Шинжлэх ухаан: Хүний зүрхийг лабораторид ургуулах туршилт амжилттай болжээ

Монголчуудын гадаадад хамгийн их эмчлүүлэхээр явдаг өвчнийг зүрх судасны өвчин тэргүүлдэг талаар бид өмнө нь  34 секундэд 1 хүн тус зүрхний өвчнөөс хэрхэн сэргийлэх нийтлэлд дурдаж байсан. Нийтлэлд дэлхийн нийт хүн амын нас баралтын шалтгааныг эрэмбэлээд үзэх юм бол хамгийн нэгдүгээрт зүрх судасны өвчлөл жагсдаг бөгөөд Монголд бас адилхан байдаг төдийгүй АНУ-д гэхэд жилд ойролцоогоор 1 сая хүн зүрхний шигдээс болж, 34 секундэд 1 хүн зүрхээр өвчилдөг тухай  статистик тоо дурдагдсан. 

Түүнчлэн бас нэгэн статистикаар  АНУ-д зүрх шилжүүлэн суулгуулахаас өөр аргагүй нөхцөл байдалд хүрсэн 4186 хүн байдаг бөгөөд тэдэнд зүрхний донор олдохгүйн улмаас амьд үлдэх магадлал тун бага байдаг ажээ. Гэтэл донор хайж байгаа  энэ хүмүүст  нэгэн баяртай мэдээг Харвардын Анагаах ухааны сургуулийн судалгааны баг,  Массачусетсийн Ерөнхий эмнэлгийнхэн дуулгасан байна. Тодруулбал, судалгааны багийнхан хүний зүрхийг лабораторид ургуулсан туршилтаа амжилттай хийжээ. 

 Хүний зүрхийг лабораторид хэрхэн ургуулсан туршилтын процессыг энгийнээр тайлбарлах юм бол өвчтөний зүрхийг гаргаж аваад бүх эсүүдийг нь шахаж гаргаад, түүний цаана зөвхөн доторх эсүүдийг нь хооронд барьж байдаг matrix үлддэг байна. Тэр суурин дээр нь эрдэмтэд лабораторид байгаа эсүүдээ ургуулжээ.

Энэ нь  хүний зүрхийг 100 хувь лабораторид ургуулаагүй ч гэмтсэн, өвчилсөн эд эсүүдийг нь сэргээн шинээр ургуулах, төлжүүлэх туршилт аж. 

Онолын хувьд хүний биеийн ямар ч эрхтнийг лабаротарид хийж ургуулах боломжтой байдаг байна. 100 хувь хиймэл аргаар зүрх хийхэд маш хэцүү байдаг бөгөөд зүрхэнд зүрхний эсээс гадна өөр төрлийн эсүүд байдаг байна. Тэр эсүүдийн нарийн уялдаа холбоог хийхээс авахуулаад төвөгтэй зүйлүүд байдаг аж. Гэхдээ энэхүү туршилт нь анагаахын шинжлэх ухаанд маш ач холбогдолтой, чухал нөлөөтэй нээлт болжээ.  

Судалгааны талаар Массачусетсийн Ерөнхий эмнэлгийн  Эм Жи Эйч төвийн  био анагаахын судлаач Jacques Guyette "500 сая үүдэл эсийн гаралтай зүрхийг одоогоор үйлдвэрлээд байна.Үүний цаана хэдэн арван тэрбум эс бий. Бид цаашид зүрхний энэ олон төрлийн эсийг ургуулах, тэр арга замыг улам боловсронгуй болгоно" гэжээ. 

 


avatar

Авторууд

Санал асуулга

Нийт санал: 4472

2020 оны УИХ-ын сонгуулиар аль нам ялах вэ?

12%
МАН
17%
АН
69%
Шинэ гуравдагч хүчин
  • 12%
  • 17%
  • 69%