БНХАУ-ын дарга Си Зиньпиний айлчлал зам тээврийн салбарт онцгой хувь нэмэр оруулав

БНХАУ-ын дарга Си Зиньпиний айлчлалын үеэр албан ёсны 24 гэрээнд хоёр талаас гарын үсэг зурсан нь урьд өмнөхийг дэж бай­гаагүй эдийн засаг, стра­тегийн түншлэлийн шинэ эринийг эхлүүлсэн түүхэн үйл явдал боллоо. 

 

  • Төмөр замын дамжин өнгөрөх тээврийн хамтын ажиллагааны тухай Засгийн газар хоорондын хэлэлцээрт Зам, тээврийн сайд А.Гансүх, БНХАУ-ын Тээврийн орлогч сайд бөгөөд Улсын төмөр замын агентлагийн дарга Лу Дунфу нар гарын үсэг зурав.

 

Хэлэлцээрийн үр дүнд:

Монгол Улсын бараа бүтээгдэхүүнийг БНХАУ-ын нутаг дэвсгэрээр төмөр замаар дамжуулан тээвэрлэх чиглэл, тоо хэмжээ, тарифын хөнгөлөлт, татвар хураамжийн нөхцөлүүд, тэдгээрийн үйлчлэх хугацаа зэргийг Монгол Улсад маш ашигтай байдлаар тохиролцсон.Монгол Улсын бараа бүтээгдэхүүн БНХАУ-ын нутаг дэвсгэрээр дамжин нэр дурьдсан далайн долоон боомтоор дамжин бусад улсад экспортлоход өрсөлдөх чадвартай байхуйц худалдааны нөхцөл, эрх зүйн орчин бүрдсэн.

 

  • Төмөр замын хамтын ажиллагааг хөгжүүлэх тухай ЗГхоорондын харилцан ойлголцлын санамж бичигт Монгол Улсын Зам, тээврийн сайд А.Гансүх, БНХАУ-ынТээврийн орлогч сайд бөгөөд Улсын төмөр замын агентлагийн дарга Лу Дунфу нар гарын үсэг зурав.

 

Санамж бичиг байгуулсны үр дүнд:

Хоёр улсын хооронд хилийн төмөр замын шинэ боомтууд байгуулахаар тохиролцов,

  • Ази-Европын хооронд хоёр улсын нутаг дэвсгэрээр дамжин өнгөрөх төмөр замын тээврийг идэвхтэй хөгжүүлж, дамжин өнгөрөх тээврийн хэмжээг үлэмж нэмэгдүүлэхэд хамтран ажиллахаар тохиролцов
  • Төмөр замын тээврийн салбарын боловсрол, судалгаа шинжилгээний чиглэлээр хамтын ажиллагааг хөгжүүлэх, мэргэжилтэн бэлтгэх, мэргэжил дээшлүүлэх, түүнчлэн Монгол Улсад зам, харилцааны их сургууль байгуулах чиглэлээр хамтран ажиллахаар тохиролцов.
  • Монгол-Хятадын хилийн төмөр замын хэлэлцээрийг шинэчлэн байгуулах тухай Монгол Улсын Зам, тээврийн яам, БНХАУ-ын Улсын төмөр замын агентлаг хоорондын харилцан ойлголцлын санамж бичиг байгуулсан.

 

Санамж бичиг байгуулсны үр дүнд:

 

  • Хоёр улсын хооронд хилийн төмөр замын 4 шинэ гарц байгуулахаар тохиролцож үүнтэй холбоотойгоор 1955 онд хоёр улсын хооронд байгулсан “Монгол-Хятадын хилийн төмөр замын хэлэлцээр”-ийг шинэчлэн байгуулахаар тохиролцов.

 


avatar

Авторууд

Санал асуулга

Нийт санал: 4689

2020 оны УИХ-ын сонгуулиар аль нам ялах вэ?

12%
МАН
17%
АН
69%
Шинэ гуравдагч хүчин
  • 12%
  • 17%
  • 69%