Нийтлэл 03 сарын 18, 2016

“Rio Tinto” группийн гүйцэтгэх захирлаар Жан Себастиан Жакийг томилохоор боллоо

Завгүй уншигчиддаа: Өнөөдрийн эдийн засаг, зах зээлийн тоймыг 90 секундэд 

-Монгол Улсын Засгийн газар “Credit Suisse” банкнаас 250 сая ам.долларын синдикат зээлийг 5 жилийн хугацаатай авсан байна. 5 жилийн хугацаатай зээлийн санхүүжилтийн өртөг болох хүү нь хөвөгч хүүтэй буюу LIBOR + 6.25 хувь байна. “Credit Suisse” банкнаас Монгол Улсын Засгийн газарт 500 хүртэл сая ам.долларын зээл олгох боломжтой опшион эрх нээсэн аж. 

-Торонтогийн Хөрөнгийн биржид бүртгэлтэй “Turquiose Hill Resources” компани өнгөрсөн оны санхүүгийн тайлангаа өнөөдөр буюу гуравдугаар сарын 18-нд танилцуулах тов гараад байна. Үүнээс өмнө тус компанийн хувьцаа нэлээдгүй өсчээ. Хөрөнгийн биржид бүртгүүлснээс хойших доод цэгтээ хүрээд байсан ч сүүлийн сар гаруйн хугацаанд эргэн өсөөд байгаа юм. Учир нь далд уурхайн бүтээн байгуулалт эхлэх хугацаа ойртож байгаатай зэрэгцээд тус компанийн хувьцааны эрэлт өсчээ.

-Австралийн Хөрөнгийн биржид бүртгэлтэй “TerraCom Resources” компани өнгөрсөн оны сүүлийн хагасын санхүүгийн тайлангаа танилцууллаа. Тайлант хугацаанд тус компани 330 мянга гаруй тонн нүүрс олборлож, 230 мянган тонныг экспортод гаргасан байна. Улмаар үйл ажиллагаанаасаа 6.8 сая австрали долларын орлого олсон ч 2.2 сая австрали долларын алдагдал хүлээжээ.

-Дэлхийн уул уурхайн хоёр дахь том компани болох “Rio Tinto” группийн Гүйцэтгэх захирлаар Жан Себастиан Жакийг томилохоор боллоо.

-Хоёр жил орчмын өмнө Хөтөлийн Цемент Шохойн үйлдвэр жилд нэг сая тонн цемент үйлдвэрлэх хүчин чадалтай Монголын анхны хуурай технологийн үйлдвэрийг ашиглалтад оруулж байсан. Ингэснээр дотоодын зах зээлд цементийн үнэ 37 хувиар буурах бодит боломжтой болжээ. Өнгөрсөн онд төлөвлөгөөнийхөө 60 орчим хувьтай тэнцэхүйц бүтээгдэхүүн үйлдвэрлэсэн бөгөөд  Хөтөлийн Цемент Шохойн үйлдвэр сүүлийн хоёр жилийн хугацаанд сая гаруй тонн цемент үйлдвэрлэж нийлүүлжээ.

 

Сэтгэгдэл бичих

arrow icon