Нийтлэл 12 сарын 16, 2015

Э.Вүүдлэй: Оюутолгой барьцаанд явахаар муу төсөл биш, дэлхий хүлээн зөвшөөрсөн ашигтай бизнес


Оюу толгойн далд уурхайн санхүүжилтийн гэрээ зурагдаж, олны дунд баярласан, хардсан янз бүрийн хандлага төрүүлээд байна. Оюу толгой ХХК-ний Ерөнхийлөгч, CEO Эндрю Вүүдлэй, Рио Тинто компанийн Монголыг хариуцсан захирал С.Мөнхсүх нараас иргэдийн дунд эргэлзээ, хардлага дагуулсан гол асуудлуудын талаар асуулт тавьж хариулт авлаа.

- Одоогоор зэсийн үнэ унаж байгаа ч газрын гүн дэх байгууламжийн бүтээн байгуулалт дуусаж, олборлолт эхлэх үед эргээд үнэ өссөн байна гэсэн эерэг таамаглал дээр санхүүжилтын төлөвлөгөө тогтож байгаа гэж ойлгож байна. Хэрвээ таамаглал ёсоор олборлолт эхлэхэд үнэ өсөхгүй бол яах вэ? Төсөл ашиггүй болж, зээлийн төлбөрт асуудал гарвал хэн гол эрсдэлийг үүрэх вэ?

- Нэг зүйлийг сайн ойлгуулж хэлмээр байна. Олон талт хөрөнгө оруулалтын баталгааны агентлаг МIGA улстөрийн эрсдэлд баталгаа гаргаж буй. Харин төслийн эдийн засаг, ашигт ажиллагааны талаас ерөнхий бүтээн байгуулалтын баталгааг Рио Тинто гаргаж байгаа. Оюу Толгой уурхай 4,4 тэрбум долларын зээлийн төлбөрийг батлан дааж байгаа биш, Рио Тинто групп баталгаа гаргаж байгаа гэсэн үг.  

- Рио Тинто Оюу Толгой уурхайн төсөлд Түркүоз Хилл охин компанийн эзэмшил, 66 хувийн хувьцааны хэмжээнд оролцоотой ч далд уурхайн бүтээн байгуулалтын хувьд 100 хувь баталгаа гаргаж байгаа юм байна. Харин иргэдийн зүгээс газар шороогоо зарлаа, хэдэн зуун жил ашиглах ёстой Оюу Толгойг барьцаанд өглөө, ард түмнийг хохироолоо гэх хардлага, эргэлзээ гарч байна. Хаана нь үл ойлголцол гараад байна вэ?

- Энд төслийн санхүүжилт гэж юу вэ гэдгийг тодруулах ёстой гэж бодож байна. Төслийн санхүүжилт гэдэг нь цаашид ашигтай гэж үзсэн, ашгаас нь зээлийн төлбөрөө төлөөд явах боломжтой бизнест зээл олгох, олгохдоо төслийн зарим хөрөнгийг баталгаа болгох механизм юм. Төслийн зээл процедураараа явах ёстой.  Энэ утгаараа Монголын талаас гаргаж буй Оюу Толгойн баталгаа, Рио Тинтогийн зүгээс гаргаж байгаа зээлийн баталгаа аль аль нь нийлж байж хөрөнгө оруулагчдад төслийн санхүүжилт гаргах хэмжээний итгэл, баталгаа болно. Гэхдээ банкнууд, хөрөнгө оруулагчид аливаа төсөлд энэ бизнес зээлээ төлж чадахгүй байх, тэгэхээр нь барьцааг нь хурааж авъя гэж хандаж мөнгөө хийдэггүй. Ашигтай гэж үзсэн, ирээдүйд өнөөдөр хөрөнгө оруулснаас илүү мөнгөн урсгал үүсгэнэ гэж итгэсэн төсөлд хийдэг.  Энэ утгаараа зэсийн үнэ унасан ийм үед 4,4 тэрбум доллар, цаашид нэмж зээлүүлэх 1,6 тэрбум доллар бол олон улсын санхүүгийн салбараас Оюу Толгой уурхайн бизнес, түүнийг хэрэгжүүлэх талууд, Монголын ирээдүйд хандсан асар том итгэл юм. Энэ төрлийн төсөлд оруулах хөрөнгийн дүнгээр, хөгжиж буй оронд хийгдэж буй гэдэг утгаараа хамгийн том санхүүжилт, түүхэн үйл явдал болж байна. Монгол улс ийм цар хүрээтэй бизнестэй, ийм гэрээ хийх, хамтран ажиллах, санхүүгийн итгэл даах чадвартай гэдэг дохио олон улсад өглөө.

- Олон том олборлогчид хөрөнгө оруулалт, зардал, ажиллах хүчний таналт хийж байгаа ийм үед цаашид ч гэсэн үнэ унана гэж үзсэн бол ийм цар хүрээтэй санхүүжилт биеллээ олохгүй байсан гэж бодож байна. Голдман Сакс зэрэг зах зээлийн шинжилгээний инстүүцүүдээс ч дунд хугацаанд, 2020 он гэхэд салбар эргээд тогтворжино гэж үзсэн байсан. Гэхдээ том санхүүжилтэд мэдээж worst case scenario, хамгийн эрсдэлтэй хувилбарыг бодолцож үзэх ёстой.  Таамаглал ёсоор үнэ эргээд сэргэхгүй бол яах вэ? Зардал хэтэрвэл яах вэ?

- Одоо зэсийн үнэ ийм байдалтай байхад, бүрэн хүчин чадлаараа ажиллаагүй байхдаа ч Оюу Толгой компани мөнгөний эерэг баланстай байна. Ерөнхийдөө зэсийн үнэ муу байхад салбарын дөрөвний нэг нь, харин сайн байхад салбарын дөрөвний гурав нь ашигтай ажиллаж чаддаг зүй тогтол байдаг. Үнийн уналтыг хэн даван гарч чаддаг вэ гэвэл нэгд хамгийн үр ашигтай, өртөг багатай ажилладаг компаниуд, хоёрт хэмжээний эдийн засаг буюу их хэмжээний үйлдвэрлэл явуулах чадвартай тоглогчид. Уул уурхайн компаниудын онцлог гэвэл салбарын үнийг хянах бараг боломжгүй. Хамгийн чухал нь ашигт малтмалын үр бүтээмж, өртгийн менежмент байдаг. Оюу Толгой төслийн хувьд далд уурхайн бүтээн байгуулалт дуусахад хэмжээний хувьд ч, өртөг үр ашгийн хувьд ч өрсөлдөх чадвараар дэлхийн топ 3-т багтах орчин үеийн, хямд өртөгтэй, том уурхай болно. Топ гурван уурхай ашигтай ажиллаж чадахгүй болно гэдэг нь зэс хэрэглээнээс гарахтай агаар нэг гэж ойлгож болно. Тэрнээс гадна энэ удаагийн санхүүжилтэд олон улсын тэргүүлэх санхүүгийн хөрөнгө оруулагчид багтлаа. Энэ бүх хөрөнгө оруулагчид зах зээлийн шинжилгээ таамагт үндэслэж шийдвэрээ гаргана. Тэгэхээр дунд хугацааны салбарын төлөв, уурхайн нөөц, өртөг үр ашгийн хувьд Оюутолгой бол ямар ч сценарит харсан жинхэнэ дэлхийн түвшний, алтан бизнес. Эдийн засгийн орчинд ямар ч савалгаа үүссэн даваад гарна гэдэгт итгэлтэй байна. Тиймээс ч 20 банк санхүүгийн байгууллага энэ ашгаас хүртэх сонирхолтой, хөрөнгөө хийж байна.  Хөрөнгө оруулагчид зах зээлээс гадна уурхайн үзүүлэлт, техникийн чанар, цаашдын төлөв, зээлдэгчийн бүтээн байгуулалт хариуцах чадварыг харж шийдвэр гаргадаг.

- Бизнес гэдэг утгаараа, хөрөнгө оруулагчдын хувьд тийм байдаг байж. Олон нийтийн хувьд бидний баялаг атал өрөнд орлоо, Монголд ашиггүй гэх дуу хоолой их байдаг?

- Оюу Толгой бол дэлхийн хэмжээний орд, бизнес. Тэр хэрээрээ дэлхийн хэмжээний зардал, тэрбум тэрбумын санхүүжилт, бүтээн байгуулалт шаардана. Байгалийн баялагт мөнгө зарж, бүтээн байгуулалт хийж байж бодит баялаг болно. Харин энэ мөнгийг хэн нэг нь гаргах ёстой. Хэнээс ч хаанаас ч бай авч босгоод боломжоо баялаг болгож, үр өгөөжийг нь хүртэх хэрэгтэй. Энд зээл гарч ирнэ. Хэрвээ бизнес чинь өртөг өндөртэй бол зээлээс айх ёстой. Харин бизнес чинь хямд өртөгтэй бол зээл бол боломж. Оюу Толгой уурхай бүрэн хүчин чадлаараа ажиллаагүй, далд уурхайн нөөцийг бодолцож барьсан баяжуулах үйлдвэрээ бүрэн ашиглаагүй богино хугацаанд 1,3 тэрбум ам доллар Монголын эдийн засагт оруулсан. Одоо нөөцийн 80 хувь нь далд уурхайд байна, агууламж нь ч хамаагүй өндөр. Далд уурхайн өгөөжийн 50-аас илүү хувь нь Монголын талд ногдох тооцоо хийгдсэн. Бас дээр нь үржүүлэгч буюу уурхайд зарцуулсан хөрөнгө дахин эдийн засагт эргэлдэж тэлэх нөлөө үзүүлдэг. Чи цалин өгнө, худалдан авалт хийнэ, татвар төлнө. Тэр бүхэн эдийн засагт дахин эргэлдэж үржүүлэгчийн үүрэг гүйцэтгэдэг. Оюу Толгойн далд уурхайн бүтээн байгуулалт Монголын эдийн засагт маш том эерэг нөлөө үзүүлнэ гэдэгт эргэлзэхгүй байна.  

-Цаг гаргаж тайлбар өгсөнд баярлалаа. Төслийн дараа дараагийн шатанд амжилт хүсье.

Сэтгэгдэл бичих

    • henry mark
    • 2016-07-21

    Та төлбөрөө төлөх зээл хэрэгтэй юу эсвэл та өөрийн бизнесээ эхлүүлэх мөнгө хэрэгтэй бид 2% -ийн хүүтэй болох бага зээл бид ч бас Дэлгэрэнгүйг урт, богино хугацааны зээл олгох өгөх и-мэйлээр бидэнтэй холбоо барина талаар бидэнтэй холбоо барина хийх хэрэгтэй: [email protected]

    • SK
    • 2016-05-10

    Тэгэхээр одоо нүдээ аниад хүчирхийллийг мэдрэх зам л үлдсэн гэдгий ойлгох хэрэгтэй гэж зөвлий. Ярилцлага авахдаа мэддэг хүрээнд дотроо л байх хэрэгтэй шүү

    • SK
    • 2016-05-10

    3. Монгол Улсыг өгөөжийг тооцох тооцоолол ямар бичиг баримтад тулгуурлаж бодсоноо тайлбарлах хэрэгтэй шд. ТЭЗҮ байсан боловч одоо ТЭЗҮ зүгээр цаас гэдэгийг Дубай гэрээ дээрээ бичсэн байгаа шд.

    • SK
    • 2016-05-10

    1. Гүний уурхайн бүх ордыг ашиглахад гарах зардлыг даах зээл гэж ярихаа болих хэрэгтэй. Зөвхөн Хюго 1 дүгээр давхар шүү дээ. 2. РТ зээлийн баталгаа гаргасны хураамжиндаа хэр хэмжээний суутгал авж бгааг ярих хэрэгтэй бсан байна.

    • Луйварчидын угаадсаар хоололдог гарууд удахгүй дээ удахгүй,
    • 2015-12-16

    trends.mn чинь Оютолгой, бас уул уурхай тэгээд Хувьчлалаас том том юм цохисон гаруудаас санхүүждэг сайт гэдэг нь үнэн болж таарлаа. Яа, энэ ОТ, Уул уурхайн луйварчид үнэн чармайж ямар их мөнгө хаяж байнааа!!! их мөнгө ч гэж дээ бидээс ХУЛГАЙЛСАН луйвардсан мөнгийг угаадас долоодог гарууддаа л хаяж өгч буй хэрэг. Хулгайчууд арИх л айцгааж байгаа юм байна. Гэхдээ Луйварчидын угаадсаар хоололдог гарууд удахгүй дээ удахгүй, бүх хоол чинь хоолойгоор чинь хошногоор чинь гарахгүй бөглөрөх болно!!!!!!

    • ?
    • 2015-12-16

    Eznis-iig dampuuruulsan Munkhsukh Rio-d bgaam biz dee? Sonin l yum

    • Зочин
    • 2015-12-16

    Сайхан ярьж байгаа л шороо үмхүүлдэг шүү дээ

arrow icon