хүний дууг нь сэргээж дуулаал эсвэл тайзан дээр салтаа саамаа харуулаал дуусдаг.

Монголын үзэгчдээс мөнгө саадаг, шинэ жилээр халтуур хийдэг хүнийг сайн менежер гэх үү? Rain, Sanwoo, Jetli. Jacke chan, PSY, Инха шиг хүмүүсийг төрүүдэг менежерийг сайн гэх үү? Манайд томоор сэтгэх продюсер дутаж байна. Дэлхийн цаана гарж сэтгэх продюсер дутаж байна. Дэмжлэг дутаж байна. Хууль зүйн орчин бас дутаж байна. Нэгдсэн бодлого дутаж байна. Би нэг жилийн өмнө ССАЖЯ-руу хүүхэлдэйн киноны төслөө явуулж байсан удаатай. Нэг ч удаа ган гэж утасдаагүй.Энэ жил хүүхэлдэйн киноны зохиолын уралдаан зарлачихлаа. Энийг дэмжлэг гэх үү? Монголын томоохон найруулагч олон жилын өмнө гадагшаа HOLLYWOOD рүү явсан байна. Зэв жанжны тухай Робин гүүд шиг кино хийхээр. Paramount pictures дээр очсон. 60,000 доллар эхлээд төлөх хэрэгтэй болно. Хариуд нь 20 хүнтэй продюсерийн баг гаргаж өгнө. Тэд зохиол дээр ажиллан судалгаа хийнэ. 1 сарын дараа 300 ширхэг судалгааны цаас танилцуулга өгнө. Уучлаарай таны кино ашиг олохгүй. Яагаад ? Яагаад гэвэл танай улс 2 сая хүнтэй. Чингис хаанд эзлэгдэж байсан улс олон. Киног хүн үзэхгүй. Харин гол дүрд нь Чаки чаныг тоглуулчих. Хятад, Хонг конг, Солонгос, Японд үзнэ. Европ-д ч үзнэ. Мэдээж Монгол хүний бардам зангаар Монголдоо ирэх нүүргүй болтлоо юу гэж тийм зүйл хийхэв. Зэв жанжинд Чаки Чан шүү хээ цэссссс! зайл зайл хэмээн дотроо бодно. Бид ийм л хадны завсар хавчуулагдсан юм шиг соёлтой орон.

 

 

Муланыг одоо та нар яагаад тэгж хийснийг ойлгож байгаа биз дээ? Бүгд л нүүдэлчин Монголын өвөг Хүннүг мэднэ. Модун Шаньюуг мэднэ. Гэтэл тэр энгийн Хятад охинд алуулдаг. Бид нар уурлаа л өнгөрсөн. Бодровын Монгол хэмээх нэртэй киног бид нар бодоо л өнгөрсөн. Тэр найруулагч Монголын ард түмэнд зориулж хийхээр зах зээлээ алдах гээд байгаа учраас түүхийг гуйвуулж өөрчлөхөөс өөр арга байхгүй. Хүн бол капиталист хөрөнгө хэмээн МАО ЗЭДУН Хятадын хүн амыг өсгөх бодлого барьсан нь тийм муу бодлого биш байсан. Черби хэмээх миний номыг ч гэсэн тийм хувь заяа хүлээж байгаа. Гэхдээ миний зорьж буй гол ажил бол хүүхэд залуучуудаа үндэсний бахархалтай болгоход гол утга оршино. Ар араас нь олон үндэсний хэмжээний баатрууд мэндэлнэ. Үндэсний баатар хий гэхээр Монголдой, Бөмбөөлэй,Бумбаалай гээд хэн ч тоож үзэхгүй зүйл хийнэ. Засгийн газрын дэмжиж ажилсан ЧҮҮ ЧҮҮ хэмээх төслийн номын зохиолч нь нээлтэн дээрээ согтуу! Ядаж залуучуудаас асууж болно доо. Судалгаа явуулж болно доо. Нийслэлийн соёл урлагийн газарын дарга нь дуучин QUIZA. Яагаав нөгөө Болдын Kiss you хэмээх хулгайн дууг ичих ч үгүй зохиож өгсөн гээд байгаа дуучин. Пентатоник наадам үүнээс болоод л өдийг хүртэл завсарласан.Аргагүй шд. Хулгайн дуу хамаг шагналыг нь хамцан юм чинь. Монголоос юу ч үнэртэхгүй байна. Дэлгэсэн тэрлэг гэж байхгүй хэмээн бардамнан сагсуурдаг ихэнх дуу нь хулгай тийм л хүн өнөөдөр дарга хийж байна. Итгэхгүй байвал Eminem-ийн Snak that Quiaza-гийн Хийморийн сан дууг сонсоод үзэлдээ. Болдын кисс юү- Joy-ийн kiss you г сонсоод үз л дээ. Адилхан байна гээд тэгж хулгайлж болох уу? Бид нарт цалин мөнгө нэр хүнд,нам албан тушаал хэрэггүй. Чадахгүй бол биднээр л хийлгэчих. Саналыг минь ядаж асуучих. Анимогынхан хэлээд л өгнө. Ирмүүн, Монгол комикс гээд мундаг сэтгэж байгаа газрууд бий. Энэ газруудаа дэмжиж ажилламаар байна. Жоохон бухимдалтай биччихлээ. Бидэнд үндэсний хэмжээний баатарууд хэрэгтэй байна. Яг л Superman шиг. Тэрнээс Жомбоо хүү, Бондоолой,Монголдой шиг хошин шог хэрэггүй.


avatar
    • !!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!
    • 66.181.160.*

    olon hund tugeegeerei niitlelee barag setgegdel bhgui bn

    • !!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!
    • 66.181.160.*

    uneheer gaihaltai. sn boljee, mash zuv sedev hundsun bn 21r zuun bol barag solongosiin erin zuunl ehelj bh shg bn. azi baitugai delhii solongosiin soyoloor gahaj bnshd. bid nar uzeel bishreel ulam handaltiign usguud ng ulug bolson heden ymn ireheern hamag munguu barij togloltruun shuuraadl. solongos soyoliin kolonichloldl ortsgooson bn. ene muu umhii solongosuud nasaaraal bool yvtsgaasiiim muusain hujaa yponii erliizuud bas Mongolchuudiin booluud erliizuud delhii amerik oros, angliin koloni bsn bol odoo solongosiin koloni boltsgooj bh shg bn. bi bas neg ym ih gaihdag bsn ern yagad solongosuud dehii dahind ter tusmaa yponruu soyoloo ingej ih tureed bnve solongos buhl duuchid ypon hel deer album gargadag buh duugaa ypon hel deer gargadag ene yutai holbootoi ve gdgnch oilgomjtoi yponii koloni olon jil bsn olonch solongos emegteichuud ypon tserguudiin s*x booluud bsn yponchuudiig mash ih uzen yddag ulsuud. bas 300n jil mgliin hariyand maani bsn undesten. yagd inegj ih soyoloo tugeegeed bnaw , daisnaa darahiin tuld daisantaigaa nuhurlul gdg enedee, ene buhnees harahad tuuhendee gantsch uls oron ezelj, gantsch daind ylj uzeegui undesten odoo delhiig soyolooroo boolchilj chadaj bnshdee bur aziudiig unu udaan jil kolonichilson azi humuusiig ylgavarlan gaduurhdag europ ulsuud hurtel kpopiig, solongosiin soyoliig shutdeg bishirdeg sonsdog bolson bh ym europ amerikiin tom zah zeelruu hurtel uursdiiguu zarj hudaldaj chadsan ulsuud. ungun deeree urgelj ineedegch dotroo aihtar muu sanaatai racist ylgavarlagch ulsuud mgl hun geheer estoi neg nudeereech harahguin bileedee mair durgui. ingeed etsestn mglchuuddaa soyol urlagiinhandaa handaj helehed: ern yagad amerikiin soyol delhiig boolchilj bsn bol solongosiin soyol delhiid turj orj ireh bolov gd bodood uzeerei, miniiheer bol europiin ylanguya amerikiin soyoliig delhii ter chigeeree dagadag manai ulsch gesen adilhan huulbarladag duuriadag. amerik europ soyol geheeree neg har tamhi, gemt hereg, sadar samuuniig surtalchilsan tuuniigee sn/cool/ meteer haruuldag, dandaal neg huvtsas umsuugui shahuu heden huh bugsuu haruulsan ymnuud zavhai bujig bujiglej sex, hoteliin talaar duulahaas uur ym bhgui manai ulsch bas adil, odoo uyd humuus iim ymnaas zalhdag bolson bn, gangnam styleiin tuhaid bol solongosuud huniig ailgah zavhai zambaraagui ymnii talaar surtalchilhaas iluu ineed huur humuusiig tataj chaddag ymaa gedgiig delhiid haruulsan. solongosiin soyol bol mash buteelch, mash buteelch setgelgeetei ulsuud ymhanaar ym hdg, duuchidn urgelj ineene, ygl neg tm az jargaltai ertunts garig deer bga ymshg urgel happy bas uhuurdum ygl neg huuhed shgch ymshg dur turhiig haruuldag/acting/ bas solongos oduud bugd virgin ym shg jujigledeg uuruur helbel amerikiin sex culture-iin esreg/vs/ cute/like kids/ imijeer delhiig uurtuu tataj ulsdaa tuchnuun terbum, sayaarn orlogo oruulj bayan tansag amidarch bga, uidhaargui duunii hemnel ug helleg, bas bugd hamgiin goln tsarai zusiig golchilj mes zaslaar zanimalddag, ng esondoo unguts ymahanaarl humuusiig huurch bayjij bga ulsuud hichneen edniig muulaadch nemergui oilgohgui solongosoor dontson humuus delhii dahind hogooroo bii bolson. manai tur zasgaas anhaarahgui bgan denduu haramsaltai tvuudeer solongos serial duu gd buhl ymiig horigloh heregtei. bas uuriin tani bichseneer soyoloo tugeey gej bn. alivaa ymiig uguisgej bolohguildee gehdee mgl ulsiin huvid bol mash hetsuu gej bodoj bn uchirn solongos bol tuuhendee uls oron ezelj bgagui gem zemgui ulsuud uchir gadniihan ymar neg uls solongosuudiiig uzen ydah hereg bhgui gem zemgui harin mglchuudiig ih haranhui buduuleg hun amtsuutei jijig oron bas deereesn delhiin tal ustun daisantai mgl urlagiig sonirhohn yul bol ulsaa hugjuuleh, hun amaa ers usguh heregtei uursduu buhniig uildverlej chaddag, busdaas haraat bus ymarch jijig ornii soyoliig humuus tegj ih tooj uzehguiee, tom bjejl mgl hunii une tsene usch hunee exportldog boln.

    • zochin
    • 202.70.34.*

    demjij bn. undesnii baatartai bolmoor bn

Авторууд

Санал асуулга

Нийт санал: 5557

2020 оны УИХ-ын сонгуулиар аль нам ялах вэ?

13%
МАН
17%
АН
69%
Шинэ гуравдагч хүчин
  • 13%
  • 17%
  • 69%