Зүрх зоригийн гурван илрэл : Мөрөөдөх зориг

Бид өгөөжтэй, сайн номыг сонгож, гол санаа, утга агуулгаас хэсэгчлэн хүргэж байгаа билээ. Энэ удаа Энди Стэнлигийн "Маргаашийн удирдагч буюу ирээдүйг тодорхойлогчдын таван зарчим" номоос “Зүрх зоригийн гурван илрэл” хэмээх хэсгийг хүргэж байна.

 

Цор ганцаараа, гар мухар байх нь ямар ч сайхан эрийг зүрх алдуулдаг.

Гэхдээ нөгөөтэйгүүр Бурхан өөртэй нь хамт гэдэгт хэр итгэж байгааг нь ч илчлэн харуулдаг.

(Гурван хааны үлгэр)

Манлайлал бол нөхцөл байдал ямар байж болох, тэр ирээдүйд хүрэхийн төлөөх тэмцэл гэдгийг би дээр дурдсан. Гэхдээ бодит байдалтай тэмцэлдэхээс гадна өөр талбаруудад ч зориг хэрэгтэй байдаг байна. Бусдыг дагуулах зохистой удирдагч байхын тулд та зүрх зоригоо гурван байдлаар илэрхийлж чаддаг байх хэрэгтэй. Өөрөөр хэлбэл таны зориг илэрхийлэгдэх гурван зам маргаашийн удирдагчид зайлшгүй шаардлагатай. Маргаашийн удирдагчид зайлшгүй шаардлагатай зүрх зоригийн гурван илэрхийлэл нь "Үгүй" гэж хэлэх, "Бодит байдалтай нүүр тулгарах", "Мөрөөдөх" зориг юм

.

 

МӨРӨӨДӨХ ЗОРИГ

Бүхий л агуу амжилт мөрөөдлөөс эхтэй. Нэгэн зохиолчийн хэлсэнчлэн “Аливаа бүтээл хэзээд хоёр дахин бүтээгддэг. Эхлээд оюун санаанд, хоёр дахь удаад биетээр бүтээгддэг юм.”  Маргаашийн удирдагч хүний хувьд та мөрөөдөх зүрх зоригтой байх ёстой. Алив зүйл ямар байх боломжтой, ямар байх ёстой вэ гэдэг талаар мөрөөдөх зүрхтэй байх ёстой. Оюун бодолдоо аливаа зүйлс ямар байдаг вэ гэсэн хайрцагнаас чөлөөлж ямар байж болох вэ гэдэг цоо шинэ зураглалыг бүтээ.

Агуу үйлсийг бүтээсэн удирдагч заавал хамгийн боловсролтой нь, эсвэл хамгийн авьяастай нь байдаггүй. Харин өөрийн оюун бодлыг хайрцаглагдахаас чөлөөлж чадсан тэр удирдагч л агуу үйлсийг бүтээж чадна. Өөрийгөө бусдын бүтэлгүйтэл, алдаа эсвэл бусдын амжилтаар хязгаарлахыг хүсдэггүй удирдагч л агуу ирээдүйг бүтээж чадна. Гэхдээ мөрөөдөхөд зориг хэрэгтэй.

Учир нь мөрөөдөл бүрийг эргэлзээ мөшгиж явдаг. Бид ирээдүйгээ зураглан мөрөөдөж эхэлмэгцээ энэ бүхэн хэзээ ч бүтэхгүй гэсэн түмэн шалтгаанаар оюун бодлоо дүүргэж эхэлдэг. Бид бодож байгаа зүйлдээ хүрч чадах эсэхэд эргэлзэхэд хүрнэ. Хэрэв бид энэхүү мөрөөдлөө бусадтайгаа зоригтойгоор (магадгүй энэ нь тэнэг хэрэг) хуваалцах аваас  тэд ч бас бидний энэ эргэлзээг батлаад өгөх болно.

Гэхдээ л энэ бүхнээс үл хамааран бид мөрөөдөж урагш тэмүүлэх ёстой. Эс тэгвээс бид бүх амьдралаа бүсдын мөрөөдлийг биелүүлж өнгөрөөх болно шүү дээ. Хэрэв та айдсаасаа болоод мөрөөдөхөө зогсоовол дахиж хэзээ ч шинэ зүйлийг оролдож үзэх, бүтээх боломжгүй болно гэж мэд. Хамгийн муу нь хэрэв айдсаасаа болоод мөрөөдлөөсөө ухрахад хүрвэл та энэ ертөнцөд шинэ зүйл нэгийг ч бий болгож чадахгүй.

Би ширээн дээр “Багыг бүү мөрөөд. Учир нь өчүүхэн жижиг мөрөөдөл хүний зүрх сэтгэлийг эзэмдэнэ гэж үгүй гэсэн бичигтэй бяцхан ил захидлыг үргэлж байлгадаг. Би нэг бус удаа мөрөөдлөөсөө ухардгийн даваан дээр эдгээр үгсийг уншаад зогсож байсан юм. Мөрөөдөлгүйгээр бусдыг удирдах нь боломжгүй юм гэдгийг би өөрийн туршлагаасаа сайн мэднэ. Удирдагч хүн мөрөөдөх хүсэлгүй болохын цагт дагалдагчид нь өөрийг нь дагах хүсэлгүй болж байгаа харах болно.

Тиймээс мөрөөд! Агууг мөрөөд. Дахин дахин мөрөөд. Толгойд тань эргэлдэх тэр олон янзын бодлын урсгал дундаас аль нэг нь таны зүрх сэтгэлийг эзэмдэх болно. Эмх замбараагүй мэт эргэлдэх тэр олон санаан дундаас та өөрийнхөө амьдралын зөн харааг ч олж авах боломжтой гэдгийг сана.

 


avatar

Авторууд

Санал асуулга

Нийт санал: 4689

2020 оны УИХ-ын сонгуулиар аль нам ялах вэ?

12%
МАН
17%
АН
69%
Шинэ гуравдагч хүчин
  • 12%
  • 17%
  • 69%