Технологи: НҮҮРС-гүй ирээдүй буюу 50 ЖИЛ барих батарей

Бид өдөр тутам ашиглаж буй автомашин, гар утас, радио хүлээн авагч, гар чийдэн, хөгжим зэрэгтээ батарей ("зай" ч гэж нэрлэдэг) гэдэг цэнэг хадгалах зориулалттай төхөөрөмжийг байнга хэрэглэдэг. Ялангуяа "приус" машин унаж, шатахуун хэмнэж байгаа хүмүүс энэ батарейны ач холбогдол, эдийн засгийн ашиг тусыг нь овоо ойлгож байгаа байх. Харин монголд шийдвэр гаргах түвшиний хүмүүс хоорондоо нүүрсээ заръя, зарахгүй, хүрздэе, үгүй вагондоё (энэ нь цаашаа нарийн, өргөн гэх мэтчлэн үргэлжлэнэ) хэрэлдэж байх хооронд энэхүү батарейн хөгжил аль хэдийнээ шинэ шатанд гарч Монгол тээр дор хоцорчээ. Энэ нь явсаар ирээдүйд энергийн салбарыг цоо шинэ үе шат руу татан оруулж магадгүй төлөв харагдана. Нэг ёсондоо бага хэмжээний цахилгаан эрчим хүч гаргаж ашиглах явцдаа олон жил ажиллах, хүчин чадал өндөртэй батарейгаа цэнэглэж авах ба түүнийгээ дахин дахин ашиглана гэсэн үг. Энэ бүхнийг манай нүүрсийг тоох хүний тоо жил ирэх тутам улам багасна гэж ойлгоход буруудахгүй. Ингээд арай томоор нь ОХУ, АНУ-д хийгдэж буй ажлуудын тухай дурьдая.

БАТАРЕЙН ТЕХНОЛОГИ ОХУ-д

ОХУ-ын "МИСиС" Үндэсний технологийн судалгааны их суруулийн хэсэг эрдэмтэд энерги бүхий материал болох "Никель-63" изотопыг ашиглан цөмийн батарейн туршилтын загвар бүтээснээ танилцууллаа. Энэ батарей нь ямар ч асуудалгүй 50 жил тасралтгүй, найдвартай ажиллана гэнэ. Харин батарейг бүтээх технологи, ашиглаж буй материалыг гаргаж авах арга ажиллагаа нь үнэхээр өндөр түвшинд хүрчээ. Байгаль дээр "Никель-62" гэдэг изотоп бий. Энэ изотопыг тусгай зориулалтын реакторт урвалд оруулж "Никель-63" изотопыг ялгаж авдаг байна. Одоогоор оросоос өөр аль ч улсад энэ төрлийн изотопыг гаргаж авах "центрифга" байхгүй. Хагас 100 жил ажиллах боломжтой уг батарейг эмнэлгийн тоног төхөөрөмжөөс эхлээд сансарын хөлөг хүртэл, тодруулбал гариг хооронд удаан хугацаанд хийгдэх аялалд зэрэг олон зүйлд ашиглах боломжтой юм. Хамгийн чухал нь уг батарей аливаа амьд организмд ямар нэгэн хортой нөлөө үзүүлдэггүй гэдгээрээ онцлог бүтээл болжээ.

БАТАРЕЙН ТЕХНОЛОГИ АНУ-д

Өнөөгийн байдлаар америкийн 10 гаруй компани шинэ төрлийн батарей гаргаж авахаар ажиллаж байгаагийн дотор АНУ-ын тэрбумтан Б.Гэйтс, Е.Маск нарын олон зуун сая доллараар санхүүжүүлж буй "ирээдүйн батарей" бүтээх төсөл багтдаж байгаа. Тэгвэл энэ чиглэлд "Arpa-E" гэдэг нэгэн компани бусдаасаа "цойлон" гарч ирлээ. АНУ-ын Энергийн яамны харьяа "Энерги-Дэвшилтэд судалгааны төслийн агентлаг" (Advanced Research Project Agency-Energy(Arpa-E)) эрдэмтэд ирэх 7 жилийн хугацаанд цахилгаан эрчим хүч хадаглах батарейны хөгжил хувьсал гаргахуйц хэмжээний шинэ төрлийн арга, технологи бүтээх болно гэдгээ зарлав. "Arpa-E" агентлаг нь 2009 онд АНУ-ын Ерөнхийлөгч Б.Обамагийн эдийн засгийг сэргээх төлөвлөгөөний хүрээнд эрчим хүчийг хямд зардлаар гаргаж авах/хадаглах чиглэлд судалгааны ажил явуулах зорилгоор анх байгуулагдаж байв. Тус агентлаг нь өөрсдийн бүтээх шинэ төрлийн батарейн ашиглан АНУ-ын цахилгаан эрчим хүчний сүлжээг ирэх 5-10 жилийн хугацаанд тэр чигт нь шинэ шатанд гаргахаар төлөвлөж байна. Энэ зорилгоор хурд өндөр хурдтай, илүү үр бүтээмжтэй супер цахилгаан дамжуулагчийг одоо өргөн ашигладаг "литийн-ион"-оос өөр шинэ материал ашиглан бүтээх ажээ. Мөн батарейны өвөрмөц дизайн, батарейнд ашиглах цоо шинэ химийн шингэн бүтээхээр ажиллаж байна.


avatar

Авторууд

Санал асуулга

Нийт санал: 5565

2020 оны УИХ-ын сонгуулиар аль нам ялах вэ?

13%
МАН
17%
АН
69%
Шинэ гуравдагч хүчин
  • 13%
  • 17%
  • 69%